☆ 01 ☆

153 29 5
                                    

Ян Жонвоны нөгөө тал

      Дунд ангиасаа эхлээд ахлах сургуулиа төгсөх хүртэл ангийн дарга хийж, сурагчдын зөвлөлийн гишүүнээр сургуулийн үйл ажиллагааг зохьцуулж ирсэн үлгэр жишээ, шилдэг сурагч Ян Жонвонд яг сайн найз гэхээр хүн байхгүй байлаа

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

      Дунд ангиасаа эхлээд ахлах сургуулиа төгсөх хүртэл ангийн дарга хийж, сурагчдын зөвлөлийн гишүүнээр сургуулийн үйл ажиллагааг зохьцуулж ирсэн үлгэр жишээ, шилдэг сурагч Ян Жонвонд яг сайн найз гэхээр хүн байхгүй байлаа. Сургуулиа төгсөж их сургуульд орохоо хүлээх хугацаанд хальт нөхөрлөдөг байсан хэд нь холбоо тасрахад түүнтэй холбоотой үлдсэн хүн нь ердөө төгсөх ангид ороод л танилцсан Ким Сонү байв. Гэвч Сонүгийн сургууль нь түүний сургуулиас нэлээн зайтай бөгөөд тэдний харилцаа ихэвчлэн утасны цаанаас өрнөнө.

Ганц найзтай, ахлах сургуулиа төгсөөд удаагүй, дөнгөж насанд хүрсэн хэдий ч түүнд танихгүй орчинд, том хүмүүстэй их сургуульд суралцана гэдэг тийм ч хэцүү байгаагүй юм. Хэдий тэр танихгүй хүмүүсийнхээ хажууд түрүүлж яриа эхлүүлдэг, дуу шуутай нэгэн биш ч тэр харагдаж буй хүүхэд шиг төрхийнхөө хажууд сэтгэл санаагаараа ч, бодлоороо ч хэдийн том хүн шиг нэгэн байсан юм. Ян Жонвон бага байхаасаа олон дугуйлан сургалтад явдаг байхдаа үргэлж ганцаараа явж ирж, мөн бусад хүүхдүүдийн хувьд ихэвчлэн эцэг эх нь хийж өгдөг энгийн зүйлүүдийг ч Жонвон өөрөө хийчихдэг байв. Магадгүй түүний аав ээж нь хоёул ажилладаг байсан учраас өөр арга байгаагүй болоод тэр.

Жонвон бага байхаасаа завгүй амьдардаг хүүхэд байсан болохоор найзуудтайгаа өнгөрөөх цаг их байгаагүй ч тэр нь түүнд асуудал болж байсан удаагүй. Бас Жонвон өөрөө түрүүлж яриа эхлүүлэх тал дээр тааруухан хэдий ч түүнд найзтай байх эсэх ч бас нэг их чухал биш байв. Ян Жонвон бол ганцаараа байсан ч аргаа олоод амьдарчих төрлийн хүн.

Тийм ч болохоороо Жонвонд үерхлийн туршлага ч бас байхгүй. Бага байхаасаа хичээл сурлага, боловсролдоо л анхаарч ирсэн Жонвонд хайр дурлалын асуудалд санаа тавих цаг байгаагүй юм. Сургуульдаа нэлээдгүй алдартай байсан ч өөрт нь сайн гэсэн нэгнээс эвтэйхнээр зайгаа барьчихдаг байв. Сонү түүнд их сургуульд ороод нэг ч удаа болов үерхэж үз гэж хэлсэн ч их сургуульд ороод нэг сар болж байгаа хэрнээ хэнтэй ч найзын холбоо тогтоогоогүй Ян Жонвон хэн нэгэнтэй үерхэнэ гэж байх болов уу..?

Яг энэ хэвээрээ Жонвон сургуулийнхаа цуглаанд ганцаараа нэг ширээний буланд жүүс уун суух бөгөөд хажууд нь аль түрүүн хийгээд амаа ч хүргээгүй хундага архи ч мөн байлаа. Өөр хүн харвал түүнийг ганцаардмал нэгэн гэж бодож магадгүй ч энэ байдал нь Жонвонд тухгүй санагдаж байсан удаагүй. Зүгээр л түүнд юм яриад суух найз байсан ч эсвэл байгаагүй ч нэг их ялгаатай биш.

Жонвоноос бусад нь бүгд идэвхтэй байгаа энэ үед түүнийг анзаарах хэн ч байгаагүй юм. Өөрөө ч тэгж бодож байсан Жонвон гартаа байх аягатай жүүсээ дуусгачхаад явъя гэж бодож байтал түүний хажууд хэн нэгний дулаан илч ойртох мэдрэгдэж, энэ сургуульд элссэнээс хойш анх удаа хэн нэгэн түүнтэй хувийн асуудлаар яриа эхлүүлсэн нь тэр сонбэ байлаа.

- Сайн уу. Намайг Жэй.

- Сайн.. Сайн байна уу..

Жонвон бусдын хэрэгт анхаарахгүй байя гэсэн ч үргэлж хаа нэгтээгээс нэр нь сонсогдож байдаг тэр сонбэ. Хаа ч байсан үргэлж анхаарлын төв нь болж байдаг энэ сонбэ яагаад энэ буланд ганцаараа сууж байсан миний хажууд ирэх болов гэж Жонвон дотроо гайхаж байлаа.

- Чамайг? Чамайг хэн гэдэг юм?

- ...Ян Жонвон.

- Ян.. Жонвон? Хөөрхөн нэртэй юмаа. Ян Garden гэж дуудаж болох уу?

Огтхон ч тухгүй байгаа юм шиг харагдахгүй, чөлөөтэй гэгч нь инээмсэглэнгээ хэлэх тэр. Энэ сургуулийн оюутан болоод ердөө нэг сар болж байгаа Жонвон хүртэл мэдэх Жэй гэгч. Мэдлэг сурлага, ааш зан, хүмүүжил, авьяас гээд олон зүйлээрээ хүмүүсийн ярианы сэдэв болдог түүнийг энэ сургуульд мэдэхгүй хүн бараг л үгүй.

- .. Зүгээр Ян Жонвон.

- Зүгээр Ян Жонвон.

- ...

- Хөөрхөн юм бэ..

- ..Айн?

Бага зэрэг гайхсан Жонвон түүн рүү харахад тэр юу ч болоогүй юм шиг инээх аж. Хэн ч харсан Жэй түүнийг өхөөрдөж байгаа нь илт боловч Жонвонд тийм биш байв. Тэр гайхаж байсан юм. Хэдий тэр Жэй Пак гэгчийн нийтэч эелдэг нэгэн гэдгийг зөндөө сонссон учраас мэдэж байсан ч зүгээр л энэ нөхцөл байдалд түүний үйлдэл Жонвонд нэг их таатай байсангүй. Аягатай жүүсээ дуусгачхаад яг харих гэж байсан түүнийг зогсоогоод, магадгүй бүр олны дунд дагуулаад явчих ч юм бил үү..

- Жэй, наанаа юу хийгээд байгаа юм? Чамайг хүлээгээд байна.

- Аан за.

Түүнийг дуудсанд Жэй ингэж хариулчхаад Жонвон руу яг л хамт явъя гэсэн харцаар харахад түүнийг асуухаас өмнө Жонвон түүнд "би одоо харих хэрэгтэй" гэж хэлж амжив. Харин Жэй түүнийг үлдээхээр ятгах гэж оролдсонгүй зүгээр л инээмсэглэлээ.

- Тэгвэл болгоомжтой яваарай. Сургууль дээр уулзъя.

Жэй явахаасаа өмнө тэжээвэр амьтан илдэг шиг Жонвоны толгойг нэг зөөлөн илчхээд явсан юм. Өнөөдөр анх удаа уулзаж, яриа өрнүүлээд 10 минут ч болоогүй хэрнээ яг л дотно юм шиг толгойг нь илчхээд явах Жэйг араас нь ширтэх Ян Жонвон.





    Энэ үеэс байсан юм. Бүгд Жэйг Жонвоны "нөгөө тал" гэж дуудах болсон нь.

koi no yokan | jaywonWhere stories live. Discover now