Quattuor.

154 24 4
                                    

"Зөөлөн зөөлнөөр хөвөөд, далайн эрэгт хүрээрэй...
Аяар аяар сэлээд, нөмөр хадыг олоорой...
Сонор сэрэмжээ ахиулаад, хүчит давалгаанаас бултаарай...
Сэтгэл зүрхнээсээ шивнээд, элчээс тусламж гуйгаарай...
Удалгүй элсийг атгахаараа, намайг л чиглэн ирээрэй.
Үүрдээс үүрд,
Удаанаас удаан,
Хадан цохионы ирмэг дээр,
Хүйтэн салхинд цохиулаад,
Хоног хоногоор,
Хором хормоор,
Чамайг л хүлээсээр байх болно, би.
Чамайг л гэсээр байх болно, би.
Чин зүрхнээс ургасан тэр үгсээ,
Чихэнд чинь л дамжуулахын учигт,
Зориудаар би өөрийгөө тамлаж,
Зовиураа би тэвчин, чамайг хүлээнэ ээ..."

-

Сэрүүлэгний дуу Жонгүгийн чихэн дээр чангаар хангинахад зүүдэнд нь шүлэг өгүүлэх хэн нэгний хоолой тэр дороо замхарлаа. Бороо орох тоолонд зүүд нойронд нь орж ирдэг энэхүү хоолой, тэр чигтээ уран цэцэн үгсээр дүүрэн уужим хорвоод таниулахад ч хайран, тийм сайхан шүлгүүдийг хүүрнэдэг сэн.

Тэрээр хоёр өндөг хагалж талхтай цуг шарж идээд үсээ хальт янзалж аваад гэрээсээ гарлаа. Зоволтгүй сэрсэн Жонгүг өдрийг яагаад ч юм гоёор эхлүүлсэндээ өөрөөрөө бахархан, бахдалтай нь аргагүй алхах бөгөөд нүүрэнд нь хүртэл хөнгөн мишээл тодорсон байх ажээ.

Автобусандаа амжиж суусан тэр цаанаасаа л үүлэн дээр хөвөөд байгаа юм шиг, тайван бас уужуу явна. Гэтэл энэ үзэгдэл их цөөхөн.

Гадаа тийм ч хүйтэн биш, өвөл гэхэд нар дулаанаар төөнөж, хавар гэхэд энд тэндгүй цасаар хучигдсан өдөр байсан юм. Тэрээр зузаан малгайгаа түр тайлж, хоёр гараа халаасандаа хийн дулаацуулах бөгөөд Жимин ажил дээр нь ирнэ гэх бодол түүнийг тайтгаруулж бас тайвшруулж байв.

Жонгүг цонх руу амьсгалаа гарган үлээгээд, зүүн гараараа юу ч юм зурна. Уул, үүл, чулуу, элс, далай, бурхан, хад гээд л түүнд зурж болох зөндөө зургийн санаа бий.

-

"Жимин ирээгүй гэнэ ээ?" Жонгүг дотроо хачин л юм хэмээн бодсоор хувцсаа тайллаа. Түүний ирэх ёстой байсан цаг ер нь л Жонгүгийн ажилдаа ирдэг цагаас эрт. Жимин түүний ирэхийг нь хүлээдэг гэсэн үг.

Гэтэл тэр алга.

Жонгүгт тийм ч сүртэй санагдаагүй ч гэлээ бараг л дандаа ирдэгт нь дасчихсан болоод ч тэр үү хоосон санагдаад байв.

Тэрээр хувцас солих өрөөндөө ороод гадуурхаа тайлан өргөж байтал толгой нь яг л тэр бороотой өдөр яаж өвдсөн яг түүн шиг өвдлөө. Хөл нь биеэ ч даахаа болиод сөхөрч унахын цагт ойр орчимд нь хэн ч байгаагүй бөгөөд жижигхэн 4 хананы завсар бараг л мөнх бусыг үзэхээ шахаж байх нь тэр.

Mourir d'amour [TK] - ongoing-Where stories live. Discover now