Жонгүк Тэхёныг харах гэж өрөөнийх нь хаалгаар үргэлж шагайдаг байв.

Тэр унтаж буй Тэхёныг чимээгүйхэн харж, омегаг түүний үнэрээр сэрэх үед нь холддог байсан.

Нэгэн цагт түүнтэй хамт байхын тулд шалтаг хайж ирдэг байсан Жонгүк нь одоо түүнээс зайлсхийж байгааг харах нь түүний зүрхийг маш ихээр өвтгөх аж.

Тэхён түүнтэй уулзах өдрөө хүдээсээр байгаа ч сэтгэлийнхээ хаа нэгтээ түүнтэй нуур тулахаас айж байлаа. Жонгүк өөрт нь дахиж хайргүй гэж хэлэхвий гэхээс айна.

Жонгүк түүнд дахиж ингэж хэлбэл тэр өвдөлтөө тэвчиж чадахгүй.

Жонгүкт юу өөрчлөгдсөнийг мэдэхгүй ч энэ нь өөрчлөлт нь түүнийг маш их өвтгөж байв.

Аав нь түүн дээр өдөр болгон ирж мэндчилгээнээс илүүтэй яриа өрнүүлэхийг хичээдэг байлаа.

Гар нь үргэлж чичирч, хэдхэн секундын дотор нулимс дуслуулдаг болохоор тэр ярихаа болисон. Чэён хэзээ ч Тэхёныг түүнтэй ярихаа болино гэж бодож байгаагүй.

Чэён түүний хажууд суугаад хэвлий дэх хүүхдийнхээ тухай ярьдаг байв. Энэ нь Тэхёны царайг гэрэлтүүлнэ гэж найдаж байсан ч үгүй, түүний сэтгэлээр унасан сэтгэлийг юу ч зөөлрүүлэхгүй байх шиг.

Тэхёны өдөр өрөөнийхөө тааз руу ширтэж эсвэл заримдаа яг ингээд цэцэрлэгт суугаад бодолдоо живж эхэлдэг.

Жонгүктэй өнгөрүүлсэн тэр 4 хоног түүнд бүхэл бүтэн ертөнц мэт санагдсан тэр өдөр лүү буцахыг хүсэх аж.

Түүний шархалсан зүрх Жонгүктэй дахин нийлэхээс нааш хэзээ ч эдгэрэхгүй гэдгийг хэн ч ойлгохгүй байв.

Удалгүй тэнгэрт үүл бий болон дусал дуслаар бороо орж эхлэв. Түүний зовлонг угааж эхлэх бороог харахдаа хөөрхий омегагийн урууланд бяцхан инээмсэглэл тодров.

"Эрхэм дээдсээ, та орохгүй..."

Тэхён хамгаалагчийг зогсоох гэж гараа өргөхөд хамгаалагч толгойгоо гудайлган буцаад оров.

Тэр яагаад гэдгийг мэдэхгүй ч дэлхий түүнтэй зэрэгцэн уйлж байгааг хараад түүний сэтгэл бага ч гэсэн тайвшрах аж.

𝐓𝐇𝐄 𝐓𝐑𝐔𝐄𝐁𝐋𝐎𝐎𝐃 Where stories live. Discover now