12. Сарын эхний өглөө

139 29 9
                                    

Шарсан өндөг, талхны үнэр хамар цоргино. Юнги ширээний ард эвшээлгэн суух бол Хусог эмээтэй нь түүний мэдэхгүй тасалгааны цэцгийн талаар ярьж байлаа. Юнги түүнийг ургамалд тийм дуртай гэж анхандаа төсөөлөөгүй билээ. Тэгээд таньж эхлээд цэцгэн хүү гэдэг хоч бодож олсон ч Хусогт мэдээж таалагдаагүй юм. Ер нь өөрөөс нь бусад хэнд ч таалагдахгүй хоч байж мэднэ. Юнги инээмсэглэнгээ цонхоор харлаа. Нар нүдийг нь гялбуулж, өрөөг тэр чигт нь өөрийн өнгөөр будна. Энгийн нэг өглөө. Жаргалтай өглөө. Хусогтой хамт угтсан сарын эхний өглөө.

- Би түүнийг гаргаж өгье

- Хусог дахиад жаахан байхгүй байсан юм уу?

- Зүгээр дээ. Одоо очихгүй бол ээжийн санаа зовчихно. Баяртай эмээ. Хусог хүрмээ углаад хаалга түлхлээ. Юнги түүнийг даган гарав. Багахан жавартай ч харьцангуй дулаахан өглөө автобусны буудал руу тэд аажуухан алхаж байлаа.

- Хусогаа?

- мм

- Чи зүгээр үү? Гэрт чинь ямар нэг зүйл болсон юм уу? Юнги байрандаа зогслоо. Тэгээд Хусогийг анхааралтай ширтэж эхлэв.

- Зүгээр ээ, сүртэй зүйл биш.

- Надад худлаа ярих ямар шаардлага байгаа юм? Хусогийн дууны өнгө, гаргаж буй авир нь хангалттай бухимдлыг нь төрүүлж дөнгөв. Юнги огт хөндлөнгийн хүн биш шүү дээ. Хэцүү байвал түүнийгээ ярилцаж чадах нэгэн байхыг, Хусогийн итгэл даах хүн нь байхыг хүсэж байв. Түүний хааяа хааяа гаргадаг зан нь Юнгийд тийм ч таатай санагддаггүй билээ. Заримдаа инээмсэглээд ярихад үл тооно, зарим үед юу нь болохоо байчихсан юм чимээгүй болчихно. Хариулт хэлэхдээ хүртэл үгээ харамлаж байгаа юм шиг болчихдог билээ. Одоо яг тийм үеүдийн нэг нь байлаа.

- Чамд хамаагүй ээ. Хүнд оролцож болох, болохгүй асуудал байдаг юм Юнги. Би хэлэх хэрэгтэй байсан бол чамд хэлнэ. Хэлэх шаардлагагүй бол би хэлэхгүй за юу.

Тийм ээ. Хусог хүн өөрт нь яаж хандана түүнийг нь эргүүлээд өгөх төрлийн хүн. Юнги эхлээд уурласан, одоо Хусог ч бас уурлаж байна. Гэхдээ Юнги ингээд чимээгүй өнгөрөх сайхан ааштай биш байлаа. Үнэхээр л Хусог Юнгитэй хөндлөнгийн хүн шиг харьцаж байгаа нь үнэн шүү дээ.

- Тэгвэл яах гэж ирсэн юм? Өөрийнхөө асуудлыг өөрөө шийдмээр байсан юм бол яах гэж ирсэн юм гэж байна? Энд ирж намайг ч гэсэн зовоох хэрэггүй биз дээ?

Хусог царай дорхноо хувирав. Тэгээд хачин гэгч нь инээмсэглээд түүнийг орхин алхаж эхэллээ. Үгүй ээ Юнги уг нь ингэж хэлэх гээгүй. Чамайг гуниглахыг харах надад хэцүү байна. Надад бага ч гэсэн хуваалцвал магадгүй хамтдаа шийдэж чадах ч юм бил үү? Би тусалж чадахгүй ч чамайг тайвшруулж чадна...

- Хусог байж бай, хүлээ

- Дахиж чамайг хүндрүүлэхгүй ээ Юнги. Энэ хүртэл гарч ирээд ядарсан байлгүй, гэртээ харь.

Юнги түүнд үг хэлэх гэсэн ч голыг нь олоод хэлчих зүйл олдсонгүй. Буулт хийх өгөөмөр зан үнэндээ түүнд ч Хусогт ч байхгүй. Тэд ойрын үед маргалдсаныхаа дараа нэгнээсээ уучлалт гуйгаагүй санагдана. Тэгж байгаад яаж яваад ч юм эвлэрчихдэг байв. Тэгээд юу ч болоогүй юм шиг инээмсэглээд, дараа нь юунаас болж маргалдсанаа ч санадаггүй байлаа. Аль аль нь жаахан хүүхэд шиг ааш гаргаж байгаагаа мэдэвч буцаад очихооргүй бардам, тэнэг. Энэ удаа ч бас тэр маргаануудын нэг гэж бодов.

Сарын эхний өдөр өнгөрөв. Өвлийн амралт үүгээр дуусгавар болж байлаа. Маргааш хичээл эхэлнэ. Тэр үед учраа олно гэж итгэлээ.

𝘠𝘰𝘶𝘳 𝘭𝘰𝘷𝘦 𝘪𝘴 𝘥𝘦𝘢𝘥𝘭𝘺 Where stories live. Discover now