Уг нь, Сь Чин Яао тэр шөнийг санахгүй байна гэдэг түүний хувьд бол сайн хэрэг, тэр өөрийнхөөрөө ажлаа хийж болно. Гэтэл яагаад, түүнд гэнэт нэг л гашуун санагддаг билээ?
Сэтгэл хангалуун бус байх шиг, бас сэтгэл гонсойх шиг......
Тэр яачхав аа? Арай ариун нандинаа учиргүй алдсандаа гуниглаад байгаа юм уу? Эсвэл, гомдоод байгаа юм уу?
Уруулаа хазан, Айн Нин огцом толгойгоо эргүүлэн, Сь Чин Яао-г дахиж харахгүй байх гэтэл, яг эргэх мөчид түүний гарт эрүүгээ бэхлүүлчхэв."Юу тийм байж гэж?"
Айн Нин-ийн эрүүг атган, тэрнийг хүчээр өөр лүүгээ харуулан, нүдээ хагас онийн, Сь Чин Яао түүнийг нүд салгалгүй ширтэн, нүүрэн дээрх ямар царайны хувирлаас хоцрохыг хүссэнгүй.
"Домогт хүйтэн сэтгэлтэй Сь Чин Яао ерөнхийлөгч ч гэсэн эмэгтэй хүнтэй тоглодог л юм байна."
Гүнзгий амьсгаа аван, Айн Нин ямар ч айдасгүйгээр Сь Чин Яао-тай харц тулгаран, хамгийн тайван аясаараа ярих гэж хичээнэ. Тэр санахгүй байгаа юм бол, тэр ч гэсэн түүнтэй юу ч мэдэхгүй юм шиг жүжиглэе.
Больё доо, энэ хэргийг, ингээд л хумхын тоос болгоё, ганц түүний зүрхэнд үлдэхэд л хангалттай......
Хэдийгээр Айн Нин хамаг чадлаараа жүжиглэж байсан ч, түүний нүдэнд хальт үзэгдээд өнгөрсөн гуниг, гашуудлыг Сь Чин Яао мөн адил олоод л харчихсан.
Тэр яачхав аа? Яагаад их л гунигласан харагдаад байна?
Хөмсгөө зангидсанаа, амаа жимийн, Сь Чин Яао маш тодоор: "Би хэзээ ч эмэгтэй хүнтэй тоглодоггүй."
Эмэгтэй хүн, Сь Чин Яао-н хувьд гайтай гэдэг үгний төлөөлөл, тэр бараг л хэзээ ч тэдэн дээр харцаа тогтоодоггүй, бүр тэдэнтэй тоглоом хийнэ ч гэж байхгүй!
"Айн Нин би бол зүгээр л нэг энгийн хүн, яаж ийм нэрт хүн Сь Чин Яао-н хооронд ямар нэг зүйл болсон байхав?"
Сь Чин Яао руу харан, Айн Нин хамгийн энгийнээрээ ярих гэж хичээж байв.
"Тийм болохоор, чи саяхан надтай тоглоом хийсэн биш гэж үү?"
Нүдээ цавчин, Айн Нин зориуд их л тайван байгаа мэт жүжиглэн, царай нь ч гэсэн энгийн үеийнхээсээ өөр-дэггүй, сэргэлэн болсон байв. Тэр тоглоом хийх маягаар Сь Чин Яао-тай нэг нэг алхмаар энэ хэргийг өнгөрөөчихье гэж бодож байв.
Гэтэл, ухаантай Сь Чин Яао энэ ертөнцөд яаж хөндөлдөж явдаг билээ, аль хэдийн хүмүүсийн янз бүрийн жүжиглэлтийг үзсэн, тийм болохоор Айн Нин-ийн тэр жаахан заль, түүний нүдэнд зүгээр л хүүхдийн тоглоом!!!
"Эмэгтэй, чи их зоригтой юм гээч, намайг хуурах гэнэ ээ?!"
Хоёр хуруугаа чангалан, Айн Нин-ийн эрүүг илүү чанга бэхлэн, Сь Чин Яао-н нүүрэн дээр бүдэгхэн зэвүүн инээмсэглэл тодорч, харахад, аюул тийм ч жаахан биш юм......
"Чи аль нүдээрээ намайг чамайг хуурч байгааг харсан юм!?"
Айн Нин бууж өгөлгүй Сь Чин Яао руу муухай харан, муу мянган жилийн хөгшин завхай мод! Хэн чамайг өөрөө санахгүй бай гэсэн юм!? Тэрэнд хууртаад хохь чинь!!!
Энэ мөчийн Айн Нин, харваас хэргээ далдлах гээд байхад, нүүрэн дээрээ "Миний ярьж байгаа бүгд үнэн!" гэсэн царайтай байв. Тэр ийм байдалтай өөрийгөө ямар хүүхэд шиг, бас ямар дэггүй байгаагаа мэдэхгүй, хажуугаар нь уурлаж байгаа нь Сь Чин Яао-н нүдэнд маш их болгож өгөх хэрэгтэй харагдах ч! Бас үнэхээр золигийн хөөрхөн харагдаж байна!
Хөөрхөн?
Сь Чин Яао өөрийгөө галзуурсан байх гэж бодож байна, энгийн үед байсан бол, хэн нэгэн тэрнийг хуурах гэсэн, бүр үхэхээс ч айхгүйгээр түүнтэй хамраа сөхөлцвөл одоо тэр хүн нь аль хэдийнээ байхгүй болчихсон байгаа!?
Гэхдээ Айн Нин-д, тэр уурлахгүй байгаагаар барахгүй, бүр түүний бага зэрэг цорвойлгосон уруулыг хараад, түүний дотор загатнаж, бүр, түүнийг......үнсмээр санагдаж байна!?
YOU ARE READING
Perilous Deep Love: Fall in love with the devil boss/Аюулт Гүн Хайр/
RomanceАйн Нин зүгээр л гадаадад аялах гэж явтал гэнэт л өргөл болчихлоо? Зугтах гэж чадах бүхнээ хийсэн ч өөр танихгүй эрэгтэйн өвөрт орчхов./хүчээр...😳/ Тэр энэ бүхнийг зүгээр л нэг хар дарсан зүүд гэж бодсон боловч, кампанид ажилдаа ирэхэд А...