Цонх руу очиход аль хэдийн харанхуй болчихжээ. Сүүлд... Чанёолтай үнсэлцэж байлаа уу. Юу вэ, танилцаад хэд хоносон болохоор тэр одоо намайг үнсдэг юм бол.
Гэхдээ би үнсүүлж байхдаа ухаан алдчихсан гэж үү. Тэнэг юмаа, инээд хүрчихлээ.
Яагаад юу ч мэдрэгдэхгүй байгаа юм бол. Зүрх минь чи догдлоод байсан биш билүү. Ганц үнсэлтийн дараа огцом сонирхол буурдаг л юм байхдаа...
***
Өдөр хийх ажлаа орхиод унтчихсан, хийхгүй бол У хадагтай мөс шиг хүйтэн сэтгэлээ ч нэг харамгүй гаргах байлгүй.
Дахиад хэдхэн хоног өнгөрөхөд л шийтгэл дуусах юмсан.Овоорсон олон бохир цагаан хэрэгсэлийг угаалгын машинд хийж хажуугаар нь угаалгын өрөөг цэвэрлэж ашгүй нэг юм дуусав.
Шөнийн 2 цаг, ядарсанаа одоо л мэдэж байна.
Одоо аягануудыг угаачихвал боллоо доо.
***
Аягануудаа угааж дуусчихаад толгойгоо гэдийлгэн модон сандал дээр нүдээ анин зүүрмэглэж байтал хүний хөлийн чимээ сонсогдоход нохой унталтаар унтдаг би сэрд хийн цочин сэрэв.Өрөөний хаалгаар цухуйн харахад харанхуйн дунд ямар нэгэн зүйл надруу ширтэж байгаа юм шиг эвгүй мэдрэмж төрөн хойшоо ухрахад
хойно минь ер бусын хүйтэн мэдрэгдэж нүдний буланд хар сүүдэрнүүд хөдлөх шиг болоход айсандаа юу ч бодолгүй Бён Бэкхёний өрөө рүү гүйв.Энэ харш сүнстэй юм байна.
****
Өрөөнийх нь хаалгыг эвдэх шахан гүйж орж ирсэн намайг Бэкхён огтхон ч гайхсангүйгээр барахгүй чимээгүй хэмээн долоовор хуруугаа урууландаа хүргэж байв.Би сандарсандаа түүнд юм хэлэх гэж оролдсон ч хэл орооцолдоод хэлэх гэсэн үгээ ч түүнд ойлгуулж чадсангүй.
" Т-Тэнд... Тэнд... "
Бэкхён" Чимээгүй, бид Чанёолыг сэрээгээд Чэёнийг аваад эндээс яаралтай явах хэрэгтэй байна. Миний гарнаас тавьж болохгүй шүү!"
YOU ARE READING
730 Days |BBH|
Romance"Ким Сол авхай таньд энэ харшид байх 729 өдөр 14 цаг үлдсэн байна. Минут, секунд бүрийг овжин ашиглахыг зөвлөж байна. Намайг У хадагтай гэж дуудах бөгөөд таньд эзэмшвэл зохих мэдлэг чадварыг эзэмшүүлэхэд чиглүүлэх үүрэгтэй юм. Та уг харшид орил...