Буун дуу

1K 146 15
                                    

2019.2.12

Сар хүрэхгүй хугацааны дараа дебют хийх хөвгүүдийн хамтлагийн дотуур байранд шуугиан дэгдээд байлаа. 5 хөвгүүн урдаа тавьсан таблетаа  тойрон сууж  JYP энтертайментаас  гаргасан шинэхэн охидын хамтлагийн дебют дууг сонсонгоо  клипнээс нь нүд салгалгүй ажиглан сууна.

Клип дуусахад Сүбин орилон босож баярын мишээл тодруулан умгар дотуур байран дотроо ийш тийш гүйнгээ " Тэр чадчихаж. Еэжи мөрөөдөлдөө хүрчихсэн, тэр үнэхээр чадчихлаа ! " хэмээн жаргалтай нь аргагүй дэвхцэх аж. Ганц амрах өдрөөр нь шуугилдаж  хүчээр орноос нь чирж босгосонд уурлан нүдээ нухлах Сүбин таблет дээрээс Еэжигийн царайг олж харсан даруйдаа хөвгүүдийг түлхсээр голд нь суугаад хэн хүнээс илүү анхааралтайгаар үзэж эхлэсэн нь бусад хөвгүүдэд  хачин сэтгэгдэл төрүүлэх нь  мэдээж.

Тэд ядахнаа Сүбин хэнийг ингэж анхаарж үзээд байсныг бүр энэ 5 охидоос хэн нь Еэжи гэгч болохыг ч мэдэхгүй шүүдээ. Хөвгүүд өөрсөдтэй нь адилхан 5 гишүүнтэй хамтлаг тэднээс урьтаад дебют хийчихсэнд сандарцгааж байхад тэдний нэг ингэтлээ хөөрж баярлаж байдаг.

Ёнжүн энэ бүх дуу чимээнээс хэдийн залхсан бололтой хоёр гараараа чихээ дараад " Гуйя, Хэн нэг нь түүний хөөрлийг дараадхаач. Саяхан нойрноосоо ч бүтэн сэргээгүй байсан байж хаанаас нь ийм их эрч хүч гардаг байнаа" гэж үглэсээр буцан ор луугаа алхлаа.

...

Жаргах нарны сүүлийн туяа унтлагын өрөөг бүдэг бадаг гэрэлтүүлнэ. Удаан хугацаанд үргэлжилсэн дебют дууны бичлэгийн зураг авалтаа дөнгөж дуусгасан Еэжи ядарснаа ч үл анзааран орных нь өөдөөс харсан ханан дээр байрлах томоос том хэвлүүлсэн өөрийнхөө хөрөг рүү ойлгомжгүй харцаар ширтэн сууна. Бүсгүйн нүдэнд нулимс хурсан байх бөгөөд тэрбээр бараг 3 цагийн турш нэг ч хөдөлгөөн хийлгүй зөвхөн хана руу харж суусан билээ.

Уг нь хамтлагийнхаа охидтой цуг амьдрахаар зэхэж хувцсаа баглангаа бас бус эд зүйлсээ авахаар гэртээ ирсэн ч тэр унтлагын өрөөнд орж ирсэн даруйдаа орон дээрээ суугаад толгойд нь эргэлдэх элдэв бодлынхоо боол нь болж орхив. Түүнд одоо болж буй бүхэн зүүд зэрэглээ мэтээр мэдрэгдэх агаад энэ хүртэл туулсан бүхэн ахин дахин толгойд нь эргэлдэхэд тэрбээр тэсгэлгүй уйлж орхив. "Эцэст нь чадчихлаа" гэж өөрөө өөртөө бувтнан хэлэхдээ хэзээ ч ийм их аз жаргалыг мэдэрж байгаагүй мэт санагдана.

[POISON] completedWhere stories live. Discover now