Жонгүг өглөө сэрээд шууд л Жиминд үүнийгээ хэлэхээр явсан юм. Утсаа аваагүй болохоор нь унтаж байгаа гэж бодоод шууд ажил дээрээ очихоор болов. Хэдийгээр үнэхээр эрт байгаа ч гэсэн онгойлгоод л орчихно, Жиминийг л хүлээх хэрэгтэй болж байгаа юм. Ирсэн цагт нь тэр харж үзсэн бүхнээ хэлнэ.
Кафегаа онгойлгож ороход өвөл гэсэндээ жиндүүхэн байлаа. Дотор нь байгаа ч гэсэн амнаас уур гарч байгаа нь харагдана.
Шөнийн жигтэй явдлыг бодоход л нуруунаас нь хүйт дааж, амьсгал нь түргэснэ. Гэрт нь сүнс шүглэчихсэн юм болов уу? Эсвэл өөрт нь сүнс шүглэчихэв үү? Мэдэх юм алга, гэхдээ тэр үйл явдал хараал идсэн эвгүй байсныг л Жонгүг сайн мэдэж байв. Сэрчхээд шууд л нүүх талаар бодсон тэрээр бараг л яаран яаран гарч ирсэн сэн.
Өвлийн өглөө харанхуй. Сая л нэг нар мандаж гэгээ орж байгаа гэлтэй. Ширээгээ арчиж, гэрлээ асаана, нэгэнт л өглөө болж гэгээ орохоос хойш бүдэг гэрэл байсан нь дээр.
Тэрээр хувцас солих өрөө рүү очин гадуур хувцаснаасаа түлхүүрээ авахаар очтол өнөөх бүдэгхэн гэрэлнүүд нь унтарчих нь тэр.
"Дарга мөнгөө төлсөн л байх ёстой доо.." гээд гэрлээ асаахаар очсон ч харамсалтай нь даанч ассангүй. "Төлөөгүй л юм байна л даа." гэсээр цонхоор орж ирж байгаа жаахан гэрэлд эргэн тойрноо харна.
Гэтэл хаанаас ч юм бэ, өчигдрийн сүг сүүдэр шиг залуу тавхан алхмын цаана өөдөөс нь хараад зогсож байх нь тэр. Жонгүгийн нүд бүлтрэх нь үү гэлтэй томорч, шүлсээ залгин арагш ухрах ба жигтэй залуу яг л өчигдрийнх шигээ өөр лүү нь удаанаар алхлаа.
"Чи яг юу юм бэ?"
Жонгүг ийн асуухад тэрээр "Амаа үд гэж сануулсан байх аа? Юунд яарна вэ? Хорвоо ертөнц мэдлээ гэхэд юу чамд ашиг болно гэж?"
"Юу?"
"Бяцхан элчээ хүлээгээд, ирэхэд нь бүгдийг өчнө гэж бодож байна уу? Үр дүнг тооцож үзэхгүй юм уу?" хэмээсээр өөр лүү нь улам ойртож "Юу ч бүү хэл, үзэсгэлэнтэй амаа үдэж яв."
Жонгүгт яг одоо ямар нь новш нь болоод байгааг хэлээд өгөх хүн байсан бол тэр аймшигтай хачин залуугийн өөдөөс математикийн бодлого харж байгаа юм шиг харахгүй л байх байсан болов уу. Хачирхалтай нь тэр өчигдөр харчихсан болоод ч тэр үү, аль эсвэл аймаар санагдахаа больчихсондоо ч тэр үү, цаанаасаа л 'энэ надад муу зүйл хийхгүй' гэх сэтгэгдэл төрөөд байх шиг санагдана.
YOU ARE READING
Mourir d'amour [TK] - ongoing-
Fanfiction"Бид дахиад өмнөх шигээ байх болов уу..?" Started: 2022.12.25 Finished: ------