Тэр байна?
Үүдэнд зогсох догшин эрийг харан, Айн Нин-гийн толгойд гурван сарын өмнөх явдлууд урсан орж ирэв.
Харин тэр эрэгтэйд Айн Нин-г харах мөчид нэг л танил мэдрэмж төрөв.
Энэ эмэгтэйг нэг л харж байсан юм шиг байх чинь?
"Бид хаа нэг газар уулзаж уулзаж байсан уу?"
Айн Нин-г харан, эрэгтэй ийн эргэлзэж байгаа зүйлээ асуув. Энэ бүдүүн хоолой, Айн Нин-гийн хувьд маш танил байх бөгөөд түүнд гурван сарын өмнөх явдлыг зүүд биш гэдгийг сануулж байв.
Новш гэж! Би яагаад Сь Чин Яао-д төөрөлдүүлчихэв ээ. Гурван сарын өмнөх сэтгэлийн шаналлыг яаж мартаж болох билээ!?
"Үгүй ээ."
Айн Нин урд байгаа хүн рүүгээ эгцлэн хараад, сулхан хоолойгоор ийн хэлэв. Энэ эрэгтэй өөрийг нь санахгүй байгаад тэр баярлах ёстой юу? Үгүй бол тэр шөнийн эмэгтэй өөрийг нь гэдгийг Сь Чин Яао аль хэдийнээ мэдчихсэн байх байсан.
Адилхан хүмүүс хоорондоо цуглардаг гэж үнэн юм аа! Бүгд мартамхай!
Гэхдээ энэ хоёр ямар холбоотой юм бол?
Үүдэнд зогсох эрэгтэй рүү харан Айн Нин-д янз бүрийн эргэлзээ төрөв.
Яг энэ үед, Сь Чин Яао алхаж ирэв. Тэр саяхан нүүр амаа угааж дуусаад шатаар бууж байхдаа Айн Нин-г яг л зараа шиг байдалтай үүдэнд зогссон байхыг харав. Гэрт ямар нэгэн хүн ирээд төвөг удаад байна гэж бодон, ойртоод хартал Еэн Лиэ байхыг анзаарав.
Еэн Лиэ, тэр бол Сь Чин Яао-ын туслах, мөн түүнтэй сэтгэл нэгт андууд.
Гэхдээ Еэн Лиэ хэзээ ч дүрмээсээ хэтэрдэггүй. Үүргээ үргэлж биелүүлж, Сь Чин Яао-г маш их хүндэтгэдэг.
Хар л даа, Сь Чин Яао-г хараад Еэн Лиэ шууд л эгц зогсоод, хүндэтгэлтэйгээр "Boss!" гэж дуудав.
Еэн Лиэ Сь Чин Яао-г "Хаан" гэж дууддаг. Гэхдээ гадны хүний өмнө Сь Чин Яао-г өөр нэгэн бие хүний хувьд хэн болохыг нь мэдэгдүүлэхгүйн тулд өөрөөр дууддаг.
"Орж ирээд ярь."
Толгой дохиод, Сь Чин Яао Еэн Лиэ-г орж ир хэмээн дохив.
Айн Нин хойш хэдэн алхам ухарч, зам тавьж өгөөд Сь Чин Яао-руу хараад
"Би түрүүлээд явлаа."
Тэрэн дээр зочин ирсэн бол тэр гадны хүний хувьд энд байгаад байх нь тохиромжгүй. Тэгээд ч, энэ догшин эрэгтэйн гэнэт гарч ирсэн нь түүнийг цочирдуулж орхилоо. Тийм болохоор тэр аль болох хурдан явсан нь дээр. Эндээс холдож бодол санаагаа цэгцэлж, тайвшрах хэрэгтэй байна.
"За."
Сь Чин Яао толгой дохин, хариу өгөв. Еэн Лиэ ирсэн бол тэрэнтэй ярилцах зайлшгүй хувийн орон зай хэрэгтэй. Айн Нин энд байх нь тохиромжгүй.
Хариу өгсний дараа, Сь Чин Яао утсаа аван, гаднах бие хамгаалагч руу залгаж Айн Нин-г гэрт нь хүргэхийг тушаав.
Түүнийг тушааж байх үед Айн Нин аль хэдийн хаалгаар гарчихсан явав.
Хэд алхаад, гэнэт ямар нэг зүйл санасан бололтой, тэр бага зэрэг биеэ эргүүлэн
"Зутан болчихсон. Чи халуун дээр нь идээрэй. Бас эмээ хоолны дараа хагас цагийн үед уугаарай."
Ийн хэлээд Айн Нин эргэж харалгүй яваад өгөв.
Хэдийгээр Айн Нин сэтгэл хөдлөлөө маш сайн удирдаж, хайхрамжгүй мэт байдал эсгэсэн ч Сь Чин Яао гэж ямар хүн билээ дээ?
Нэг хараад л, түүний өнгөлөн далдлалтыг нэвт харчихсан.
Гэхдээ, тэр яагаад гунигтай харагдаад байгаа юм бол? Яг л ямар нэгэн тэмцэлд баригдчихсан мэт?
Еэн Лиэ Айн Нин-гийн хойноос нүд анилгүй ширтсээр, түүнд өнөөх танил мэдрэмж улам хүчтэй мэдрэгдсээр байв.
Еэн Лиэ-гийн харц хэтэрхий төвлөрсөн байсанд Сь Чин Яао өөрийн эрхгүй хөмсгөө зангидав. Яг л өөрийнх нь зүйлийг бусад хүн санаархаад байгаа юм шиг, нэг л таагүй мэдрэмж төрөх нь тэр.
"Хаан, би тэрнийг харж байсан."
Дараагийн бүлэг 200 vote~ 🗳
YOU ARE READING
Perilous Deep Love: Fall in love with the devil boss/Аюулт Гүн Хайр/
RomanceАйн Нин зүгээр л гадаадад аялах гэж явтал гэнэт л өргөл болчихлоо? Зугтах гэж чадах бүхнээ хийсэн ч өөр танихгүй эрэгтэйн өвөрт орчхов./хүчээр...😳/ Тэр энэ бүхнийг зүгээр л нэг хар дарсан зүүд гэж бодсон боловч, кампанид ажилдаа ирэхэд А...