6-р хэсэг.

204 25 3
                                    

Ахлах сургуулийн хоердугаар ангид орох үед цаг хугацаа хурдаа нэмсэн мэт санагдах аж.

Жүён уншиж буй номноосоо арай гэж харцаа салган хуанли руу харав. Нэг мэдэхэд л нэг сар өнгөрч.

Жүён хичнээн их эргэж харсан ч түүнийг олж харж чадахгүй байсан тул дахин эргэж харсангүй. Харин оронд нь тэр ихэнх цагаа цонх луу харж үргээдэг болсон юм. Жүёны харц сургуулийн нөгөө талын коридорын цонхон дээр тусав. Тэр нэгний зогсож буй газар.

Жүёнд тийм ч олон найз байсангүй. Тэр гэрээсээ гарах дуртай төрлийн хүн биш байлаа. Баярын өдрөөр гадуур гарахаас илүү гэртээ үлдэхийг илүүд үзэж, сургуульдаа ч тэр завсарлагаанаар коридорт биш ангидаа байхыг илүүд үздэг нэгэн байв.

Жүёны бие төрөлхөөсөө сул дорой байлаа. Балчир байхдаа нэг удаа хүндээр өвдөөд бараг үхлийн ирмэг дээр байсан юм. Тэр явдлаас хойш Жүёны гэр бүл түүнд хэт их санаа зовдог болсон тул түүний ямар ч гуйлтаас татгалзаж чаддаггүй байв. Гэсэн хэдий ч Жүён эргэн тойрныхоо хүүхдүүдээс өөр байлаа. Хэрэв тэр ямар нэгэн зүйл хүсч байвал түүнийгээ авдаг ч, заримдаа авмаар байгаа ч авч чадахааргүй зүйл гэдгийг мэддэг тул хэнд ч хэлэлгүй зүгээр л сэтгэлийнхээ гүнд хүслээ булшилж орхидог байв.

Энэ өдрөөс хойш Жүён түүнийг зургаан сарын дараа буюу намрын спортын наадмын үеэр харсан юм.

Тэд өөр өөр ангид суралцдаг болсон байлаа.

Спортын наадам дээр Мингюү гүйлтийн тэмцээнд оролцож байсан бол Жүён сул дорой, спортын ур чадвар нь тун аймшигтай байсан болохоор түүнд арын албанд хөнгөн ажил олгосон хэрэг.

Энэ өдөр маш халуун хөл хөдөлгөөн ихтэй байлаа.

Жүён хүн ихтэй газруудад дургүй байсан тул түүнд даалгасан бүх даалгаврыг хурдан биелүүж дуусгаад энэ газар удаан үлдэхийг хүссэнгүй. Сургуулийнхаа цүнхийг аваад явах гэж байтал хөвгүүдийн 100 метрийн уралдаан дууслаа гэж мэдэгдлээ.

Өөрийн мэдэлгүй түүний хөл тэр зүг рүү чиглэв.

Тэр дорхноо түүнийг олны дундаас олж анзаарав. Цагаан футболк, хар шорт, төрөлхийн буржгар хар үстэй тэрээр нарс мод шиг тэгшхэн зогсох аж.

Охины нарийнхан хуруу нь хүйтэн байсан ч тэр нэгний халуун, нойтон гар нь шүргэхэд биеэр нь цахилгаан гүйх шиг л болов. Тэр Жүёны гарнаас савтай усыг нь авсан нь тэр байлаа.

Чиний инээмсэглэл [COMPLETED]Where stories live. Discover now