๐‘ต๐’Š๐’ˆ๐’‰๐’• ๐’‚๐’• ๐’•๐’‰๐’† ๐‘ฎ๐’‚๐’...

By Eve_In

7K 1.7K 475

๐‘ฉ๐’š ๐’๐’Š๐’ˆ๐’‰๐’• ๐’๐’๐’† ๐’˜๐’‚๐’š ๐‘ฉ๐’š ๐’…๐’‚๐’š ๐’‚๐’๐’๐’•๐’‰๐’†๐’“ ๐‘ป๐’‰๐’Š๐’” ๐’”๐’‰๐’‚๐’๐’ ๐’ƒ๐’† ๐’•๐’‰๐’† ๐’‡๐’๐’“๐’Ž ๐‘ผ๐’๐’•๐’Š๐’... More

1. ะ“ะฐะนั…ะฐะผัˆะธะณ
2. ะ‘ะฐะนะถ ะฑะพะปะพะผะณาฏะน
3. าฎั…ะปะธะนะฝ ั‚ัƒัะฐ
4. ะญะฝั…ั€ะธะนะปััั‡?
5. ะ—าฏะณััั€ ะป ะทัƒั€ะฐะณ
6. ะ”ะฐั€ะฐะฐะณะธะนะฝั… ะฝัŒ ั‚ะฐ
7. ะัะณ
8. ะ—ัƒะณั‚!
9. ะะฝั…ะฝั‹ าฏะฝััะปั‚
10. ะั€ั…ะธะฝั‹ ะฝะฐะนะท
11. ะั€ะฒะฐะฝ ะณัƒั€ะฒะฐะฝ ะทะพะพั
12. ะ”ัƒะณะฐะฝ
13. ะฏะทะณัƒัƒั€ั‚ะฐะฝ
14. ะ“ัƒั€ะฐะฒะดะฐะณั‡
16. ะั„ั€ะพะดะธั‚

15. ะจะฐั‚ะฐะฐ

365 106 9
By Eve_In

- Хёнсон?

Түүний хөрш дороо займчин харц тулгарахаас зайлсхийх бөгөөд нүднээс гарч царай нь цонхийсныг хараад Тэхён зовинонгуй одоо ч атгасан буй гарыг нь зөөлнөөр илж тавиулав. Хёнсоны хатуу, ясархаг гар түүний бугуйг ороон хүчтэй атгасан ба дараагийн мөчид тэрээр хөршдөө чирүүлэн түүний гэр лүү алхаж байв.

Шинэхэн жүржээ тэр хэдий нь ээ тас базчихсан байсан тул исгэлэн үнэр нь хамар сэтлэх шахах ч Хёнсоноос үнэртэх арц, хүжний үнэрийг тэрээр мэдэрч байлаа.

Урлангийн үүдэнд ирсэн ч хаалга руу нь орсонгүй харин эсрэг байрлах Хёнсоны гэрт орж ирэв.

Түүний хөрш хэд хоногийн дотор арван жилээр хөгширч үхлээ хүлээж буй өвгөнийг санагдуулам бөгшүүлэн ханиалгана. Түүний өмссөн хальсан хүрмийг хараад Тэхён арга ч үгүй биз гэж бодов. Тэр хүрэм авахад хэтэрхий ядуу билээ...

Хёнсоны гэрийн энд тэнд шороо дарж тортог суусан ч гэрийн тохьтой, дулаахан чанар нь алдагдсангүй. Цус хуралдсан цөцгийн доорх хөө шиг хар зовхи нь унжин, шанааны яс нь ил гарсан түүний нүүрний арьс тэр чигтээ цагаан шаргал өнгөнд будагджээ. Уруул нь үнс шиг сааралтан усаар ангаж буй нь илт ч Хёнсон өөрөө түүнийгээ мэдэх ч үгүй яваа мэт..

Тэхёны ходоод хоржигнон дуугарч түүнээс хоол нэхэх ч түүнд одоо жүрж байхгүй. Хёнсон харин хаанаас ч олсон юм гэмээр хоёр талхны зах гаргаж гар тавих төдийд нурж мэдэх илжирсэн хөлтэй хуучин ширээн дээр тавив. Гаан навчыг хөрсөн усанд хийн түүний урд тавьж байгаагаас нь харвал тэр байдгаараа л түүнийг дайлж байгаа бололтой.

Зураач нэрэлхэлгүй идэн хачин үнэр амттай "цай"-г дуустал нь ууж орхив. Хөлдүү талхны захыг мэрж суухдаа ч түүний хөршийн нүд нь эргэлдэж эсхүүл нэг газраа таг хөших аж.

- Баярлалаа.

Мэдээж тэр цадаагүй. Хамгийн сүүлд хэзээ цадталаа идсэнээ ч тэр санахгүй байгаа.

Магадгүй эмээгийн төрсөн өдрөөр?

Нүдэнд нь нулимс хуралдан ирэхэд зураач цааш залгин гялгар шаазан аягыг хоосон нэг соров.

Хёнсон толгой дохин буцаад өнөөх бодлогоширсон төлөвтөө орлоо.

- Чи намайг энд хооллох гэж дагуулж ирээгүй л байлтай.

Хэсэг зуурын аниргүй байдлыг эвдэн буржгар үст ийн хэлэв. Хөрш толгой дохин хэлэх үгүйгээ шийдэж ядах мэт түгдрэх аж.

- Ш-шатаа.

Зураач ойлгосонгүй.

- Шатаа гэнэ ээ?

Түүний хөрш толгой дохин гал нь бөхсөн хүнхэр нүдээрээ түүн рүү аргадангуй ширтэнэ.

- З-зургуудаа шатаа.

Амьдралд хүрч болохгүй хязгаар, халж болохгүй хил гэж байдаг аж. Харин дөнгөж сая Хёнсон Тэхёны хязгаарыг давчихлаа...

- Юу гэсэн үг юм?

Зураач хөмсгөө нумруулан гараа элгэндээ зөрүүлэв. Чиний хэлж болох хамгийн адгийн зүйл бол зураачид зургаа шатаа гэж тушаах юм.

- Хөрөг шатваас чөтгөрийн дагуулуудад орогнох харанхуй үгүй болж бүтээгчийн гэрэлд илчлэгдэх буй...

Тэхён босч хүрэмнийхээ захыг босгоод гарахаар бэлтгэв.

- Чи галзуурчихаж Хёнсон. Наад библийн хэдэн мөрнөөсөө хамраа цухуйлгасан цагтаа надтай ирж уулзаарай.

Мэдээж тэр бухимдаж байв. Хүч, хөдөлмөрөө зарцуулсан зургууд нь үнэлэгддэггүй юм гэхэд үзэн ядагддаггүй байхыг л тэр хүсч байлаа. Гэтэл одоо түүний цор ганц найз шатаа гэнэ...

Тэд үнэхээр тийм үзээрийн гэж үү?

- Ч-чи миний юу харсныг хараагүй. Зүгээр л шатаа бүр эсхүүл урж хая. Өөрөөсөө холдуул, Тэхён.

Буржгар үст гутлын үзүүр рүү харцаа чиглүүлэн гарахынхаа өмнө эцсийн удаа Хёнсон өөд харлаа. Цээжинд нь цус амтагдаж толгой нь дүйнгэтнэ.

- Чамайг хүртэл ингэж хэлнэ гэж бодсонгүй, Хёнсон аа.

Түүнийг ямар нэг юм хэлэхээс өмнө тэрээр хаалгаар гарч амжив. Цээж нь хүндэрч, хоолой зангирах ба өөртөө итгэл алдарч буйг мэдэрч байлаа. Бусад түүнд итгэхээ больсон тул тэр ч өөртөө итгэхээ болив.

Энэ удаа тэрээр бүр мөсөн болихоор шийдлээ. Тэр ер нь хэниыг хуураад байгаа юм бэ?

Хэрвээ тэр авьяастай юм бол өчнөөн жил зурахад яагаад хэн ч түүний зургийг сонирхоогүй юм?

Яагаад ядаж ганц талхны үнээр зургаа зарж чадаагүй юм бэ?

Гэртээ ороход ой гутам өмхий үнэр ханхлах ба хөлийн чинээ хархнууд хаалганы дуунаар ийш тийш гүйддэн түүнийг булангаас, хананы цаасны дотроос булингартай шар нүдээрээ ширтэх аж.

Тэрээр цонх хаалгаа онгойлгох гэсээр ухсан нүдний хэлтэрхий зуугаад ханын цаасны араар орсон тарган хархыг анзаарсангүй. Энэ тэндхийн булан тохойд нуугдсан хархнууд урт бүдүүн сүүлээрээ хана шалыг нүдэж бөмбөрийн нүргээн шиг сонсогдох ба Тэхён мод хагалдаг иртэй сүхийг нэг гартаа атгасан байв. Замбараагүй өрж сэмэрхий даавуугаар хучсан зурагнуудаас нэгийг гаргав.

Түүний хамгийн анхны зураг. Илд атгаж нум агссан мөнгөлөг дуулгатай баатар түүн рүү зовинонгуй инээмсэглэх бөгөөд ард нь ногоон зүлэг шарах нар тодорч харагдана.

Тэхён зургийг ширээ түшүүлэн ташуулдуулж тавиад сүхээ далайхад бэлдэв.

Үхье гээд хоолойндоо олс зүүчихсэн зогсохдоо ч ингэж эргэлзэж үзээгүй билээ...

Түүний гар чичрэн төмөр сүх хэтэрхий хүнд болчихсон мэт санагдах ба тэрээр нүдээ анин дахин далайв.

Олон цаг сууснаас чилсэн нуруу, базлах нүд, янгинах гавал, чичрэх нуруу, будаг дүүрсэн түүний нүүр. Тэр их хөдөлмөрийг ингээд үгүй хийчих юм гэж үү?

Түүний дотор маргаан өрнөж тэрээр яахаа үл мэдэн арав гаруй минут сүхээ барьж зогслоо....


Continue Reading

You'll Also Like

5.1K 713 16
เถ…เท„เทƒเถšเทŠ เถฏเถปเทเถœเถฑเทŠเถฑ เถดเท”เท…เท”เท€เถฑเทŠ เถดเทœเท…เท€เถšเถง เท€เท’เถญเถปเถธ เถฏ.. เถ‡เถบเท’ เถฏเทšเถฏเท”เถฑเทŠเถฑเถšเถง เถถเทเถปเท’ เถฏ.. เถถเทเถปเท’ เถฑเท‘ เถดเท”เท…เท”เท€เถฑเทŠ.. เท„เท’เถปเท” เถ‘เท…เท’เถบเถบเท’ เท€เทเทƒเทŠเทƒเถบเท’ เถฏเท™เถšเถธ เถญเท’เถบเถฑ เถธเทœเท„เทœเถญเถš.. เถฏเทเถฑเท™เถฑ เท„เทเถœเท“เถธ เท„เถปเท’เถบเถงเถธ เถธเทœเถšเถฏเทŠเถฏ เถšเท’...
1.2M 115K 78
เถขเถฑเท™เถฝเทŠ เท€เท’เถฏเท”เถปเท”เท€เท™เถฑเทŠ เถ‘เถดเท’เถง เถถเถฝเทเถœเท™เถฑ เถ‹เถฑเทŠเถฑเท” เถธเถœเทš เถ…เถญเถš เทƒเท”เถฝเทเถœเท’เถฝเทŠเถฝเถšเทŠ เท€เถงเทš เถ‘เถบเทเถœเทš เถ‡เถœเท’เถฝเทŠเถฝเถšเทŠ เถฏเทเท€เถงเท™เถฏเทŠเถฏเท’ เถธเถฑเทŠ เถ‘เถบเท เถฏเท’เท„เท เถœเท™เถฝ เท„เถปเท€เถฝ เถถเทเถฝเท”เท€เท.... " เท„เถปเท’เถธ เถšเท™เถฑเท เถขเท’เท€เท’เถญเทšเถง เถ†เท€เถธ เทƒเถญเทŠเถญเถบเท’ เถด...
330K 39.9K 26
แ€œแ€ญแ€ฏแ€€แ€นแ€แ€ฒแ€ทแ€™แ€šแ€นแ€™แ€œแ€ฌแ€ธ... แ€„แ€ซแ€แ€ญแ€ฏแ‚”แ‚แ€ฝแ€…แ€นแ€ฑแ€šแ€ฌแ€€แ€นแ€แ€Šแ€นแ€ธแ‚แ€ฝแ€ญแ€™แ€ฒแ€ทแ€›แ€•แ€นแ€แ€”แ€นแ€ธแ€†แ€ฎแ€€แ€ญแ€ฏ แ€œแ€ญแ€ฏแ€€แ€บแ€แ€ฒแ€ทแ€™แ€šแ€บแ€™แ€œแ€ฌแ€ธ... แ€„แ€ซแ€แ€ญแ€ฏแ€ทแ€”แ€พแ€…แ€บแ€šแ€ฑแ€ฌแ€€แ€บแ€แ€Šแ€บแ€ธแ€›แ€พแ€ญแ€™แ€ฒแ€ทแ€›แ€•แ€บแ€แ€”แ€บแ€ธแ€†แ€ฎแ€€แ€ญแ€ฏ