- Хёнсон?
Түүний хөрш дороо займчин харц тулгарахаас зайлсхийх бөгөөд нүднээс гарч царай нь цонхийсныг хараад Тэхён зовинонгуй одоо ч атгасан буй гарыг нь зөөлнөөр илж тавиулав. Хёнсоны хатуу, ясархаг гар түүний бугуйг ороон хүчтэй атгасан ба дараагийн мөчид тэрээр хөршдөө чирүүлэн түүний гэр лүү алхаж байв.
Шинэхэн жүржээ тэр хэдий нь ээ тас базчихсан байсан тул исгэлэн үнэр нь хамар сэтлэх шахах ч Хёнсоноос үнэртэх арц, хүжний үнэрийг тэрээр мэдэрч байлаа.
Урлангийн үүдэнд ирсэн ч хаалга руу нь орсонгүй харин эсрэг байрлах Хёнсоны гэрт орж ирэв.
Түүний хөрш хэд хоногийн дотор арван жилээр хөгширч үхлээ хүлээж буй өвгөнийг санагдуулам бөгшүүлэн ханиалгана. Түүний өмссөн хальсан хүрмийг хараад Тэхён арга ч үгүй биз гэж бодов. Тэр хүрэм авахад хэтэрхий ядуу билээ...
Хёнсоны гэрийн энд тэнд шороо дарж тортог суусан ч гэрийн тохьтой, дулаахан чанар нь алдагдсангүй. Цус хуралдсан цөцгийн доорх хөө шиг хар зовхи нь унжин, шанааны яс нь ил гарсан түүний нүүрний арьс тэр чигтээ цагаан шаргал өнгөнд будагджээ. Уруул нь үнс шиг сааралтан усаар ангаж буй нь илт ч Хёнсон өөрөө түүнийгээ мэдэх ч үгүй яваа мэт..
Тэхёны ходоод хоржигнон дуугарч түүнээс хоол нэхэх ч түүнд одоо жүрж байхгүй. Хёнсон харин хаанаас ч олсон юм гэмээр хоёр талхны зах гаргаж гар тавих төдийд нурж мэдэх илжирсэн хөлтэй хуучин ширээн дээр тавив. Гаан навчыг хөрсөн усанд хийн түүний урд тавьж байгаагаас нь харвал тэр байдгаараа л түүнийг дайлж байгаа бололтой.
Зураач нэрэлхэлгүй идэн хачин үнэр амттай "цай"-г дуустал нь ууж орхив. Хөлдүү талхны захыг мэрж суухдаа ч түүний хөршийн нүд нь эргэлдэж эсхүүл нэг газраа таг хөших аж.
- Баярлалаа.
Мэдээж тэр цадаагүй. Хамгийн сүүлд хэзээ цадталаа идсэнээ ч тэр санахгүй байгаа.
Магадгүй эмээгийн төрсөн өдрөөр?
Нүдэнд нь нулимс хуралдан ирэхэд зураач цааш залгин гялгар шаазан аягыг хоосон нэг соров.
Хёнсон толгой дохин буцаад өнөөх бодлогоширсон төлөвтөө орлоо.
- Чи намайг энд хооллох гэж дагуулж ирээгүй л байлтай.
Хэсэг зуурын аниргүй байдлыг эвдэн буржгар үст ийн хэлэв. Хөрш толгой дохин хэлэх үгүйгээ шийдэж ядах мэт түгдрэх аж.
YOU ARE READING
𝑵𝒊𝒈𝒉𝒕 𝒂𝒕 𝒕𝒉𝒆 𝑮𝒂𝒍𝒍𝒆𝒓𝒚
Fanfiction𝑩𝒚 𝒏𝒊𝒈𝒉𝒕 𝒐𝒏𝒆 𝒘𝒂𝒚 𝑩𝒚 𝒅𝒂𝒚 𝒂𝒏𝒐𝒕𝒉𝒆𝒓 𝑻𝒉𝒊𝒔 𝒔𝒉𝒂𝒍𝒍 𝒃𝒆 𝒕𝒉𝒆 𝒇𝒐𝒓𝒎 𝑼𝒏𝒕𝒊𝒍 𝒚𝒐𝒖 𝒇𝒊𝒏𝒅 𝒕𝒉𝒆 𝒕𝒓𝒖𝒕𝒉