@TeaForPineHillCollegeStudents - Шинэ нийтлэл... Хамгийн сүүлийн нийтлэл.
Энэ хэнд ч хэрэггүй хаягийг та бүхэн уншиж эхлээд, би хөтөлж эхлээд жил гаран хугацаа өнгөрчээ. Хэдэн хүний мэдээлэл орсныг тооцох гэсээр залхуу хүрэв. Энэ хугацааны турш их ч хөгжилдөж, олон ч зүйл бодож амжлаа.
Эцэст нь өнөөдөр ингээд үүнийг дуусгавар болгохоор шийдэв. Миний нүдэнд өртсөн хүмүүсээс би нэг бүрчлэн уучлал гуйж чадахгүй. Хэдийн тэд нар сэтгэлзүйгээрээ хохирсон байж болох ч тийм зүйл хийхгүй ээ. Хаягаа шуудхан устгах бодол ч алга. Нэвтрэхээ харин зогсооно. Идэвхгүй болсон хаяг цагийн эрхээр өөрөө алга болохоо мэдэх биз.
Ийм шийдвэрт хүрсэн маань хэнийг ч гунигтай болгохгүй гэж найдаж байна. Хэрэв гунигтай санагдаж байгаа бол өөрийгөө хүн чанаргүйд тооцож болно шүү. За, за олон үглэх яах вэ.
Уучлал гуйхгүй гэсэн ч хэнд ч юм хандаж хэлье. Уучлаарай.
Надад энэ хаягийн ард өөрийгөө нуун байж зугаацах хүсэл үлдээгүй учраас сүүлийн нийтлэлээ оруулж байна... Мөн өөрийгөө илчилж байна. Баяртай.
YOU ARE READING
Cotton Candy
FanfictionТүүний үйл хөдлөл хөөсөн чихэр шиг зөөлөн, хэл яриа нь хөөсөн чихэр шиг амтлаг. Гэхдээ яавч тэр цагаахан хөөсөн чихэр биш. Happy 300 followers special!