**
Маргааш өглөө нь би түүний орон дээр тэрэнтэй хамт сэрлээ.Би одоо юу л хийгээд байна даа.
Эрүүл ухаантай согтсон байж хамт унтдаг нь яаж байгаа юм.Бэкхён" Сүртэй гэдэг нь, хувцастай унтсан биздээ. "
" Би явлаа. "
Бэкхён" Түр... түр байж байгаад.." үгээ ч дуусгаж чадалгүй цусаар ханайж эхлэхэд гайхсан даа дэмий л түүний нурууг илж өгөв.
" Цус... цус байна шүү дээ. Чи өвдчихсөн юмуу. Эмнэлэг рүү явах уу, тэгсэн нь дээр үү."
Тэр арай гайгүй болсон бололтой надруу харан" Эмнэлэг гэнэ шүү, намайг хэн гэдгийг мартчихсан уу мм? "
" Тэгвэл яагаад цус гараад байгаа юм. "
" Чи ч надад их өртэй боллоо шүү. Урьд шөнө надтай хамт байгаагүй бол чи цогцос болчихсон байх байлаа. "
" Юу? "
" Өчигдрийн залууг санаж байна уу. Яагаав чамайг өдөөд байдаг. "
|Тэгвэл намайг Scott гэж дуудаарай. Хонгор минь ямар нэг зүйл уух уу. |
" Scott уу. "
Тэрээр толгой руу минь хуруугаараа хатган" Бодоод үз дээ охин минь, чам шиг хүнийг тэр үнэхээр тоож эргүүлэх юм шиг байна уу. Зүгээр л У хадагтайд зориулсан өгөөшийг боолд нь тавих гэж л тэр газарт очсон юм. "
Над шиг хүн гэнээ? гэж бодох төдийд л нулимс цийлэгнээд ирэв.
Би ч шилдэг тэнэг амьтан юм даа." Хөөе хөөе тэр залууг үнэхээр жинхнээсээ гэж бодсон юмуу. Уйлах хэмжээнд таалагдсан юмуу? Хөөх чи ч гэнэн юмаа. "
" Тийм бололтой. "
****
Над шиг хүн.
Азгүй амьтан болохоороо л Бэкхёний найз залуу, хамгаална, тусална гэсэн үгэнд нь догдлоод түүнийг сайн хүн шиг бодчихсон явж байгаа байх нь.
Тэр намайг барьцаалсан, түүнээс болж хангалттай аймшигтай зүйлийг мэдэрсэн тэгсэн хэрнээ тэрэнд дасчихлаа гэж үү дээ.
Мулгуу амьтан.
***
POV AUTHORУ хадагтайн урд амьсгаа гол нь тасрах шахсан залуу хэвтэх бөгөөд хадагтай нүдээ анин тайвширах гэж хичээх аж.
У Хадагтай" Тэр яаж өөрийгөө нууж увидаст шүрийг аваад явчихав. Тэрний хүчийг хамгийн ядмаг тийрэн ч мэдрэх байтал яагаад чи чадсангүй вэ... Хилэнт хор уусан байх боломжгүй юмсан. Хэрвээ үнэхээр ууж чадсан байвал ойрын хэдэн хоног Бэкхён дотроосоо яг л галд шатах мэт өвдөх ёстой. Энэ үеэр яагаад Ким Солын сүнсийг авч болохгүй гэж. "
YOU ARE READING
730 Days |BBH|
Romance"Ким Сол авхай таньд энэ харшид байх 729 өдөр 14 цаг үлдсэн байна. Минут, секунд бүрийг овжин ашиглахыг зөвлөж байна. Намайг У хадагтай гэж дуудах бөгөөд таньд эзэмшвэл зохих мэдлэг чадварыг эзэмшүүлэхэд чиглүүлэх үүрэгтэй юм. Та уг харшид орил...