2

598 96 3
                                    

*****
Энэ харшийн эзэн Бён Бэкхён гэгч царайлаг, сайхан залуу гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Хүний дотор луу ямар өнгийж чадах биш, гажигтай новш. Ядаж л өвгөн байвал бэлгийн сулралтай байна байх гэж найдсан юмсан. Илүү аюултай байжээ.

Тэрээр ширээнд суун бидэнтэй тун эелдэг мэндэлсэн ч хүчээр энд ингээд байж байгаа хүний хувьд түүний толгой дээр хоёр эвэр, хойноо сүүлтэй чөтгөр болгон харсаар байв.

Бэкхён" Эхлээд уучлал хүссэн нь дээр байх. Та хоёрыг их удаан судлаж байж төлөвлөгөөний нэг хэсэгт багтаасныг ойлгоорой. Эсэргүүцэл үзүүлэхгүй л бол та нарт юу ч болохгүй, аюулгүй байх болно. Хадагтай нараа асуух зүйл байна уу? "

Бэкхён урдаа байх дарсаа шимэнгээ бидэнтэй ярьж байв.

Чэён" Бён эрхэм ээ, сурах ёстой зүйлээ сурчихвал таны эмэгтэй болох юмуу? Та битгий буруугаар ойлгоорой, бид хангалттай мэдээлэлтэй баймаар байна. "

Бэкхён " Мэдээж сайхан асуулт байн, их зөв ойлгосон байна. Надад хайр дурлал мэтийн юм сонин биш, гэхдээ эхнэр, найз бүсгүй, хамтран амьдрагч, нэг тиймэрхүү хүн хэрэгтэй. Гол нь тэр төгс байх ёстой. Ямар ч алдаа гаргадаггүй бас үзэсгэлэнтэй. "

Чэён" Харин ялагдагчийг юу хүлээж байгаа вэ?"

Бэкхён" Харамсалтай ч гэлээ тэр үхдэл болно."

Уур хүрээд байсан ч танихгүй хүнээс айсандаа аль болох намдуу өнгөөр" Гэхдээ алдаа гарсан бололтой. Миний оронд магадгүй өөр хүн ирэх ёстой байсан бaйх. Чи бишээ та сая төгс хүн гэсэн байсан би сургуулиа төгсөөд ажилд ч орж чадаагүй, ээж аавынхаа гэрт амьдардаг хүн шүү дээ. "

Бэкхён" Мэднээ, чиний хувьд нэг их найдахгүй байгаагаа үнэнээр нь хэлчихсэн нь дээр байх. Гэвч яг одоо намайг цохиод авахыг хүсэж байж маш дуулгавартай байгаа чинь таалагдаж байна. Надад итгээрэй үзэсгэлэнт минь тэвчээр хамгийн чухал нь... Би хооллоод болчихлоо."
******
Төмөр тороор торолсон цонхоор гадаах орчныг харан зогсохдоо аав ээждээ үнэхээр их санаа зовж байв. Тэд минь яаж байгаа бол, заавал үхэлгүй эндээс гараад тэдэндээ очмоор байна.
Бурхан минь надад энэ бүхнийг даваж гарах ухаан хайрлаач.

Кинон дээр гардаг шиг яргалал, хүчирхийлэл одоохондоо байхгүй байгаа нь сайн хэрэг ямартай ч өглөөний 6-н цагт босон бэлтгэлийн зааланд орж ирсэн би үнэхээр унтахыг хүссэндээ иогийн гудсан дээрээ атиран хэвтэв.

Удаачгүй аймшигтай их хорсолтын өвдөлт мэдрэгдэн ярвайсаар босов.
Хадагтай У намайг хулсан шилбүүрээр ороолгосон байж.

730 Days  |BBH|Where stories live. Discover now