Эцэст нь нэг юм...

127 17 0
                                    

*Динг~ донг~

Сонхүныг цэцэрлэгтээ явахад нь бэлдсээр цүнхийг нь үүрүүлж байхад хаалганы хонх дуугарав.

Хар өглөө эрт хэн байдаг билээ гэж гайхсаар хаалганы өмнө ирэн нээх үед хүргэлтийн ажилтан "Өглөөний мэнд. Со Юүжин хүлээн авагчид хүргэлт ирлээ." гэсээр том хайрцагтай зүйл өглөө.

Би өнөөх хайрцгыг аван хаалгаа хаагаад дотогш оров.

Их том бас хүнд зүйл байсан болохоор хайрцгийг доош тавиад нээж үзэхээр шийдээд наалддаг цаасыг нь салгаад доторхыг нь харахад ямар нэг цагаан даавуу байх нь тэр... мөн дээр нь хоёр дугтуй үзэгдлээ.

Би дугтуйг аван хажууд байх ширээн дээр үлдээгээд дараа нь өнөөх цагаан зүйлийг гаргаж ирэхэд тэр нь хуримын даашинз байв.

Би гайхсаар өнөөх даашинзыг буцааж хайрцагт нь чихээд хоёр дугтуйг гартаа аван эхнийхийг нээхэд дотор нь ганц өгүүлбэр бичигдсэн байв.

"Энэ даашинз чамд минь л хамгийн сайхан зохих болно.."

Дараагийн дугтуйг нээхэд хуримын урилга гарч ирлээ.
Эхэндээ би үүнийг Сокжины өгч байгаа зүйл гэж бодон догдолж байсан бол урилга дээрх нэрсийг уншин таг хөшиж орхив.

"Пак Жин Вүүк болон Со Юүжин"

Гарт байсан урилга газарт унаж хөлийн чимээ сонсогдон тэр нэгэн дулаахан цээж намайг тэврэх хүртэл би яг тэр байрандаа миний өнгөрсөнг бараанаар будаж өгсөн хүний хүйтэн хар сүүдэрт дарагдан зогсов.

Магадгүй би тэр сүүдрээс, тэр бараан өнгөнүүдээс зугатаж чадна гэж эндүүрч явсан байх..

Аманд минь хэзээ ч дуудагдаж байгаагүй тэр алдар нэг бяцхан хүүгийн анхны үг болон намайг дуудах үед би төрснөөс минь эхлээд тэр өдрийг хүртэл уртаас урт үргэлжилсэн хар зургийг өнгийн бийрээр үргэлжлүүлэн зурж өгнө гэж хий итгэсэн байх..

Тэр бяцхан хүү нар мэт, сар мэт, намар мэт алтан шаргал гэгээ татуулсаар сайхан бүхнийг "Ээж" гэх алдартай цуг энгэрт минь хадах тэр үед би өнгийн сайхныг мэдрэн намайг дайрсан тэр сүүдрээс мултрана хэмээн горьдсон байх..

Гэхдээ магадгүй би хэзээ ч тэр сүүдрээс гарч чадахгүй... өнгийн гэрлээр сүлж, өврийг минь хайраар дүүргэсэн тэр нандин зүүдээ өөртөө хадгалаад өөрийг минь үмхэлж залгих тэр бараандаа дахин шингэнэ.

Сокжины том гар хэвлээр минь тэврэн ханагар цээж нь хүйтэн нурууг минь бүлээцүүлэхэн зогсоход би хий дэмий л газар хаягдан унасан урилга хайрцагт хөглрөн хэвтэх даашинз руу ширтэн зогслоо.

My husband Kim SeokjinWhere stories live. Discover now