-Дэрлэх мөр хэрэгтэй юу, хадагтай ?
Бүсгүйн нүд байдгаараа томрон гайхсан мэт болсноо хөмсөг зангидан хаалгаа хаах гэтэл залуу аль хэдийн хөлөө тээгэлдүүлж амжсан байлаа.
-Алив ээ, би буцаж гэртээ харих гэсээр байтал он гарчихна. Шинэ оноо машиндаа угтмааргүй л байна шүү.
Жэвон инээсээр Еэжигийн хажуугаар зөрөн орж ширээн дээр авчирсан зүйлсээ тавина. Бүсгүй түүнийг ажиглан хана налан зогсохдоо ялимгүй санаа алдлаа.
-Чамайг ингээд хачин царайлчихсан сууж байгаа гэж бодоод хоол захиалчихсан. Яг юунд дуртайг чинь мэдэхгүй болхоор пицца , шарсан тахиа бас ..
-Бидний харилцаа ажлын өрөөнд чинь дуусчихсан санагдах юм. Яагаад гэнэтхэн ирчихээд хүнд төвөг удаад байгаа юм?
-Найзууд болохоор л. . найзууд нэгнийхээ хэцүү үед тулж түшиж , нэгэндээ санаа тавих чинь энгийн зүйл биздээ. Шинэ оныг ингэж угтах чинь дэндүү гунигтай , зүгээр л хань болохоор ирсэн юм.
Залуугийн инээмсэглэл ор мөргүй алга болоход харцанд нь гэмшил тодорно. Тэдний хоорондох эвгүйцэм уур амьсгалыг зөөллөх гэсэн шиг захиалсан хоолнууд ирж Еэжи дуртай дургүй үүдэн дээрээсээ тэдгээрийг аваад зурагтны өмнөх ширээн дээр өрлөө. Хэрэгт дуртай хүргэлтийн ажилтан байж таараад Жэвоныг таньчихвал аль алинд нь гай болохоос цаашгүй.
Тэд үг дуугүй хооллох зуур зурагтаар баярын хөтөлбөр нэрэн доор бага насны дурсамжуудыг сэргээх гэсэн шиг "Home Alone" гарна. Он гарахад хагас цаг дутуу. .
Ийм шөнө анхны цас орсон бол хичнээн сайхан.
Кино дуусахад уур амьсгал хавьгүй дээрджээ. Жэвон бүсгүйд авчирсан бэлэгээ өгөөд:
-Би чамайг хэцүү байдалд оруулсан, энэ бүхэн миний чамайг гэсэн сэтгэлээс үүдсэн ч .. би ахиж тэнэглэхгүй. Намайг уучлаарай.
Жэвоны байгаа байдал яг л бүхнийг хүчээр хийж буй мэт агаад үг хэл нь ч үе үе ээдрэн ямар нэг авцалдаагүй зүйл ярих аж.
Еэжи цэцгэн хэлбэртэй улаан туузыг салган аваад болгоомжтойгоор хайрцгийг нээлээ.
A5 хэмжээтэй , хар өнгийн цулгай хавтастай зузаан тэмдэглэлийн дэвтэр. Энгийнээс энгийн.
-Жаргалтай, гунигтай гээд ямар ч үедээ энд мэдрэмжээ бичиж байгаарай. Дэргэд чинь би байхгүй бол.. хэцүү үед чамайг сонсох нэгэн байхгүй бол дотроо хадгалж шаналаад байлгүй бүхий л зүйлээ энд үлдээгээрэй. Надад ч бас мэдрэмжээ бичдэг дэвтэр байдаг. Яахав , цаас ямар ч хүнээс тэвчээртэй юм хойно.
YOU ARE READING
[POISON] completed
Fanfiction-Бид таны бүх мэдээллийг хүлээж авсан, мөн таны энд байх хугацаандаа хэрэглэсэн бодис, хийсэн хэлэлцээр , худалдан авалтыг хэзээ ч олон нийт мэдэхгүй. Бидний хамгаалалт маш сайн гэдгийг мэдэгдэхэд таатай байна. Манай гишүүнчлэлд та жил бүр "ердөө" 1...