Quinque.

159 32 0
                                    

"Би өөр юу харснаа үнэхээр мэдэхгүй байна, Жимин. Тэр урт хөлтэй, өндөр, гүн хар үстэй л харагдсан, бас нэмээд би үүндээ итгэлгүй байгаа ч далавчтай юм шиг байсан. Тэр намайг тойрч алхаад байгаа шиг санагдсан. Тэгээд л чи ирсэн.."

"Хачирхалтай юм."

Жонгүг уулын уруу тэр чигээрээ өнхрөх шахсан гэхэд харьцангуй гайгүй бэртжээ. Харин тэр шалбархайг нь Жимин цэвэрлэн шархны лент нааж өгөх аж. Жимин хацрынх нь шархыг цэвэрлээд суух байхдаа санаа алдаад "Чамд яагаад дандаа ийм хачин юм болдог юм?"

"Мэддэг байсан бол сайхан л байна."

Өрөө чив чимээгүй болоход хэн хэн нь амьсгалаа чагнана. Гэтэл Жонгүг цаанаасаа юу ч бодохгүйгээр "Чи тэгвэл яагаад дандаа эгзэгтэй үед гарч ирдэг юм?" гээд асуучихсан нь Жиминий зүрхийг зогсоох шахав. Жимин үүнд нь хариулаагүй хэсэг удсанд Жонгүг гайхаад өөрийн асуултаа ч, Жиминий царайг ч дахин нэг шинжилнэ.

"Бурхан тэнгэр биднийг зохицуулдаг биз," Жимин бушуухан ингэж хариулчхаад шархан дээр нь наалт наагаад "Харин намайг очиход чи дандаа ямар нэгэн байдалд орчихсон байдаг."

"Яаж намайг уулан дээр байгааг мэдсэн юм? Уул руу явах байсныг мэдсэн ч.. чи завгүй гэсэн шүү дээ."

"Завтай болчихсон л байхгүй юу. Тэгээд очсон чинь хүн унаж байхыг сонсоод, тусалъя гэсэн чинь чи хэвтэж байсан."

"Аан.."

Энэ үед л Жонгүг ямар нэгэн зүйл буруу байгааг, нэг л биш байгааг мэдэж авав. Тэр гайхдаг байсан ч дотроо удаан хугацаанд үгүйсгэж ирсэн, гэтэл яг л энэ явдал яагаад ч бурхны зурсан зураг, тохиолдлоор болсон этгээд зүйл, цаанаасаа л хэцүү үед нь таараад байдаг мянгад нэг тохиолдох сонирхолтой учрал биш гэдгийг нь батлаад өгчих шиг.

Жонгүг дотроо 'яах вэ, байж болох л юм' гэж бодох ч өдрийн харсан дүрс, нуруугаараа мэдэрсэн хүйт, зүүдэнд нь л уянгалах хоолой, бас өвдөлт бүрийг алгасахгүй жигтэй гэгч нь дэргэд нь гарч ирдэг Жиминийг бодохоор яагаад ч үгүй юм шиг санагдана.

Гэвч энэ нөхцөлд өөрөөс нь олон зүйл асуугаад байхаар эвгүй, тэглээ ч санааг нь айхтар зовоосон гэдэг нь маргаангүй үнэн тул тайвшрах хүртэл нь хүлээсэн нь дээр гэж тэр бодлоо.

Жонгүг ядарсандаа ч юм уу, зовхи нь хүнд санагдана. Жиминийг тос түрхэж, наалт нааж байхад нь хана руу ширтэн, амьсгал яаж орж гарч байгааг анзаарах аж.

Mourir d'amour [TK] - ongoing-Where stories live. Discover now