My husband Kim Seokjin

By jelly_6566

7.3K 554 45

Сокжин "Надтай гэрлэ!" Би "Надад чамтай гэрлэх шалтгаан байхгүй!" Сокжин "Гэрлэхгүй байх шалтгаан ч байхгүй... More

Ээжээ...
Гэр бүлийн уулзалт..
Ким захирал..
Гурав дахь учрал...
Галзуураа юу?
Гэрээ байгуулъя..
Зөвшөөрлөө..
Со Юүжины адармаатай амьдрал..
Сайн ээж болно..
Гэр бүлийн нэг өдөр..
Жирэмсэлж болохгүй!..
Хуримын бэлтгэл...
Миний өрнөл...
Бидний жинхэнэ гэр бүл..
Хадмын дайн..
Төрсөн өдөр...
Миний эхнэр жинхэнэ эзэн нь..
Амин хайртай үр минь...
Хаалга тогшсон айдас...
Нагац ах....
Whole story...
Заавал хамгаална...

Эцэст нь нэг юм...

127 17 0
By jelly_6566

*Динг~ донг~

Сонхүныг цэцэрлэгтээ явахад нь бэлдсээр цүнхийг нь үүрүүлж байхад хаалганы хонх дуугарав.

Хар өглөө эрт хэн байдаг билээ гэж гайхсаар хаалганы өмнө ирэн нээх үед хүргэлтийн ажилтан "Өглөөний мэнд. Со Юүжин хүлээн авагчид хүргэлт ирлээ." гэсээр том хайрцагтай зүйл өглөө.

Би өнөөх хайрцгыг аван хаалгаа хаагаад дотогш оров.

Их том бас хүнд зүйл байсан болохоор хайрцгийг доош тавиад нээж үзэхээр шийдээд наалддаг цаасыг нь салгаад доторхыг нь харахад ямар нэг цагаан даавуу байх нь тэр... мөн дээр нь хоёр дугтуй үзэгдлээ.

Би дугтуйг аван хажууд байх ширээн дээр үлдээгээд дараа нь өнөөх цагаан зүйлийг гаргаж ирэхэд тэр нь хуримын даашинз байв.

Би гайхсаар өнөөх даашинзыг буцааж хайрцагт нь чихээд хоёр дугтуйг гартаа аван эхнийхийг нээхэд дотор нь ганц өгүүлбэр бичигдсэн байв.

"Энэ даашинз чамд минь л хамгийн сайхан зохих болно.."

Дараагийн дугтуйг нээхэд хуримын урилга гарч ирлээ.
Эхэндээ би үүнийг Сокжины өгч байгаа зүйл гэж бодон догдолж байсан бол урилга дээрх нэрсийг уншин таг хөшиж орхив.

"Пак Жин Вүүк болон Со Юүжин"

Гарт байсан урилга газарт унаж хөлийн чимээ сонсогдон тэр нэгэн дулаахан цээж намайг тэврэх хүртэл би яг тэр байрандаа миний өнгөрсөнг бараанаар будаж өгсөн хүний хүйтэн хар сүүдэрт дарагдан зогсов.

Магадгүй би тэр сүүдрээс, тэр бараан өнгөнүүдээс зугатаж чадна гэж эндүүрч явсан байх..

Аманд минь хэзээ ч дуудагдаж байгаагүй тэр алдар нэг бяцхан хүүгийн анхны үг болон намайг дуудах үед би төрснөөс минь эхлээд тэр өдрийг хүртэл уртаас урт үргэлжилсэн хар зургийг өнгийн бийрээр үргэлжлүүлэн зурж өгнө гэж хий итгэсэн байх..

Тэр бяцхан хүү нар мэт, сар мэт, намар мэт алтан шаргал гэгээ татуулсаар сайхан бүхнийг "Ээж" гэх алдартай цуг энгэрт минь хадах тэр үед би өнгийн сайхныг мэдрэн намайг дайрсан тэр сүүдрээс мултрана хэмээн горьдсон байх..

Гэхдээ магадгүй би хэзээ ч тэр сүүдрээс гарч чадахгүй... өнгийн гэрлээр сүлж, өврийг минь хайраар дүүргэсэн тэр нандин зүүдээ өөртөө хадгалаад өөрийг минь үмхэлж залгих тэр бараандаа дахин шингэнэ.

Сокжины том гар хэвлээр минь тэврэн ханагар цээж нь хүйтэн нурууг минь бүлээцүүлэхэн зогсоход би хий дэмий л газар хаягдан унасан урилга хайрцагт хөглрөн хэвтэх даашинз руу ширтэн зогслоо.

Сокжин "Хаалга дуугарах шиг болсон хүргэлт ирээ юу?" гэж асуун хайрцаг руу харахад би "Энэ даашинз миний цусанд будагдах үед тэд намайг тайван амраах болов уу?" гэж шивнэхэд Сокжин намайг өөр рүүгээ огцом эргүүлэв.

Би түүний харцнаас бултсаар толгойгоо гудайлгахад тэр шүдээ хавирах шиг болон хоёр мөрнөөс минь зуурах гар нь чангарсаар "Хэзээ ч тийм юм болохгүй!! Оронд нь би чамайг зовоож өвтгөсөн одоо ч зовоосоор байгаа тэр хүн биш адгийн новшнуудын цусаар энэ даашинзыг будаж өгье" гэж чихэнд минь шивнэв.

Харин би түүнийг хүзүүгээр нь тэврээд "Хэрвээ тэгвэл чи тэднээс ялгаагүй болно шүү дээ!! Оронд нь тэднийг өндийхгүй болтол нь дараад өгөөч.. би нэг өдрийн өмнө ч болов тэдний сүүдрээс салж гэрэлд гарахыг хүсэж байна."

Сокжин нүүр рүү минь ойртсоор уруул дээр минь зөөлөн үнсээд холдохдоо "Амлаж байна" гэж хэлэн харцаа хурцлав.

Seokjin's pov:

Юүжин "Энэ даашинз миний цусанд будагдах үед тэд намайг тайван амраах болов уу?" гэж хэлэхэд би түүний дэргэд байх хуримын даашинз болон газарт унасан урилгыг олж харлаа.

Тэр агшинд уур хилэн дотрыг минь дүүргэж түүнийг өөр рүүгээ эргүүлэн харуулаад мөрнөөс нь зуураад "Хэзээ ч тийм юм болохгүй!! Оронд нь би чамайг зовоож өвтгөсөн одоо ч зовоосоор байгаа тэр хүн биш адгийн н*вшнуудын цусаар энэ даашинзыг будаж өгье" гэж хэлэв.

Тэрхэн агшинд дүрэлзсэн уур хилэн минь тэр хүн биш амьтдын цусаар ангахад хүрэх шиг..
Одоо ч хамаагүй тэднийг хорвоогоос арчиж хаяад энэ эмэгтэйг дахин зовоохгүй жаргаахыг хүснэ.

Энэ их хүслэн минь юу болохыг би ойлгохдоо хязгааргүйгээр аз жаргалыг мэдрэв.

"Би түүнд хайртай.."

Гэтэл хүзүүгээр минь түүний гар орж ирэн чанга тэврээд "Хэрвээ тэгвэл чи тэднээс ялгаагүй болно шүү дээ!! Оронд нь тэднийг өндийхгүй болтол нь дараад өгөөч.. би нэг өдрийн өмнө ч болов тэдний сүүдрээс салж гэрэлд гарахыг хүсэж байна."

Тэр бол зовлон дунд ч гэрэлтэх од...

Би энэ одыг одоог хүртэл бөхөөгүй байгаад нь талархаад цаашид ч мөнхөд гэрэлтээсэй хэмээн найдан хамгаалж өгөхийг хүснэ.
Мөн юу юунаас илүүтэй түүнд хайрыг мэдрүүлэхийг хүсэж байна.

Би түүн рүүгээ аажим ойртсоор булбарай уруул дээр нь зөөлөн үнсээд холдохдоо гэрэлд гарахыг хүссэн түүнд өөрийг нь хүү  бид хоёрын хамгийн нандин гэрэл гэдгийг мэдрүүлж түүнийг зовоосон бүхнийг дахиж түүн рүү ойртож чадахааргүй болгохоо амлав.

Уур амьсгал эвдсэн өглөөний явдлаас болж сэтгэл санаа муу байсан ч би аль болох гэр бүлдээ ууртай төрхөө үзүүлэхгүйн тулд инээмсэглэсээр гэрээсээ гарлаа.

Эхлээд бид Сонхүныг цэцэрлэгт нь хүргэж өгөөд дараа нь Юүжины ажил руу явав.

Өнөөдөр түүний ажлын эхний өдөр тул санаа минь зовохын дээр өглөө ирсэн өнөөх хүргэлтээс болж бараг л галзуурахад ганц хуруу дутуу гэдэг нь байлаа.

Бид явсаар "SJ" их дэлгүүрийн өмнө ирэхэд Юүжин нэг урт амьсгаа аваад машинаас буув. Би ч түүнийг дагаж буугаад "Амжилт хүсье" хэмээгээд хацрыг нь илэн духан дээр нь үнсэхэд тэр сая нэг тайвширсан мэт инээмсэглээд "Баярлалаа.. орой гэртээ уулзъя" гэсээр гараа даллан ажил руугаа оров.

Түүний орохыг харчихаад машиндаа яаран суугаад явсан газар минь ажил руу биш байсан юм.

Би нэлээдгүй хол давхисаар тохилог орон сууцны хороололд орж ирэн машинаа тавиад зорьсон газар руугаа орлоо.

Хусог хаалга онгойлгосоор "Жин хён" гэж хэлэн мэндлэх бол түүний ардаас Юнги "Яагаад ийм эрт бүгдийг нь цуглуулаав?" гэж асуув.

Би ч гэр дотор ороход бусад маань бүгд цугласан байлаа.

Намжүүн "Таныг ийм ширүүн байхыг харж байгаагүй юм байна." гэж хэлэхэд Жимин түүний дэргэдээс "Тийм шүү.. Сүүлд таны ууртай царайг харснаас хойш их хугацаа өнгөрч" хэмээгээд өнгөрснийг дурссан мэт багахан барайх бол гал тогооноос гарч ирж таарсан Жонгүг "Хён.. ирчихсэн юм уу?"

Би тэднийг тойруулж хараад "Эхлээд сууцгаая. Надад ярих маш чухал асуудал байна.." гэж хэлэн зочны өрөөнд орон сууцгаав.

Би болсон бүгдийг эхнээс нь ярьж дуусгахад бүгд л гайхсан, уурласан сэтгэл хөдлөл үзүүлсээр бодолд дарагдлаа.

Юнги "Галзуу юм.." гэж хэлсээр хөмсөг зангидаад "Би эхнэрийн чинь туулсан зүйлийг сонсоод түүнийг тэвчээртэй сайн хүн гэж бодож байсан юм. Гэтэл тэр бүр биширмээр нэгэн байж.. яаж.. тийм байж чадсан юм бэ?"

Жонгүг дэргэд байсан дэрээ аван хэд цохиод "Н*вш гэж.. би Сэрагын ярьсанг сонсож байсан ч ийм ноцтой гэж бодоогүй. Болдог бол тэр галзуу амьтдыг бүгдийг нь арчиж хаямаар санагдчихлаа. Миний хөөрхөн эхнэр үүнийг мэдвэл хэр их шаналах бол? Тэр Юүжин эгчид үнэхээр хайртай шдээ.."

Хусог "Би ч таныг тэр хүнийг хайлгах үед чинь л ард нь ийм юм байх вий гэж гадарлаж байсан юмаа.."

Намжүүн "Ахаа та үнэхээр хүчтэй эмэгтэйтэй гэрлэжээ.."

Би тэднийг сонсож дуусаад "Тиймээ.. тэр их хүчтэй гэхдээ хүчтэй гээд үргэлж тэвчиж амьдарч чадахгүй шүү дээ.. Би ямар ч аргаар хамаагүй түүнийг хамгаалахыг хүсэж байна. Тэгээд л та нарыг дуудсан юм. Надад тэрний хойд эх, дүү бас тэр Пак Жин Вүүкийн талаар жижиг ч хамаагүй бүх мэдээлэл нь хэрэгтэй байна. Болж өгвөл гүнд нь ортол судал! Тэднийг ганхуулж унагааж чадах бүх нотолгоо хэрэгтэй.." гэж хэлэхэд тэдний нүдэнд гал дүрэлзэн харагдав.

Тэд "Ингэж ажиллаагүй яасан их удаа вэ? Бүр хуучин дурсамж сэргэчихлээ.." гэсээр жуумалзацгаан гараа цохилцон ажилдаа орцгоолоо.

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Yujin's pov:

"SJ" их дэлгүүр... гэх хаяг бүхий том шилэн барилга дотор орж ирэхэд намайг ажилчид нь угтан авлаа.

Бүтэн корпорацыг бодвол ердөө нэг салбар бизнес гэж хэлж болох энэ газар бол үнэндээ "SJ" гэх нэрийг бий болгосон эхлэлийн цэг юм.

Тийм дээ ч энэ их дэлгүүр бол ээжийн минь ул мөр хамгийн их хоногшиж үлдсэн газар...

Намайг жоохон байхад энэ дэлгүүрийн булан тохой бүрт ээжийн минь нэр үзэгддэг байсан. Ширхэг зураг нь хүртэл ээж минь гараар сонгогдсон энэ дэлгүүрийг би яасан ч тэр хүмүүсийн гарт үрэгдүүлж болохгүй.

Намайг өрөө рүү минь замчилж байх замд би төв зааланд түр зогсоод том хоосон ханыг ширтэв.

Тэрхэн агшинд би эргээд зургаахан настай бяцхан охин болсон мэт мэдрэмж төрнө.

Хана дүүргэх том зураг нүдний минь өмнө үзэгдэн түүнийг ширтэн зогсох бяцхан би...

Зураг бүхэлдээ шар болон улбар өнгөөр дүрслэгдсэн нь нар жаргаж буй шиг эсвэл дуусашгүй үргэлжлэх намрын улирал шиг харагддаг байж билээ. Мөн зурагны доохон Жи Юуна гэх нэр алтан үсгээр хадагдсан байдаг сан..

Гэвч одоо бол зүгээр л хоосон хана..

Яг л түүнийг энэ ертөнцөөс явсан гэх шиг энэ хананаас ч мөн түүнийг арчин хаяжээ.

Бодолд дарагдан зогссон миний дэргэд хэн нэгэн "Со захиралаа?" гэж дуудахад би түүн рүү харав.

Чихэнд чимэггүй үг байна...

Би тэр хүнийг л ингэж дууддаг гэтэл би өөрөө Со захирал болчих гэж... Дасаж өгөмгүй юм...

Намайг дуудсан өнөөх хүнийг ажвал нас ахиу гарсан эмэгтэй байв. Цэгцтэй хувцас өмсөж харааны шил зүүсэн нь харваас тэр энд ажиллаад нилээд уджээ..

Би "Та энд хэр удаан ажиллаж байгаа вэ?" гэж асуувал тэр над руу хараад "Хорин жил болж байна." гэв.

Би "Тэгвэл энэ ханан дээрх зургийг  мэдэх байх?" гэвэл тэр толгой дохино.

Би "Хаана байгааг нь мэдэх үү?"

Тэр итгэлгүй толгой дохиод "Хуучин агуулахад хадгалж байгаа... Пак эзэгтэй хая гэж тушаасан ч би чадаагүй юм.." гэлээ.

Би инээмсэглэн толгой дохиод "Буцаагаад өлгөчих... Бас болж өгвөл өнгө үзэмжээ хорин жилийн өмнөх шигээр нь болгоод өгвөл сайн байна гэж дотоод засал чимэглэл хариуцдаг хүмүүст хэлээрэй. Та энд удсан юм чинь хуучин төрхийг нь санаж байгаа байх энэ ажлыг та хариуцаад хийхэд болно.."

-"Та яг юу хийхийг хүссэн юм бэ захиралаа?" гэж асуухад нь би түүнээс харцаа салган дахин хоосон хана руу ширтээд "Өмнөх SJ их дэлгүүрийг дахин босгох... Зэрэглэл дундаа хамгийн дээгүүрт бичигдэх хамгийн том салбар болгон өргөжүүлж яг урьд нь байсан шиг гэрэлтсэн газар болгох нь миний зорилго".

Цаашлаад би Жи Юуна гэх эмэгтэйн хүч хөдөлмөр, нэр алдрыг дахин сэргээж орон зайг нь эргүүлэн авч ирэхийг хамгаас ихээр хүснэ.

Би ээжийнхээ оршин байсан баталгаа бүрийг энэ газарт эргүүлэн харахыг хүсэж байна. Тэр л миний чин хүсэл, хүрэх ёстой зорилго минь юм.

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Би өрөөндөө орж ирэн хэрэгтэй зүйлсээ авч ирсэн хайрцагнаасаа гарган тавина.

Мэдээж ширээн дээрээ эхлээд нэрийн пайзаа тавиад дараа нь Сокжин, Сонхүн хоёрын зургийг гарган тавив.
Цаг үргэлж тэднийгээ харах нь намайг хүч оруулах нь мэдээж..

Гэтэл хаалга тогших чимээ гаран миний шинэ нарийн бичиг болох үүдэнд намайг замчилсан эмэгтэй орж ирэн "Со ерөнхийлөгч танд үүнийг өгч явуулсан байна" гэсээр цаасанд боосон дөрвөлжин хайрцаг өглөө.

Сүүлийн үед түүнээс гэнэтийн зүйлс их ч гарах болж бас болоогүй надад юм өгөх болсон тул энэ удаад юу байгаа бол гэх сонирхол төрөн тэр даруй нээж үзвэл жижиг жаазанд хийсэн ээжийн минь зураг байв.

Тэрээр энэ зурган дээр жаргалтайгаар инээмсэглэсэн байгаа нь дэндүү гэмээр хөөрхөн харагдана. Өөрийн эрхгүй нүдэнд нулимс дүүрч ирлээ.

Зургийг Сонхүн Сокжин хоёрын зурагтай зэрэгцүүлэн тавиад зөөлөн инээмсэглэв.

Эцэст нь нэг юм... энэ өдөр ирлээ.

Continue Reading

You'll Also Like

351K 7.1K 33
She was the one that was going to teach him what affection was, what being loved felt like. And he was going to teach her how thrilling a secret can...
Psychopath By Vichkanaa

Mystery / Thriller

24.1K 3.3K 24
Солилцооны аллага гэж сонсож байсан уу? Тэгвэл туршиж үзэцгээе.
50K 509 2
Baddie охин харин аавдаа бяцхан охин....
116K 8.3K 20
Хойд эцэг минь намайг танихгүй эрд зарсан. /Completed/