"Пак дадлагажигч, өнөөдөр инээмсэглээд л байх юмаа. Хийх юм нь их байхад л инээгээд байсан. Төрсөн өдөртөө тэгэж их догдлоод байгаа хэрэг үү?" Сомин эмч гадуур хувцасаа өмсөж байхдаа ийн асуулаа. Тиймээ, хөөрхөн хүмүүстэй хамт тэмдэглэх болохоор бүр ч их догдлоод байна.
"Төрсөн өдөртөө биш, цуг тэмдэглэх хүмүүсээс нь л болж тэгэж байгаа юмаа. Та явах нь уу?"
"Найз залуутайгаа уулзах гэж байгаа хэрэг үү? Сайхан юмаа. Тэгвэл сайхан баярлаарай. Бас төрсөн өдрийн мэнд дадлагажигч Пак." Хөөх, энэ хүн юу болоод ийм сайхан ааштай байгаа юм бол оо. Гайхчихлаа байна. Хэрвээ инээмсэглэсэн бол би бараг гайхсандаа ухаан алдах байсан биз.
"Баярлалаа, Даваа гарагт уулзацгаая." Хаалгаар гарч явахад нь араас нь чадахаараа чанга хэллээ. Эгдүүнүүд маань хурдан л тараасай билээ.
Тарах цаг нь дөхөж байсанд хувцасаа солин ангийнх нь үүдэнд очив. Сүбин өнөөх нүдний шилээ зүүчихсэн цомцойн сууж байлаа. Энэ хүүхэд их л төвлөрч байгаа шинжтэй. Хөмсөг нь атиралдаж ирээд л. Хөөрхий Кай, завсарлагааны хонхноос цочиж байгааг нь ээ. Хичээл дээрээ унтахаар ингэдэг юм шд. Хичээл нь тийм уйтгартай байсан юм байхдаа.
Хүүхдүүд эхнээсээ л гарч ирэн, надтай мэндэлцгээнэ. Би ч мөн адил тэдэнд хариу хэлчихээд эргэн харахад нэг хатуу зүйл мөргөчихлөө. Ууг нь энд юу ч байгаагүй юмсан. Духаа дарсаар урд талаа хартал Сүбин зогсож байв. Энэ хүүхдийн цээжийг мөргөсөн хэрэг үү? Тэгэхээр Сүбин булчинтай болж таарч байна тийм үү? Вуаааа, хөөрхөн юм бэ?
"Сүбин аа, чи булчинтай юм уу? Чам шиг эгдүүтэй золигт яахаараа тийм зүйл байдаг байнаа." Гараа явуулан, хацарнаас нь чимхсээр асуухад Сүбин доош харан, инээмсэглэж байлаа. Эгдүүтэй жаал минь надаас дахиад иччихсэн үү?
"Хан багшийн хичээл дээр дандаа унтчихаад байх юмаа. Чи ч гэсэн, намайг сэрээчихэж болсонгүй юу? Би сая гэнэт босож ирснээсээ болоод багшид зэмлүүлж байгаад гарч ирлээ шдээ...Өө нүүна, та биднийг хүлээж байсан юм уу?" Ярианаас нь үзэхэд, хичээлээ хийх сонирхолгүй л болж таарах шиг боллоо.
"Тийм ээ, та хоёр тарчихсан болохоор явцгаая. Эгч нь өнөөдөр та хоёртой цагийг зугаатай өнгөрөөнө дөө." Тэдний дунд орон, сугадсаар шууд л хурдан алхалж эхлэв. Сурагчид ч биднийг том нүдлэн харцгаана. Хажууханд багахан шивнээ ч сонсогдоод амжлаа. Гэвч надад огтхон ч хамаагүй. Эгдүүтэй золигнуудтайгаа байхад л болно.
Гадаах зогсоолд ирэхэд Кай машинруу маань гүйгээд явчихав. Тэрээр бидний зүг инээсээр харан, гараараа хурдан ирэхийг сануулна. Харин Сүбин хажууд тайван алхалсаар л. Тэрнийг ч бас суудал булаацалдах байх гэж бодсон юмсан. Биднийг машин дээрээ очиход Сүбин Кай г хөнгөхөн түлхлээ.
"Хөөе, яаж байнаа. Би түрүүлж ирсэн биздээ. Нүүна~~, та хэл л дээ. Би суух ёстой биздээ." Кай хошуугаа унжуулан, мөрөө сэгсчин зогсоно. Сүбинийг буруу бодсон байж. Тэр чимээгүй дайчин байсан юм байна.
"Та хоёр, хоёулаа хойд суудалд суу. Тэр нь хамаагүй шударга байх." Тэднийг аль алинийг нь хойд талд шахан суулгаад, машинаа асаав.
Эд ажил тарах цаг тул зам ихээхэн түгжрэлтэй байлаа. Биднийг гэрлэн дохион дээр ирээд байхад Кай урагш болон машины дууг суллаад
"Та хаана тэмдэглэнэ гэж бодож байна. Хоолны газар, караоке..." Хажуу суудлыг налан, шалгааж эхлэв.
"Эхлээд гурвуулаа дэлгүүр орноо. Тэгээд манай гэрт очих болно. Тиймээс суудалдаа тухлаад байж бай, эгдүү минь." Урд замд анхаарлаа хандуулах явцдаа хэлэхэд, Кай үгэнд орох шинжгүй суудал тэврэн сууна.
Арай гэж, түгжрэлээс гаран супермаркетийн гадаа ирлээ. Би ч өнөө хоёрыгоо дагуулсаар дотогш орон байж болох бүх д зүйлийг сагсандаа хийж гарав. Сүбин намайг мэддэг болохоор тоох шинж байсангүй. Харин Кай д багахан санаа нь зовж, гайхсан шинж илэрнэ.
Хагас цаг орчим өнгөрөхөд, бид хэдийн хорооллын доод зогсоолд машинаа байрлуулаад байлаа. Сүбин, Кай хоёр тортойгоо барин араас даган алхана. Гэрт орсны дараа Кай баярын ширээ засах бол Сүбин хоол хийх над дээр ирлээ.
"Миний эгдүүний туйл өлсөж байна уу? Та хоёрт удахгүй хоол хийгээд өгчихнөө. Жаахан л хүлээчих, золиг минь."
"Пак эмчээ, намайг дахиж битгий эгдүү минь, золиг минь гэх мэтээр дуудаарай. Би өөрийгөө таны хувьд цор ганц л гэж бодсон. Таныг ойлгосон гэж бодож байна. Би Кай д очиж туслалаа." Сүбин ямар ч хувиралгүй ийн хэлчихээд яваад өгөв.
"Энэ хүүхэд чинь гэнэт яагаад? Миний хувьд цор ганц гэж юугаа яриад...золиг чинь, Кай г адилхан дуудсанд уурлачихсан бололтой. Энэ зан нь хүртэл эгдүү хүргэчихлээ байна."
____________________________________
YOU ARE READING
'Cutie Pie'
Fanfiction-Чи өөрийгөө хүний хайр татахдаа сайн гэдгийг мэддэг үү? -Jaehwa