730 Days |BBH|

By Namuunzula

6.3K 909 104

"Ким Сол авхай таньд энэ харшид байх 729 өдөр 14 цаг үлдсэн байна. Минут, секунд бүрийг овжин ашиглахыг зөвл... More

1
2
3
4
5
6
8
9
10

7

587 93 13
By Namuunzula

Цонх руу очиход аль хэдийн харанхуй болчихжээ. Сүүлд... Чанёолтай үнсэлцэж байлаа уу. Юу вэ, танилцаад хэд хоносон болохоор тэр одоо намайг үнсдэг юм бол.

Гэхдээ би үнсүүлж байхдаа ухаан алдчихсан гэж үү. Тэнэг юмаа, инээд хүрчихлээ.

Яагаад юу ч мэдрэгдэхгүй байгаа юм бол. Зүрх минь чи догдлоод байсан биш билүү. Ганц үнсэлтийн  дараа огцом сонирхол буурдаг л юм байхдаа...
***
   Өдөр хийх ажлаа орхиод унтчихсан, хийхгүй бол У хадагтай мөс шиг хүйтэн сэтгэлээ ч нэг харамгүй  гаргах байлгүй.
Дахиад хэдхэн хоног өнгөрөхөд л шийтгэл дуусах юмсан.

  Овоорсон олон бохир цагаан хэрэгсэлийг угаалгын машинд хийж хажуугаар нь угаалгын өрөөг цэвэрлэж ашгүй нэг юм дуусав.

Шөнийн 2 цаг, ядарсанаа одоо л мэдэж байна.

Одоо аягануудыг угаачихвал боллоо доо.
***
Аягануудаа угааж дуусчихаад толгойгоо гэдийлгэн модон сандал дээр нүдээ анин зүүрмэглэж байтал хүний хөлийн чимээ сонсогдоход нохой унталтаар унтдаг би сэрд хийн цочин сэрэв.

Өрөөний хаалгаар цухуйн харахад харанхуйн дунд ямар нэгэн зүйл надруу ширтэж байгаа юм шиг эвгүй мэдрэмж төрөн хойшоо ухрахад
хойно минь ер бусын хүйтэн мэдрэгдэж нүдний буланд хар сүүдэрнүүд хөдлөх шиг болоход айсандаа юу ч бодолгүй Бён Бэкхёний өрөө рүү гүйв.

Энэ харш сүнстэй юм байна.
****
Өрөөнийх нь хаалгыг эвдэх шахан гүйж орж ирсэн намайг Бэкхён огтхон ч гайхсангүйгээр барахгүй чимээгүй хэмээн долоовор  хуруугаа урууландаа  хүргэж байв.

Би сандарсандаа түүнд юм хэлэх гэж оролдсон ч хэл орооцолдоод хэлэх гэсэн үгээ ч түүнд ойлгуулж чадсангүй.

                                    " Т-Тэнд... Тэнд... "

Бэкхён" Чимээгүй, бид Чанёолыг сэрээгээд Чэёнийг аваад эндээс яаралтай явах хэрэгтэй байна. Миний гарнаас тавьж болохгүй шүү!"

Гарнаас минь хөтлөхөд л бид маш хурдан Чанёолын өрөөнд ирчихэв.
Гайхсандаа ангайх шахсан надад дөнгөж сая яг л видео бичлэг гүйлгэж байгаа юм шиг л байлаа.

Чанёол хаалгаар завсар гарган харж байснаа биднийг харан цочив.

Чанёол" Цочих гэж, дараагийн удаа өрөөнд минь ингэж орж ирэх хэрэггүй шүү. "

Бэкхён" Чэён хаана байна? Би тэрний хаана байгааг мэдэрч  чадахгүй байна. " хаалга маш хүчтэй савагдан онгойж том хар сүүдэр орж ирэхэд биднийг тойрсон бүрхүүл шиг зүйл үүсгэв.

Эмэгтэй хүний аймшигийн муухай орилох сонсогдож өнөөх бүрхүүл шиг зүйлийг цохиж байгаа нь мэдэгдэж байв.

Чанёол" Тэр энд л байна. Баяр хүргэе, чи Мураг олчихлоо. Харин Солыг яах гэж байна." хэмээн эрүүгээрээ надруу дохив.

                    " Бэкхён, бид Чэён дээр ч бас очно биз дээ. "

Бэкхён гарнаас минь хөтөлсөн гараа улам чангаар атган" Чэён өөрөө бидэн дээр ирэхээр оролдож байна. Надаас сайн барихгүй бол тэр чамайг алахыг маш их хүсэж байгаа бололтой."
****
Нүдээ анин Бэкхёнаас зуурсаар нэг мэдэхэд л бид бас нэгэн байшинд  ирчихсэн байв.
  
Бэкхён" Мураг олчихвол тохиролцоод хамт байж байгаад өөрийнхөө зүйлийг авчихаад нэг мөр сална гэж бодсон юмсан. Чөтгөр хэвээрээ байгаа нь байж болох зүйл үү. Чанёол үүнд ямар ч утга алга. Чэёнийг Муратай адилхан болохоор таамаглаж байсан ч ийм зүйл болно гэж бодсонгүй. Одоо тэр Солын амьд эрчимийг хүсэж байна. Гэхдээ яагаад одоо гэж? Бас У эгч хаашаа явчихав.. "

Чанёол" Анхнаасаа албаар байсан юм биш үү, Чэёнийг олсон хүн нь У хадагтай байсан. Би лав түүнд итгэхгүй байна, тэр чинь могой шдээ."

                " Юу болоод байгааг тайлбарлах хүн байна уу. Би буцаад гэртээ харина гэсэн үг үү? Үгүй юу? "

Бэкхён" Одоо чамайг өөртэйгөө ойрхон байлгах шалтгаан байхгүй. Гэхдээ амьд үлдмээр байвал надаас салахгүй байсан нь чамд дээр! Сонголт чинийх. "

      "Би гэр лүүгээ явмаар байна. "
*****
  Бэкхён намайг үнэхээр хүргэж өгөх гэж байгаа юм болов уу бүү мэд машиндаа суулган явав.

Ингээд л дуусчихаж байгаа юм байхдаа.

  Машинд ямар ч чимээгүй бүр унтах гээд байхаар нь FM асаав.

   ДУР ТАВИЛТЫН ҮЕД БҮСГҮЙЧҮҮД...

Хэтэрхий чангаар ичмээр зүйл FM-ээр явж эхлэхэд би бушуухан шиг унтраав.

Ичсэндээ хацар халуу оргин, буруу харан суухад нүдний буланд түүний намайг шоолон жуумалзах нь харагдав.

Бэкхён" Яасан бэ? Асаахгүй байсан юмуу. "

                                                 " Үгүй ээ. "
***
Машин дотор унтчихсан байсан би, нэг сэрэхэд гэрийнхэн харалдаа байдаг машины зогсоол дээр байв.

  Сэрээхгүй, цаг бүр орой болчихжээ.

               " Би ингээд үнэхээр явчихаж болох юмуу."

Бэкхён" Тийм ээ. "

               " Би цагдаад мэдэгдэнэ гэж айхгүй байна уу. "

Бэкхён" Харин л дээ, чамайг хэн ч алга болсон гэж мэдэхгүй байгаа болохоор чи хэллээ гээд хэн ч итгэхгүй.  "
 
                                          " Яагаад? о_о"

Бэкхён" Чи гэртээ хаашаа ч гараагүй байсан болохоор л, Сол аа миний юу чадахыг чи харсан шүү дээ. "

                   " Чи ч аймар хүн юмаа. Дахиж уулзахгүй болохоор бүр баярлачихлаа. Баяртай! " түүний машинаас буун гэр лүүгээ гүйж эхлэхэд тэр хойноос машинаасаа буугаад надруу орилов.

Бэкхён" Баяртай бас болгоомжтой байгаарай.  " 

@" Залуу та хэн бэ? "
*******
Гэртээ залуугаар хүргүүлэх нь битгий хэл эр нохой ч дагуулж орж ирэлгүй өдий насалсан намайг Бэкхёнаар хүргүүлэхийг харсан аав маань юу юугүй гэртээ уриад оруулаад ирэлгүй  яахав.

Охин нь энэ хүнээс болоод юу үзэж туулсан билээ дээ.

Аав" Уучлаарай өөрөө манай Солын яг юу нь билээ. "

Аав ээжийн маань урдаас бүлтийтэл ширтэх Бён Бэкхёнийг би үнэхээр юу гэж хэлэх вэ.

       " Ааваа та буруугаар ойлгоод байнаа. Энэ хүн бол... "

Бэкхён" Найз залуу нь Бён Бэкхён гэдэг. "

  Ээж бид хоёр зэрэг" Юу?" хэмээн уулга алдаж орхив.
****
.
.
Hi dears.
Setgegdle vldeedg huurhnvvdde bayrlla.😍
Setgegdle vldeewel mash ih bayrladg bgashv guys.😉

Continue Reading

You'll Also Like

255K 3.4K 30
Professor's Dark Desire [18 ] "Tell me you little slut....." his hand moved from her thigh, nearing her soaking wet pussy. "Am I the first to touc...
49.9K 1.2K 50
Ariana Stones is a very gifted, pure-blood witch. She lives in London with her parents. Her parents both work at the Ministry of Magic in the Departm...
3.9M 78.7K 70
Diana is an 18 year old girl about to start her senior year until she bumps into a woman at the bookstore who has quite the personality. The woman ta...
7.3K 554 23
Сокжин "Надтай гэрлэ!" Би "Надад чамтай гэрлэх шалтгаан байхгүй!" Сокжин "Гэрлэхгүй байх шалтгаан ч байхгүй биздээ?" Би "Ашиг нь юу юм энэ гэрлэлти...