~♥︎~
Би чамд хайртай Тэхён....
Чи минийх...
Жон Жонгүк би Ким Тэхёны хань байхаас татгалзаж байна...
Хөөрхий омега хар дарсан зүүднээсээ сэрэхдээ амьсгаадаж хөлс нь цувчихсан байв.
Тэхёныг сэрсэн даруйд их оточ түүний өмнө суугаад судасны цохилтыг нь шалгав.
"Тэ"
Хаан хүүгээ гэрэлд дасах гэж нүдээ анивчиж байхыг нь хармагцаа гараас нь атган ийн хэлэв.
Чэён болон бусад шивэгчид хааны дууг сонсмогцоо сая л ухаан орох мэт ханхүү рүү харцгаав.
Тэхёныг босох гэж оролдоход нь хаан түүнийг орны толгой налуулан суулгав.
Тэхёны цэнхэр нүд өрөөг тойруулан харна. Тэр энэ бүхнийг зүгээр л хар дарсан зүүд байгаасай гэж хүссэн ч боловч энэ бүхэн бодит гэдгийг гэрчлэх мэт түүнийг өрөвдсөн харцаар харах нүднүүдийг олж харав.
Тэхён нүднээс нь урсах сувдан нулимс хацрыг нь норгон урсахдаа судсыг нь хүртэл даган урсах шиг санагдаж, бүдэгхэн хараа нь хайртай царайгаа олох гэж улайран хичээж байв.
YOU ARE READING
𝐓𝐇𝐄 𝐓𝐑𝐔𝐄𝐁𝐋𝐎𝐎𝐃
Werewolf"Хорвоо чамайг мангас зүхэж гэж болох ч би тэдэн шиг биш" "Надад энэ хорвоо чухал биш, зөвхөн чи л чухал." ᴄʀᴇᴅɪᴛs ᴛᴏ ᴊᴇᴛʙʟᴀᴄᴋxsᴏᴜʟ.