Эмнэлгийн тусгай өрөөнд боолттой толгойгоо толинд харан суухад Ёнжүн баргар царайлсаар орж ирлээ.
Тэрээр хажуу буйданд суугаад хэд хэдэн цаас өөдөөс сунгав."Шөнийн захын худалдаачин байсан, Шин Мингюү. Түүний эхнэр гурван жилийн өмнө нас барснаар архины хамааралтай болох үндэс нь тавигдсан бөгөөд улсаас архины эмчилгээнд хамрагдуулж байсан. Мөн хоёр охинтой. Том охин нь 13, бага нь охин нь 7 настай. Хүүхдүүдийг нь хөрш айлынх нь настай эмээ асарч өгдөг. Харин өөрөө ажил ч үгүй болохоор их хэмжээний өртэй. Нийт 98сая воны орчим гэж мэдэгдээд байна. Гэхдээ энэ мөнгөнөөс ганц ч зоос хүүхдүүддээ зориулаагүй, өөрийнхөө мөрийтэй тоглоом болон архинд хэрэглэсэн."
"Ийм арчаагүй амьтан бас байдаг аа. Хүүхдүүдээ өсгөх гэж мөнгө зээлсэн бол бас ч гэж өрөвдөх байлаа. Эхнэр нь байхгүй байсан ч гэсэн өөрийнхөө хүүхдүүдийг тэжээх, өсгөх хэрэгтэй биздээ. Тийм байж бүр болоогүй эмэгтэй хүнд гар хүрдэг. Тэр муу новшын амьдралыг засах гэсэн биш энд ингээд хэвтэж байдаг. Чамтай цуг орох ёстой байж л дээ." Уурандаа өвчнөө ч умартан орон дээрээ тийчилж байхад Ёнжүн ирэн болиуллаа.
"Тэгээд ч та зодуулаад өнгөрсөндөө баярлах хэрэгтэй шүү! Би ороогүй бол өдийд та энд биш тэр адгийн амьтны орон дээр байх байсан байж. Дараагийн удаа миний үгэнд орж байна гэвэл би таньд мэдээлэл илүү сайн олж өгч байя. Болж байна уу?"
"Мэдэхгүй ээ, чи ер нь яв. Болсон явдлыг сайн санасан толгой бүр их өвдчихлөө байна. Ина ирэхгүй гэсэн болохоор хоол авчирч өгвөл баярлана шүү! Хайрт туслах минь." Ёнжүн ч хэсэг чимээгүй зогсож байгаад ажлын цүнхээ барьсаар гарав. Харин би түүний авчирч өгсөн мэдээлэлтэй сайн танилцан суулаа. Толгойдоо цохиулсан болохоор хатгуулан өвтгөх нь ажилд ихээхэн саад болно. Тэвчихийн аргагүй өвдөлт өгөөд байсан тул сувилагч дуудахад өвчин намдаагч тарьж өгөн, хэвтэхийг зөвлөлөө. Нүдээ аньж, Шин Мингюү гэгчийн талаар бодон хэвтэж байтал хаалга онгойх нь дуулдав.
"Ёнжүн аа, босохоор толгой өвдөөд байгаа болохоор халбагадаад өгчих тэгэх үү? Бас Шин Мингюүгийн охидуудын мэдээллийг илүү тодорхой болгох хэрэгтэй байна. Чи ер нь намайг сонсож байна уу? Ёнжүн аа-" Эргэж харахад Сүбин байсанд бушуухан яриагаа зогсоолоо.
"Ёнжүн чинь биш Сүбин нь болохоор цочирдсон уу? Уг нь би таныг эмнэлэгт хэвтсэн талаар мэдэх ёстой эхний хүн биздээ." Өрөөний буланд зогсох тэрээр гартаа хоол барьчихсан, ийн гомдоллоно.
"Ёнжүн бид хоёр хамт явж байсан болохоор л.... Ина чамд энд байгааг хэлээ юу? Давтлагатай байсан байж яах гэж энэ хүртэл ирсэн юм бэ?" Тариурын хөлийг гартаа барин Сүбин дээр очиход хоолныхоо савыг дээш өргөн
"Таныг өлсөж байгаа байх гэж бодоод л. Бас Ёнжүнаар биш надаар халбагадуулаасай гэж хүсэж байна. Тэгэх үү? Миний хийсэн хоолыг, миний гарнаас ид. Өөр нэгний хоолыг биш. Babyboy нь таныг хооллож болох уу?" гэсэнд нь хацарнаас нь чимхэнэ.
"Жаал маань тэгээд хэр сайн хоол хийдэг юм бол? Амталж үзэж байж шийднэ дээ." Инээсээр жижиг ширээн дээр очиход Сүбин ч араас ирэн хоолоо гаргалаа. Хоёр хүнд зориулагдсан хачир, будаа зэрэг бэлдсэн байв.
"Ёнжүнд бас хоол авчирсан юм уу? Мундаг хүүхэд вэ?" Надтай цуг хооллох бодолтой байсанг нь мэдэж байсан ч, тоглоомоор ийн асуулаа.
"Та яасан муухай юм бэ? Ер нь таны тэр дүү чинь над шиг ийм сайн халамж тавьж чадах уу? Найз залуу нь сайхан сэтгэл гаргаж хичээлээ тасалдуулан байж хоол хийж авчирч байхад өөр хүний талаар байнга яриад байх юм аа. Эсвэл таныг Ёнжүнтай чинь үлдээгээд би явлаа." Савхаа будаанд зоож орхиод уурлан хаалганы зүг явж байсан ч, буцаад хажууд суучихав.
"Яагаад явахгүй байгаа юм? Явлаа гэсэн биздээ. Тоглоом даахгүй уурлаад байж гэнэ." Шарсан махнаас нь амандаа хийж, өөдөөс нь тоосон шинжгүй хэлэхэд шууд л чанга тэврээд авав.
"Явахгүй ээ, Ёнжүнийг бодсон яав ч явж болохгүй. Тэрнийг ирэхэд нь энд тантай цуг хоол идэж байвал өөрийгөө илүүг ойлгох байлгүй. Би лав өнөөдөр энд хононо." Сүбин хажууд улам л ойртож, аманд будаа хачирны хамт хийж өгч байхад нь туслах маань орж ирлээ. Тэрээр бидний урд хоол авчирч тавихад Сүбин буцаан гарт нь атгуулчихав.
"Би найз бүсгүйгээ сайн асарч байгаа болохоор өөрөө ид дээ. Бид хоёрт хоол байгаа. Тэгээд баяртай. Хосуудыг үлдээгээд харьчих." Ямар ч инээмсэглэл үгүй, ийн хэлэхэд нь би Ёнжүны зүг хараад, зөвшөөрөн дохиход, тэр шоолон инээсээр гаран явлаа.
"Илүүдээд байсан хүн нь явчихлаа. Одоо тайван сайхан байнаа. Өө! нээрэн та юун мэдээлэл яриад байсан бэ? Бэртсэнтэй чинь холбоотой юм уу? Та яг яаж байгаад эмнэлэгт ирчихсэн юм?" Сүбин өөдөөс ширтэн хальт сонссон зүйлсээ шалгаана.
"Ёнжүн харин...жүжиг, жүжгийн бэлтгэлээ хийх хэрэгтэй байна гээд. Шатан дээр хамт бэлдэж байхдаа л хөл халтираад уначихсан юм. Сонссон зүйлс чинь ч гэсэн жүжгийн дүрийнх нь үг байсан байхгүй юу? Тийм болохоор анхаарах хэрэггүй дээ. Хоол чинь хөрлөө. Хурдан идчих." Үсийг нь илэн дугай болгохын тулд амруу нь халбага дүүрэн будаа чихэж орхив.
_________________________________________
YOU ARE READING
'Cutie Pie'
Fanfiction-Чи өөрийгөө хүний хайр татахдаа сайн гэдгийг мэддэг үү? -Jaehwa