Өглөө нар нүдэн дээр минь тусмагц би сэрлээ. Энд гайхалтай юм.
Өчигдөр сарны гэрэл тусаад байсан сайхан том цонхоор одоо нарны хурц туяа энэ өрөөг гэрэлтүүлж байна.
Моддын салхинд шуугих, шувуудын жиргэх чимээ гайхалтай. Гэвч түүнээс (нар) илүү гэрэл цацруулан сууж буй хүн бол Жимин.
Тэр намайг зурж байгаа бололтой. Түүний хойноос нар тусан тэр яг л сахиусан тэнгэр шиг харагдаж байна. Би өндийх гэтэл Жимин
"Түр хүлээгээрэй. Зураг чинь бараг л дууслаа" гэхэд нь би цээжээ хөнжлөөр халхлан инээмсэглээд
" Өглөөний мэнд" гэвэл тэр минь ч инээмсэглэн
"Өглөөний мэнд үзэсгэлэн гоо минь. Сайхан амарсан уу?"
"Нэг сайхан залуугийн ачаар гайхалтай сайхан л амарлаа. Харин чи?"
"Нэг үзэсгэлэнтэй эмэгтэй намайг их жаргаасан шүү ( инээд алдах)"
"Би ядаж чамд өглөөний цай бэлдэж өгөх хэрэгтэй" гээд өндийх гэхэд
"Өө би аль хэдийн бэлдчихсэн. Түр хүлээж байгаарай" гээд босоод явчихав.
Хха энэ залууг ээ. Чармай нүцгэн дээрээ хормогч зүүчихсэн байгааг нь ээ. Гэнэт хайр хүрээд босоод ардаас нь гүйн очоод тэврэхэд
"Яа Ёнмин! Ядаж худлаа үнэн ч гэсэн даавуугаар биеэ ороо л доо" гэвэл би түүний хацар дээр зөөлөн үнсээд
"Чи өгзөгөө гайхуулаад яваад байгаа биз дээ залуу минь" гэхэд тэр эргэж харан
"За яалаа гэж дээ" хэмээгээд намайг гал тогооны текэн дээр суулган өөдөөс минь хараад
"Сахилагагүй охин минь зөрүүдлээд байвал би тэсэхгүй шүү" гээд уруул дээр минь үнсэх гэхэд би хажууд байсан тортны кремнээс уруулд нь нялж орхиод зугтчихав.
Тэр хойноос гүйн ирж миний дээрээс хэвтээд кремтэй уруулаараа үнсэн бид цайгаа ууж эхлэлээ. Удалгүй Жимин
"Нээрээ Ёнмин" гээд над руу харахад
"Мм, яасан?" гээд түүний бэлтгэсэн өглөөний цайг амтархан идэж байтал тэр өхөөрдөн духан дээр минь үнсээд
"Өчигдөр угаалгын өрөөний цонх цантчихсан байна лээ" хэмээнмжуумалзан хэлэв.
"Чи яаж мэдэж байгаа юм? Анзаарах сөхөөтэй байсан юмуу" гээд инээхэд тэр ч мөн инээв.
Бид цайгаа ууж дуусаад Жиминийг усанд орж байх хойгуур би түүний байшинг сонирхвол энд тэндгүй уран зураг, уран зургийн хэрэгслүүд, тэмцээн уралдааны цом өргөмжлөлүүд байх ажээ. Аргагүй л чадварлаг зураач шүү.
Жиминийг уснаас гарч ирмэгц хувцаслан ойгоор зугаалахаар байшингаас гарлаа. Ойн дундуур зугаалахдаа биесээ чанга тэврэх нь хэзээ ч салахгүй мэт л байв.
Ойд хөөцөлдөж гүйн, голын усанд усаар байлдан, мөн модны араар нуугдаж тоглоод яг л жоохон хүүхдүүд шиг байсаар нар жаргах дөхсөнийг сая л анзааран буцаад байшиндаа иртэл Жимин надад тагтан дээрээ гэнэтийн бэлэг барьсан юм.
Түүний байшингийн тагтнаас нар жаргах үзэгдэл дэндүү гайхширмаар сайхан харагддаг юм байна. Нар жаргахыг хөтлөлцөн харж, түүний өвөр дээр энгэрийг нь налан суух диваажинд байхаас ч сайхан юм.
Нар жаргалаа. Бүрэнхий болмогц цээжийг нь дэрлэн хэвтэнгээ хамтдаа ирээдүйн талаар ярьж байсаар би гэнэт уулга алдан босоход Жимин их гайхсан бололтой том нүд гарган
"Яасан бэ? Ёнмин. Бие нь зүгээр үү?"
"Бие зүгээр ээ. Яана аа, Жимин. Би ажлаа таг мартчихсан байна шүү дээ. Одоо халагдвал яанаа" гэхэд Жимин тайвшрах шиг болон намайг тэврээд
"Гэнэт тийм юманд санаа зовж хүн айлгаад. Урьд шөнөөс болж бие нь өвдөв үү л гэж айлаа шд. Зүгээр дээ. Хуримийн үргэлжлэл найр гээд хэсэгтээ тэд чамайг байдаг эсэхийг ч санахгүй. Халагдахаа хүрвэл би чамайг хамгаална за" гээд духан дээр минь зөөлөн үнсэв.
Дээрх өдрөөс хойш бараг 3 сар өнгөрчээ. Бидний харьцаа хэвээрээ л.
Жимин аав ээждээ хэлэхийг хүсдэг ч бид юу болохыг гадарлаж байгаа учраас тохиромжтой цаг ирэхийг хүлээх ёстой байдаг байсан.
Үнэндээ сүүлийн 1 сар бид жоохон хөндий байгаа. Учир нь Парисын үзэсгэлэнгийн нээлтэд очсоноос болсон.
Тэр өдөр их гайхалтай эхэлж билээ. Лимузин машинаас тансаг даашинзтай хайртай залуугийнхаа гарнаас хөтөлж буугаад л. Гэвч хаанаас ч юм гэнэт нөгөө Рунэ гараад ирсэн.
Гэхдээ тэр намайг хамт ирсэн гэж мэдээгүй юм шиг байна лээ. Угаалгын өрөө рүү орчихоод гараад иртэл Рунэ Жиминийг үнсэж байхтай таарсанаас хойш би нэг л сонин болчихсон юм. Жимин түүнээс уруулаа салган ёжтойгоор ямар нэгэн юм хэлэнгээ даашинзыг нь засч байсан бөгөөд хэн ч тэрийг буруугаар л ойлгох биз.
Би тэгээд л гараад гүйчихсэн. Байрлаж байсан зочид буудалдаа ирээд дусал ч нулимс унагаж чадаагүй. Яагаад ч юм би тэрнийг намайг хайж иртэл хүлээсэн.
Гэхдээ тэр шөнө Жимин ирээгүй. Ажилд анх ороход би маш их франц хоолны нэвтрүүлэг үздэг байсан юм. Учир нь ноён Пак франц хоолонд дуртай түүнийхээ ачаар би франц хэлийг дажгүй сурсан ба юмыг яаж мэдэхэв гээд цуглуулсан бүх мөнгөтэй картаа аваад гарсан байсан ба мэдээж өөр хүнд үнсүүлж байгааг нь харчихаад байхад бүр шөнө ирэхгүй байна гэдэг, би яагаад ч даван туулж чадахгүй байсан болохоор шууд л ганцаараа Сөүл рүү нисчихсэн.
Түүнээс хойш Жимин надтай юм ярихыг оролдсон ч би зүгээр л хажуугаар нь өнгөрчихдөг болсон. Тэгээд 1 сар юм яриагүй л явж байна.
Гэхдээ сүүлийн үед эзэгтэй надад өмнөхөөсөө илүү сайн хандаж байгаа. Би яагаад гэдгийг нь мэдэхгүй ч үнэхээр сайхан байна. Яг л ээж шиг минь. Ээжээсээ хол байгаа болоод ч тэр юмуу эзэгтэй маш дотно санагдах болсон.
Гэтэл нэг өдөр хуримлаад нэг жил ч болоогүй Чанёолын эхнэр Ёна эзэгтэй дээр уйлаад ирж билээ. Би муухай гэдгийг нь мэдэж байсан ч сонсчихсон, нууцаар.
Тэгсэн Чанёол түүнийг гэрлэснээсээ хойш сарын дараа л хуурч эхэлсэн аж. Тэр нь бүр явж явж Рунэтэй. Яг үнэндээ би нэг удаа хүнс цуглуулж яваад Рунэ Чанёол 2ыг харсан юм. Тэд тэврэлдээд буудал руу орж байсан.
Тэгээд нууцаар дагаж ороод бүх үйл явцыг нь харсан. Би дайрч ороод тэр 2ын нүүрийг улаан болтол нь алгадмаар байсан ч чадаагүй. Би хэн ч биш. Би тэрний эхнэр биш шүү дээ. Надад тийм эрх байхгүй.
Хэдий Ёнад хэлмээр байсан ч хэлээ хазаад өнгөрсөн. Айл гэр сүйтгэж байгаа мэт санагдаад. Ёнаг уйлж ирсэн өдрийн маргааш Чанёол эцэгтээ маш их загнуулсан учир нь Ёна бие давхар болохоор. Тэдний асуудал ч тэгээд шийдэгдсэн.
Харин түүнээс сарын дараа Жимин бид 2 санаандгүй грашд тааралдсан юм. Уг нь ноён Пак эхнэртэйгээ хамт эдлэн дээрээ оччихсон байсан бас Жимин ч тэр өдөр харагдаагүй учраас надад тухгүй биш байсан юм.
Таараалдсан даруйдаа тэр намайг хананд шахан үнсэж, гар нь биеэр минь тэнүүчилж байлаа. Би түүнийг өөрөөсөө түлхэн явах гэтэл тэр намайг татаж зогсоогоод
"Юу болоод байгаа юм? Яагаад зугтаагаад байгаа юм?" гэж асуухад нь би
"Хэн зугтсан гэж? Би чамаас зугтаагүй байна" гээд гарыг нь түлхэн эргэтэл тэр хойноос минь тэврэн
"Ямар нэгэн юм болсон бол надад хэл л дээ. Битгий ингэж хатуурхаач" гээд хүзүүг минь үнсэж байв.
Түүний нэг үнсэлтэд ухаанаа алдаж биеэ хянах чадваргүй болдог минь миний буруу. Түүнийгээ ч мэдээд хичээн байж өөрөөсөө холдуулаад
"Тэр шөнө, тэр шөнө хаана байсан юм? Рунэтэй хамт байсан уу? Хэлээч!!! Би чамайг намайг хайж ирэх байх гээд шөнөжин хүлээсэн" гэж хоолой зангируулан хэлэхэд тэр намайг татан өөртөө нааж
"Үгүй ээ, Ёнмин. Чи буруугаар ойлгочихож. Рунэ намайг үнсэхэд нь би түүнд хайртай хүнтэй гэдгээ хэлсэн. Тэгээд чамайг бүхэл орйожин тэр үдэшлэг дээрээс хайсан. Буудалдаа оччихсон байна гэж яагаад ч юм төсөөлөөгүй. Би хотын гудамжуудаар хайхад ч чи байгаагүй. Намайг уучил л даа. Үнэхээр Рунэ бид 2ын хооронд юу ч болоогүй ээ. Амлья" гэхэд нь би түүний цээж рүү зөөлөн цохиод
"Хайртай хүнтэй гэдгээ заавал инээмсэглэж, биед нь хүрч байж хэлдэг болоо юу?" гээд өөрийн мэдэлгүй нулимс урсахад Жимин шууд л намайг тэврээд тайвруулахыг оролож байв.
Хэсэг зогсож байгаад би түүн лүү харахад тэр намайг үнсэн инээмсэглээд
"Чанёолтой уулздаг гэдгийг чинь аав ээжид хэлнэ шүү л гэж хэлсэн шд. Яасан хартай юм бэ?" гээд инээхэд би түүнийг зөөлөн цохиод хамтдаа инээлдэж байлаа.
A/N: Өнөөдөр арай ихийг оруулаад байна уу? Гайгүй байгаа 😂 Ямар ч байсан нэг хэсэг дээр л үл ойлголцуулаад буцаагаад эвлэрүүлчихлээ шүү кк. Дараагийн хэсэг дээр парт-10ийнх шиг дуутай смүт байвал ямар вэ? Саналаа хэлээрэй ❤️🙆🏻♀️