"Мэдээжийн хэрэг, тэд хоёулаа багадаа сүй тавьсан гэдгийг чи мэднэ." гэж Ли тавгүйтсэн шинжтэй хэлэв.

"Тэр үед тэд жаахан байсан одоо тэд том болсон. Бид ямар нэгэн алхам хийхээсээ өмнө тэдний бодлыг асуух хэрэгтэй" гэж Ким хаан тайвнаар хэлэв.

Ли толгой дохин цайны аягаа жижиг модон ширээн дээр тавиад "Чи амласан амлалтаасаа ухарч байна уу?"

"Би тэгээгүй, зүгээр л хүүхдүүдийг ямар нэгэн байдлаар албадахыг хүсэхгүй байна. Тэгээд ч Тэхён удахгүй хорин нас хүрэх болно, тэр заяагдсан хосоо олох болно..."

Ким Хаан бага зэрэг үүнд харамсаж байв. Тэр хүүгээ бага байхад нь Врайсигийн ханхүүтэй сүй тавиулсандаа одоо маш ихээр харамсана.

Ханхүү Ли бага байхдаа эелдэг, гэмгүй нэгэн байсан. Тэр хүчтэй альфа байсан бөгөөд хаан түүнийг Тэхёны хувьд хамгийн сайн сонголт гэж бодсон. Гэвч тэр ханхүүг харгис хэрцгий, хууран мэхлэгч болж өснө гэж бодоогүй.

Тэр амлалтаасаа одоо гэнэт ухарч чадахгүй, энэ нь хааны хувьд ёс зүйгүй гэж тооцогддог бөгөөд энэ хоёр хаант улсын холбоонд нөлөөлж болзошгүй ч ганц хүүгийнхээ амийг нэг холбоотондоо өгч чадахгүй.

"Хэрвээ ханхүү, тариачин эсвэл сул зарцтай хос болвол яах вэ? Тэр угсаа залгамжлагч ханхүү, түүний хань түүний хажууд хамт улсыг захирч байх болно. Тэр засаглалын тактикийг сайн мэддэг хүнтэй хамт байх ёстой." гэж Ли хаан хэлэв.

Ли хааны хэлснийг сонсоод Ким хаан зөөлхөн санаад алдлаа.

"Хэрвээ Тэхён заяагдсан хосоо хүсэхгүй байвал бид тэднийг гэрлүүлэх болно."

Түүнийг зөвшөөрөх байх гэж найдан Ким хаан зөөлөн хэлэв.

"Мэдээжийн хэрэг, би түүнийг заяагдсан хосоосоо татгалзана гэдэгт итгэлтэй байна." гэж Ли нүүрэндээ бардам инээмсэглэл тодруулан хэлэв.

Ким хаан зүгээр л толгой дохив. Тэр Тэхёныг ханхүү Лиг биш ханиа сонгоно гэж найдаж байв.

~♥︎~

Шавар дэнлүүгээр гэрэлтүүлсэн өрөө нь дотор ханхүү жаргалтайгаар инээмсэглэн зураг зурж байв.

𝐓𝐇𝐄 𝐓𝐑𝐔𝐄𝐁𝐋𝐎𝐎𝐃 Where stories live. Discover now