( Mature! )
---
Шөнө дунд гэнэтхэн л хүчтэй дуулдсан тогшилтын чимээнээс болж, буйдан дээр атиралдан хэвтэж байсан залуу хүлээж байсан аятай л огцом босож ирэх бөгөөд чимээ гаргахгүйг хичээсээр хаалгандаа дөхөн очлоо.
"Жэмин аа~ Шөнө болчихсон байхад ирсэнд уучлаарай. Зүгээр л чамайг хармаар байна." Хүү хөдөлгөөнөө азнан, бүдэгхэн сонсогдох үгсээс өнөөх залууг халамцуу байгааг төвөггүйхэн мэдээд, онгойлгох эсэхдээ эргэлзэн зогстол
"Мангар минь! Чиний зүрхний цохилт гадаа хүртэл сонсогдож байгааг мэдэж байна уу?"
'Дахиад л өмнөх шигээ бүх зүйл давтагдахыг мэдэж байсан ч...'
Хаалганы голд байх жижиг дуранд хойно нь байх ханыг налан, тогтож ядан зогсож буй нэгнийг харах төдийд л биеэр нь тог гүйж, өөрийн эрхгүй гар нь хаалганы бариулыг доош дарлаа.
'Чамайг түүн рүү биш над дээр ирсэнд л баяртай байна.'
Ийн бодох төдийд л архины гашуун амт амтагдах бөгөөд өмнө нь байх залуугийн тэврэлтэнд улам шунахайран биесээ ойртуулна. Өндөр биетэй залуу хоёр гараараа зөөлөн толгойноос нь бариад үнсэлтээ салгахдаа
"Санасан уу?" Хэмээн амьсгалаараа гижигдэн асуухад нь Жэмин юу ч үл дуугаран, нүдээ анисаар гарын алганд нь хацраа наалаа. Үүнд нь Жэну мушилзаад, хоёр гар дээрээ өргөн авахад залуу зөрүүлэн хүзүүгээр нь хөнгөхөн тэврээд
"Чамайг харах сайхан байна." гэсэнд дахин ширүүхэн үнсэлтийг хүлээн авах нь тэр. Жэмин залуугийн алхалтаар хөнгөн хөдлөх бөгөөд орон дээр буухдаа зүгээр байсангүй, хоёр гар нь хэдийн цамцных нь эхний хэдэн товчийг суллаад амжжээ.
"Ёнсү бидний ийм байдлыг хардаг ч болоосой." Өргөн мөр, булчинлаг хэвлий нүднийх нь өмнө ил болоход Жэмин уруулаа хазлан өгүүлнэ. Гэвч түүнд Жэнугаас хариулт бус хүзүүнд нь чангахан атгалт мэдрэгдэх нь тэр.
YOU ARE READING
•NCT• [Oneshots]
FanfictionNCT oneshots (-bxb, bxg аль ч төрлөөр бичигдэж болно.) -Jaehwa