Таны залгасан дугаарын хэрэглэгч тухайн мөчид ярих боломжгүй, эсвэл завгүй байвал та хэлэхийг хүссэн зүйлээ дуут мессэжээр үлдээгээрэй. “Дуут мессэж” үйлчилгээ нь сарын суурь хураамжгүй.
Үйлчилгээний үнэ тариф
- Дуут мессэж нь тухайн залгаж буй хэрэглэгчийн багцын ярианы тарифаар тооцогдоно. Жишээлбэл: Мобикомын сүлжээнд үнэгүй ярьдаг хэрэглэгч мобикомын дугаарт дуут мессэж үлдээхэд үнэ төлбөргүй.
- Дуут мессэж үйлчилгээ нь сарын суурь хураамжгүй бөгөөд дуут мессэж сонсох, устгахад нэмэлт төлбөр тооцогдохгүй.
- Хэрэглэгч дуут мессэж үлдээгээгүй ч дохио дуугарснаас хойш утсаа таслаагүй тохиолдолд дуут мессэж үйлчилгээний төлбөр бодогдоно.
- 1 дуут мессэжийн үргэлжлэх хугацаа 60 секунд байна. Дуут мессэжийн хугацаа 60 секунд болоход дуудлага шууд тасарна.
Үйлчилгээг ашиглах заавар
Таны залгасан дугаарын хэрэглэгч:
- Хариу өгөөгүй
- Дуудлага авахаас татгалзсан
- Давхар дуудлагатай
- Холбогдох боломжгүй үед таны дуудлага дуут мессэж үйлчилгээ рүү шилжинэ.
Мөн та “202 Утасны дугаар” оруулаад, залгах товчийг дарж, дуут мессэжээ хүссэн үедээ илгээх боломжтой.
Идэвхжүүлэх, цуцлах заавар
Дуут мессэж үйлчилгээ нь бүх хэрэглэгчид шууд нээлттэй байх бөгөөд та хэрэглээнийхээ эрхийг нээж, хаах боломжтой.
Дуут мессэж сонсох заавар
1. Мессэжээр ирсэн тусгай дугаар руу шууд залган сонсох. (202XX тусгай дугаар)
2. 202 тусгай дугаар руу залган мессэжийн тусгай дугаарын сүүлийн 2 оронг оруулан сонсох
Дуут мессэж сонсоход нэмэлт төлбөргүй.