Ханхүүгийн гайхсан царайг харахдаа оточ ийн хэлэв.
Тэхёны нүд гайхсандаа томорсоор амаа ангайлган эмч рүү хараад дараа нь Чэён рүү харав.
"Ханхүү та сайн анхаарлаа төвлөрүүлбэл хүүхдийн зүрхний цохилтыг сонсох болно."
Оточийг ийн хэлэхэд Тэхён сонсголдоо анхаарлаа төвлөрүүлэхийн тулд нүдээ анилаа.
Төрөөгүй хүүхдийн зүрхний цохилтыг сонсоод нүүрэнд нь зөөлөн инээмсэглэл тодорлоо.
"Би сая сонслоо."
Тэхён нүдээ нээхдээ инээмсэглэсээр ийн хэлэв.
"Эрхэм дээдэс минь тэр сайн амрах хэрэгтэй."
Оточ гарахдаа ийн хэлэхэд Тэхён толгой дохиж, инээмсэглэл нүүрнээс салсангүй.
Удалгүй алс холоос уухайлах, алга таших, хонх, бөмбөр цанны дууг сонсоод Тэхёны нүүрэнд том инээмсэглэл тодров.
"Эрхэм дээдсээ, бид дайнд яллаа." гэж нэг шивэгчин нүүр дүүрэн инээмсэглэсээр түүн рүү гүйж ирэв.
Тэхён толгой дохин инээж "Хэжи, чи Чэёныг харж байгаач. Бас түүнийг сэрэх үед Хусог ахын талаар битгий хэлээрэй."
Өнөөх үйлчлэгч толгой дохин бөхийж,
"Тийм ээ, эрхэм дээдсээ."
Түүний одоо мэдэрч буй аз жаргал үгээр илэрхийлэхийн аргагүй байлаа. Хэдхэн хормын өмнө тэр дайны талбарт байгаа хайртай хүмүүсийнхээ төлөөх айдас, түгшүүрээр дүүрэн байсан бол одо аз жаргалын цэцэгс түүний сэтгэлд гэрлийн туяа мэт нэг нэгээрээ орж ирэв.
Тэр харуулууд болон шивэгчдийнхээ хамт ёслолын танхим руу явлаа.
~♥︎~
Тетиагийн армийг ялалтад хүргэсэн ахлах командлагчийн амжилтыг тэмдэглэж буй ёслолд цэрэг бүр цугларсан байв.
Хаан цэргүүддээ талархал илэрхийлнэ.
"Эх орныхоо төлөө баатарлагаар тулалдсан дайчиддаа болон дайныг зогсоосон ахмад командлагчийнхаа эр зоригийг чин сэтгэлээсээ үнэлж байна."
YOU ARE READING
𝐓𝐇𝐄 𝐓𝐑𝐔𝐄𝐁𝐋𝐎𝐎𝐃
Werewolf"Хорвоо ертөнц чамайг мангас гэж зүхэж болох ч би хэзээ ч тэгэхгүй." "Надад хорвоо ертөнц чухал биш, зөвхөн чи л чухал." ᴄʀᴇᴅɪᴛs ᴛᴏ ᴊᴇᴛʙʟᴀᴄᴋxsᴏᴜʟ.