44.

225 35 4
                                    

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

~♥︎~

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

~♥︎~

Өнгөрсөн шөнийн борооны хөлөөр өтгөн цагаан мананг хормойдон мацсаар манан дотор ороход тэнгэр хөвөгч өтгөн их үүлсийн гүн рүү яваад орчих шиг.

Дэлбээлж буй цэцэгс, сэвшээ салхинд нүүх навчис, тэдний намуухан шивнэх чимээ, шувуудын жиргээ. Тэхёнд өмнө нь дуртай байсан бүх зүйл нь утга учиргүй мэт санагдах болж.

Тэхён хааны цэцэрлэгт хүрээлэнд суух ба нүд нь хүйтэн бүрхэг салхинд найгах цэцэгсийн дэлбээ, модны мөчрүүдийг харах аж.

Түүний үзэсгэлэнтэй цэнхэр нүднээс  бороо хаялж, сайхан инээмсэглэл нь ор мөргүй арилсан байлаа.

Тэр аймшигтай өдрөөс хойш тэр Жонгүктэй уулзаагүй. Тэр түүнтэй хэд хэдэн удаа уулзах гэж оролдсон боловч уулзах боломж олдоогүй.

Түүнийг Жонгүкийн өрөө рүү яаран гүйх болгонд хамгаалагчид зогсоодог байлаа. Тэр тэдэнд хөдлөх тушаал өгч өрөөнд орох тоолонд Жонгүк цонхоор гарчдаг байлаа.

Цэргүүдийн өрөвдсөн харцнаас өөр юу ч олж авдаггүй бэлтгэлийн талбайд тэр Жонгүкийг үргэлж хүлээдэг байв. Жонгүк Тэхёныг тэнд хүлээж байгаа гэдгийг мэдэж байгаа болохоор цэргүүдийг сургахаа больсон.

Тэхён түүнийг хайж олохын тулд ордноор тэнүүчилж явсан боловч огт олоогүй. Заримдаа тэр унтаж байхдаа түүний үнэрийг үнэртдэг боловч сэрэхэд нь алга болдог.

𝐓𝐇𝐄 𝐓𝐑𝐔𝐄𝐁𝐋𝐎𝐎𝐃 Where stories live. Discover now