2-р хэсэг.

254 29 4
                                    

Ким Мингюү гурав дахь эгнээнд, Жон Жүёны урд талын суудалд суудаг байлаа.

"Гэрийн даалгавар чинь?" — Жүён түүн дээр ирэн сул дуугаар ийн асуув.

Хэсэг бүлэг банди нарын шуугиан гэнэт намдаж, бие бие рүүгээ харцгаах бөгөөд нэгэн нь "өө" гэж шивнэн хэлсний дараа гэрийн даалгавраа хайж буй хүүхдүүдийн чимээ ангиар нэг тарах аж.

Мингюү ширээнийхээ доороос математикийн дэвтэр гаргаж ирэв.

Жүён түүний гарнаас дэвтрийн авахдаа гаранд нь хүрэхгүй байхыг хичээх аж.

Мингюү үнэхээр гоё бичдэг байлаа.

Нэрээ дэвтрийн нүүрэн дээр хар үзгээр нямбай гэгчин бичсэн байсан юм. Ким Мингюү. Үсгээ нарийнхан бөгөөд бага зэрэг налуу бичсэн байв. Үсэг бүрийн хэлбэрүүд нь царайлаг хийгээд дэндүү төгс харагдах аж.

Жүён бичгийг нь хараад доод уруулаа хазлав. Түүний гар бага зэрэг чичирч байв, тэгээд хажуугаар нь хэн нэгэн зөрөх үед тэр даруй дэвтрийн овоолсон дэвтрүүдийн дор нуусан юм.

Жүён ангидаа математикийн хичээлийн жижүүр нь байлаа. Өдөр болгон, өглөөнөөс орой хүртэл яг тогтсон цагтаа Жүён Мингюүд гуравхан үг л хэлдэг байв.

"Гэрийн даалгавар чинь?"

Хэрэв математикийн хичээл ордог өдөр багш гэрийн даалгавар өгөхгүй бол тэдний дунд харилцан яриа ганц ч өрнөхгүй. Өдрийн турш, нэг сарын турш, хагас жил ч байсан хамаагүй чимээгүй байх болно.

Ким Мингюү хэт их ярьдаг хүн биш байв. Ярихын оронд сонсохыг илүүд үздэг нэгэн байлаа. Зөвхөн гэрийн даалгавар хүлээн авах, шалгалтын хуудас дамжуулахад л тэдний дунд "харилцан яриа" үүсдэг аж.

Жүёны дүн маш сайн болохоор тэр ангидаа үргэлж тэргүүн байр эзэлдэг байлаа. Ангийн багш Жүёны нэрийг дуудахад тэр хэн рүү ч харсангүй, харин урд суух Мингюүгийн нурууг ширтэнэ. Гэнэт Мингюү өөр лүү нь эргэж харах бөгөөд Жүён сандран харцаа түүнээс аль болох хурдан холдуулав.

🔆

Хичээлийн дараа.

"Жүён ахиад л нэгдүгээр байранд орчхож." — нэг хүү байдаг зүйл мэт хайхрамжгүй хэлнэ.

Жүён хажуугаар нь өнгөрч байсан болохоор тэдгээр банди нарын хэлэхийг сонссон юм. Түүний бие бага зэрэг хөшиж, зүрхний цохилт нь түргэсэх аж.

Чиний инээмсэглэл [COMPLETED]Where stories live. Discover now