[THE TRUEBLOOD]
-CHAPTER EIGHTEEN.
•┈┈┈••✦ ♡ ✦••┈┈┈•
"Би ойлгож байна хүү минь, гэхдээ гэмгүй хүмүүсийн амь насаар олж авсан эд хөрөнгө надад хэрэггүй" Ноён Ким ийн хэлээд түүнд өгсөн бичиг баримтыг ширээн дээр тавив.
"Гэхдээ авга ах энэ бол таны өмч, та энэ жижиг байшинд хэр удаан амьрдах вэ? Та илүү сайхан амьдрах эрхтэй" Вонхо ийн хэлээд гэмгүй инээмсэглэв.
Вонхо жинхэнэ цуст альфаг Тэхёныг олохоос нь өмнө тэднийг өөрийн харш руу нүүлгэхээр төлөвлөж байв.
Тийм учраас тэр ноён Кимийг ятгахын тулд чадах бүхнээ хийж байв.
Ноён Ким зөөлхөн инээмсэглэн "Энэ байшин жижигхэн байж магадгүй ч Тэхён, Жин хоёрын маань хүүхэд насны бүх дурсамжууд үлдсэн газар. Энэ гэрээс явна гэдэг тэдний дурсамжийг орхиж байна гэсэн үг. Би үүнийг хэзээ ч хийж чадахгүй хүү минь"
Вонхо яг одоо ноён Кимийг цонхоор шидэхийг хүссэн ч гүнзгий амьсгаа аван өөрийгөө тайвшруулав. Тэхёны итгэлийг олж авахын тулд тэр сайн үйлдэл хийх хэрэгтэй.
"За авга ах, гэхдээ ядаж нэг өдөр манай гэрт ирнэ гэж найдаж байна"
"Хмм...би"
"Авга ах гуйя"
Ноён Ким хэсэг бодосны эцэст "За" гэж зөвшөөрөв.
Вонхо аяархан санаа алдан "Тэгэхээр маргааш та гурав манай гэрт ирэх нь тийм үү?"
"Тийм ээ хүү минь" гэж Ноён Ким инээмсэглэн хэлэв.
"Баярлалаа ав-" Вонхо чанга чимээ гарахад зогсов.
"Хён...зогс...Хён гуйя" Тэхён ийн хэлээд Жиний чанга атгалтаас гараа авах гэж оролдов. Жин түүний гуйлтыг үл тоон түүнийг чирсээр дотогш оруулав.
"Хён....ЗОГС" гэж Тэхён ууртай хашгираад Жиний чанга атгалтаас гараа татав.
Вонхо, Ноён Ким хоёр ах дүү хоёрыг харахаар үүдний өрөө рүү очив.
"Жин...юу болоод байгаа юм?" гэж Ноён Ким санаа зовон асуув.
Жин эргэж хараад ёжтойгоор "Та юу болоод байгааг түүнээс асуу? Бид түүнтэй хүүхэд шиг харьцаж байсан нь маш том алдаа....Бид чамтай хатуу харьцах ёстой байсан" гэж Жин хэлэв.
"Хён би юу хийсэн юм болоод та ингэж аашлаад байгаа юм бэ?" гэж Тэхён хөмсөг зангидан асуув.
"Би чамд түүнээс хол бай гэж хэлсэн...Тэгэхэд чи болоогүй түүнтэй хамт хоносон байна" гэж Жин шүдээ зуун хэлэхдээ нүд нь саарал өнгөтөй болсон байх ба гялалзаж байв.
Ноён Ким юу болоод байгааг ойлгохгүй эргэлзэн зогсож байхад Тэхёныг хэн нэгэнтэй хамт хоносон гэдгийг сонсоод Вонхогийн цус буцалж байлаа.
"Юу нь болохгүй байгаа юм бэ? Тэр надад таалагддаг би ч түүнд таалагддаг" Тэхён ах руугаа муухай харан ийн хэлэв.
Жин нүдээ эргэлдүүлэн Тэхёны гараас чанга атгаад "Чи түүнд таалагдаггүй....Түүнд хамт байх нь чамд аюултай"
"Би түүний дэргэд үргэлж аюулгүй байдаг хён....Намайг ЖИНХЭНЭ ЦУСТАЙ хамт байхад хэн намайг гэмтээж зүрхлэх юм бэ!?" Тэхён орилоод Жиний гараас гараа татан авав.
Ноён Ким хүүгээ Жонгүгт хайртай гэдгийг мэдээд нүд нь томорлоо.
Вонхо байрандаа таг гацсан байв. Шулмын хэлсэн үгс түүний толгойд эргэлдэнэ.
"Хувь тавилан хосуудыг нэгтгэх нь гарцаагүй."
Тэр сонссон зүйлдээ итгэхгүй байсан ч Тэхёны хүзүүн дээрх шимсэн мөр, хүчтэй альфа үнэр түүнийг өөр зүйл хийхэд хүргэв.
Жинийг Тэхён руу орилоход тэр бодлоосоо салав.
"Тэр өөрөө чамд хор хөнөөл учруулах болно. Чи яагаад үүнийг ойлгож чадахгүй байгаа юм бэ?"
"Хён тэр надад хайртай. Тэр хэзээ ч намайг гомдоохгүй-" Тэхёны үгийг Жин таслав.
"Тэр сүүлчийн жинхэнэ цуст шиг хяналтаа алдвал яах вэ? Тэр мангас болж хувирал юу болох вэ?"
"ТЭР МАНГАС БИШ" гэж Тэхёныг орилоход нүд хөх цэнхэр өнгөөр гялалзаж байв.
"ТЭХЁН.." гэж Ноён Ким түүн рүү хашгирав.
Тэхён аав руугаа цочирдон харав. Тэр хэзээ ч түүн рүү дуугаа өндөрсгөж байгаагүй.
"Ааваа" Тэр цөхрөнгүй дуудах ба нүдэнд нь аль хэдийн нулимс цийлэгнэсэн байв.
"Би чамд хэзээ ч ахтайгаа ингэж ярихыг зааж байгаагүй" гэж Ноён Ким хүйтэн ширүүн хоолойгоор хэлэв.
"Ааваа би түүнд таалагддаг...би түүнтэй-" Тэхёны үгийг ноён Ким таслав.
"Өрөө рүүгээ яв"
Тэхёны нүднээс нулимс урсан "Ааваа-"
"ӨРӨӨ РҮҮГЭЭ ЯВ" гэж Ноён Ким түүн рүү орилон Тэхёны зүрхийг хэдэн хэсэг болгон хуваасан.
Тэр чанга уйлсаар дээшээ гүйв. Жин дүү рүүгээ цөхрөнгүй харах ба дүүгийх нь нулимс түүний зүрхийг өвтгөж байв.
Ноён Ким "Жин?" гэж хэлэх хүртэл тэр чимээгүй байв.
"Тэд шөнөжингөө хамт байсан уу?" гэж Ноён Ким хүйтэн хоолойгоор асуув.
"Тийм ээ" гэж Жин сандарсандаа толгойгоо унжуулан хэлэв.
"Чи надад худлаа хэлсэн үү?"
Жиний нүдэнд нулимс цийлэгнэн "Ааваа намайг уучлаарай, би үүнийг мэдээгүй...."
Ноён Ким түүнээс харцаа буруулан бодолд автсан Вонхо руу харав.
"Уучлаарай хүү минь...Чи энэ бүхнийг харах ёсгүй байсан" гэж Ноён Ким Жиний үгийг таслав.
"Зүгээр дээ авга ах"
"Жин түүнд өрөөг нь үзүүл" Ноён Ким ийн хэлээд өөрийн өрөө рүүгээ явав.
"Вонхо-ши намайг дагаарай" гэж Жин нулимсаа арчин ийн хэлэв.
•┈┈┈••✦ ♡ ✦••┈┈┈•
Жин дүүгийнхээ өрөөний хаалгыг онгойлгох ба гартаа Тэхёны дуртай хоолоор дүүрэн таваг барьсан байв. Өрөө харанхуй байсан тул тэр гэрлийг нь асаахад Тэхён орон дээрээ Жонгүгийн цамцыг тэврэн хэвтэж байв.
"Тэ..." гэж тэр дүүгээ дуудан тавгаа ширээн дээр тавив.
Жин дүүгийнхээ нүүрэн дээрх хатсан нулимсны толбыг хараад зүрх нь эмтрэв.
Тэр гараа Тэхёны хацар дээр тавин "Тэтэ...хүүхэд минь сэрээрэй" тэр аяархан шивнэв.
Тэхён нүдээ удаанаар нээх ба Жинийг хараад хөмсгөө зангидав. Тэр ахдаа гомдсон хэвээр байгаа.
Тэр хүйтэн царайлан орон дээрээ босон суув.
"Тэ...юм идээрэй, шөнө болчихсон байна. Чи өлсөж байгаа байх" гэж Жин аяархан хэлээд тавгаа өвөр дээрээ тавив.
Тэхён түүнээс харцаа буруулан, хөмсгаө зангидан дургүйцлээ илэрхийлж "Би өлсөөгүй байна" гэж хүйтнээр хэлэв.
"Тэ чи өглөөнөөс хойш юу ч идээгүй. Миний ТэТэ ямар нэгэн юм идэх хэрэгтэй"
"Би юу ч идмээргүй байна, Хён та явж болно"
Жин санаа алдаад "Тэ би чамайг бухимдаж байгааг мэдэж байна гэхдээ бид чиний сайн сайхны төлөө ингэж байна. Аав ч бас бухимдаж байна, тэр чамд маш их хайртайг чи мэдэж байгаа тийм ээ?"
Аав нь түүн рүү хэрхэн хашгирсныг санаад Тэхёны нүдэнд нулимс цийлэгнэв.
"Тэр одоо намайг үзэн ядаж байна"
Жин ахин уйлахын даваан дээр байсан дүү рүүгээ инээмсэглэн "Хоолойгоо өндөрсгөх нь чамайг үзэн ядаж байгаа гэсэн үг биш. Тэр хэзээ ч өөрийн бяцхан ТэТэг үзэн ядаж чадахгүй"
Түүнийг ийн хэлэхэд Тэхён нулимсаа урсахгүйг хичээж байв.
"Чи яагаад шүршүүрт орохгүй байгаа юм бэ? Чамаас түүний үнэр.... За яахав...Амаа нээ" гэж Жин халбага дүүрэн жапчэ авахдаа ийн хэлэв.
Тэхён нулимсаа барьж дийлсэнгүй цурхиртал уйлж эхлэв.
"Миний хүүхэд..." Жин түүнийг хурдан тэврээд тайвшруулах гэж нурууг нь илэн "...Тэ...гуйя...чамайг ийм байгааг хараад зүрх минь өвдөж байна"
"Т-тэр хэзээ ч н-амайг гэмтээхгүй...Хён тэр... тэр надад хайртай. Тэр сүүлчийн жинхэнэ цуст шиг биш. Т-тэр надад хайртай...бас...би ч гэсэн түүнд хайртай..." Тэхён ээрч муурсаар ийн хэлээд ахыгаа чанга тэврэв.
Жин дүүгийнхээ үсийг илэн "Тэ...одоо энэ тухай ярихаа болиод хоолоо идэцгээя"
Тэхён тэврэлтээсээ салан нулимсаа арчаад,
"Үгүй би хүсэхгүй байна"
"Тэхён зөрүүдлэхээ боль. Чи түүнтэй хэдхэн хоног л уулзсан. Чи хэн нэгнийг ийм хурдан хайрлаж чадахгүй. Энэ бол зүгээр л түр зуурын сэтгэл хөдлөл"
"Үгүй ээ хён, энэ бол түр зуурын хөдлөл биш, би түүний эргэн тойронд байхад ямар нэгэн онцгой зүйлийг мэдэрдэг..."
Жин Тэхёны үгийг таслан "Тэ...одоо боль. Чи илүү сайн хүнтэй учрах болно."
"Түүнээс илүү хэн ч байхгүй бас би өөр хэнийг ч хүсэхгүй байна. Хэрвээ би таныг Намжүүн ахаас илүү хүнтэй учрах болно гэж хэлвэл та яах вэ? Та ах юу мэдрэх вэ?" Тэхёны уруул чичирсээр ийн хэлэв.
"Тэхён жинхэнэ цуст хяналтаа алдвал юу болохыг чи мэдэх үү? Тэрний эсрэг зогссон хэнийг ч алах болно" гэж Жин санаа алдан хэлэв.
"Хён Жонгүг тийм биш. Хэрэв тэр сүүлчийн жинхэнэ цустай адилхан байсан бол яагаад сарны дарь эх түүнийг ивээх билээ"
Жин чимээгүй байсан бөгөөд түүний зүрх сэтгэлийн хаа нэгтээ Жонгүг тийм биш гэдгийг хэлж байв.
Тэхён ахынхаа гарыг атган "Хён гуйя...би-"
Жин хөмсөг зангидан "Тэ яагаад гар чинь халуу оргиод байгаа юм бэ?"
Тэхён нулимсаа арчаад түүн рүү эргэлзэн харав.
"Дааврын чинь үе болж байна уу?" Жин Тэхёны духан дээр гараа тавин халууныг нь шалгав.
"Үгүй ээ миний дааврын үе болоогүй" гэж Тэхён бувтналаа.
Жин санаа алдан толгой сэгсрээд,
"Чи халуу оргиж байна. Хослол нь чиний халууныг өдөөсөн бөгөөд даавар чинь эрт ирж байна " гэж Жин Тэхёны гараас атгасаар хэлэв.
Тэхён толгойгоо унжуулав, тэр Жонгүгтэй нийлсэндээ харамсахгүй байв. Үнэндээ энэ бол түүний хамгийн сайхан дурсамж байсан. Гэхдээ түүний дааврын үе нь эрт болно гэдгийг мэдэх нь түүнд санаа зовох зүйл юм.
Хэн нэгнийг хүсэж өвдөлтөөр дүүрэн өдрийг өнгөрөөх нь хүсэх зүйл биш юм.
Энэ нь түүний хоёр дахь дааврын үе юм. Эхний даавын үеэр тэр Жиминтэй хамт байсан. Жимин бета болохоор Жинээс хамаагүй дулаахан. Тэгээд Жимин түүнийг өдөржин тэврэн хэвтсэн.
"Чамайг халах (дааврын үе) байх гэж бодож байна...дараа долоо хоногт" гэж Жин намуухан бувтнаад Тэхёны гарыг зөөлөн илэв.
"Битгий их бухимд, тэгэхгүй бол эрт ирнэ. За?" Жинийг зөвлөгөө өгөхөд Тэхён хариуд нь толгой дохин уруулаа хазав.
"Одоо би чамайг хооллоё"
"Үгүй ээ хён" Тэхён үүнийг хурдан үгүйсгэв.
"Чи өөрөө идэх үү?"
"Тийм ээ хён" гэж Тэхён итгэлтэй хэлэв.
Жин толгой дохив. Тэр Тэхёныг өөрт нь гомдсон хэвээр байгаа тул түүнийг ганцааранг нь байлгахаар шийдэв.
"Тэгээд аав маргааш биднийг Вонхогийн гэр лүү явна гэж хэлсэн болохоор, сайн унтаж амраарай" Жин дүүгийнхээ толгойг илэн ийн хэлэв.
Тэхён доод уруулаа хазан толгой дохиход Жин босон хаалга руу алхав.
"Тэ...?" замдаа зогсохдоо Жин түүнийг дуудав.
Тэхён шаналсан нүдээрээ түүн рүү харав.
"Тэр бол сарны дарь эхийн адислал юм, хэрэв тэр чамд үнэхээр хайртай бол сарны дарь эх та хоёрыг заавал уулзуулах болно" гэж Жин түүн рүү зөөлөн инээмсэглэв.
Тэхён доош харан инээмсэглэн толгой дохив.
Жинийг өрөөнөөс нь гарахад Тэхён хоолоо идэхээр шийдэв. Тэр хоолны дуршилгүй байсан ч хоолоо хаяахыг хүсэхгүй байна.
Хоолоо идчихээд орон дээрээ хэвтээд цаг руугаа харав.
23:00
Тэр санаа алдаад өмссөн цамцаа үнэрлэн альфагийнхаа үнэрээр амьсгалав. Тэр аяархан инээмсэглэсэн ч удалгүй нүднээс нулимс урсаж инээмсэглэл нь гуниг болж хувирав.
Тэр түүнийг санасан. Жонгүгээс хол байх бодол түүний зүрхийг өвтгөж байв. Тэр нүүрээ дэрэндээ наан
уйлж эхлэв.
Түүний нуруун дээр жижиг чулуу үсрэн ирэхэд нүүрээ дэрнээсээ салгаж нулимсаа арчив. Тэр чулуу хаанаас ирснийг мэдэхийн тулд хэдэн секундын турш өрөөг тойруулан харав.
Удалгүй өөр нэг чулуу онгорхой цонхоор үсрэн орж ирэв. Тэр эргэлзэн хөмсгөө зангидав.
Тэр үед нэг танил хоолой сонсогдов...
"Тэ..."
•┈┈┈••✦ ♡ ✦••┈┈┈•
A/N:
Сайн уу хөөрхөн уншигч нар минь шинэ долоо хоногийн мэнд🫠🩷
Өчигдөр шинэ хэсгээ оруулах гэж байсан ч төрсөн өдөр болоод амжсангүй ккк.
Дараагийн ангиуд маш сонирхолтой~
Thank you for reading💜
Taekook × ck