өвгөн
Appearance
Монголоор
[засварлах]Үгийн гарал
[засварлах]Үгийн дуудлага
[засварлах]- [цwgцn]
Үндэсний бичиг
[засварлах]- ᠡᠪᠤᠭᠡ᠊ᠨ
- (эбүгэн)
Үгийн утга
[засварлах]- нэр.
- Насажсан, хөгширсөн эр хүн; өтөл насны эр хүн
- Эцгийн дээд үеийн төрлийн эрчүүд
- яриа. Үерхэн нөхөрлөсөн хүмүүс бие биесээ дотночлон дуудах үг;
Ойролцоо үг
[засварлах]Нийлмэл үг
[засварлах]- буурал өвгөн - үс нь бууралтсан настай эр
- өвгөн настай - нас өндөр болсон нь
- өвгөн болох - эр хүний өтөлж хөгшрөх
- нутгийн өвгөд - нутаг усны настай эрчүүд
- өвгөдийн гэрээс - настай хүмүүсийн захиас
- өвгөдийн үг - эртнээс уламжилсан сургаал үг
- өвгөдийн онгон - өвөг дээдсийг оршуулсан газар
Зөв бичихзүй
[засварлах]Кирил бичгийн зөв бичихзүй
[засварлах]өв|гөн нэр. ~ аав, өвгөний, өвгөнд, өвгөнөөс, о.тоо өвгөд, өвгөчүүд, яриа өвгөчүүл
Үндэсний бичгийн зөв бичихзүй
[засварлах]ᠡᠪᠤᠭᠡ᠊ᠨ ᠊ᠣ
ᠡᠪᠤᠭᠡ᠊ᠨ ᠳ᠋ᠣ
ᠡᠪᠤᠭᠡ᠊ᠨ ᠊ᠢ
ᠡᠪᠤᠭᠡ᠊ᠨ ᠡᠴ᠊᠊ᠨ
ᠡᠪᠤᠭᠡ᠊ᠨ᠋ ᠢᠶᠡᠷ
ᠡᠪᠤᠭᠡ᠊ᠨ ᠲ᠋ᠠ᠊ᠢ
ᠡᠪᠤᠭᠡ᠊ᠨ ᠡᠣ᠊᠊ᠷᠣ᠊ᡍᠣ
ᠡᠪᠤᠭᠡ᠊ᠨ᠋ ᠢᠶᠡ᠊ᠨ
ᠡᠪᠤᠭᠡᠣ᠊᠊ᠨ
- /~ий /~д /~ийг /~өөс /~өөр /~тэй /~рүү /~өө /~д
Орчуулга
[засварлах]Хоршоо үг
[засварлах]- өтгөс өвгөд - өтөлж хөгширсөн хүмүүс
- өвгөд хөгшид - өндөр настан, өвөг дээдэс
- өвгөд хуучид - хөгшид
- өвгөд эмгэд - хөгшид, настай хүмүүс
- өвгөд дээдэс - дээд үеийн эрчүүд
- эцэг өвгөд - насаар ахмад садангийн эрчүүд
- өвгөн эмгэн - ахмад насны эр, эм хүн
Товчилсон үг
[засварлах]Хэлц үг
[засварлах]Өвөрмөц хэлц
[засварлах]Хэвшмэл хэлц
[засварлах]- Залуу нас зэрэглээ шиг жирэлздэг
- Өвгөн нас мэлхий шиг мөлхдөг
- Залуу хүн байтлаа заднаас айх
- Өвгөн болохдоо өвс ногооноос айх
- Залуу хүн гэнэн
- Өвгөн хүн хашир
- Залуу хүн ирвэл ажилд тус
- Өвгөн хүн ирвэл үгэнд нэмэр
- Залуу хүн ургаж явах
- Өвгөн хүн өмхөрч явах
- Залуу хүний завдлага
- Өвгөн хүний малтлага
- Өвгөн бурханд гярхай заах
- Өнөр хүнд эв заах
- Өвгөн гэж эрдийж
- Хөгшин гэж хөнтийх
- Өвгөн ирвэл үгний нэмэр
- Хүүхэд ирвэл хүчний нэмэр
- Өвгөн насандаа сурсан эрдэм
- Үйсэн дээр бичсэн бичиг мэт
- Өвгөн хүн бураа их ч нэмэртэй
- Өндөр уул нөөлөг их ч нөмөртэй
- Өвгөн хүн түшигтэй
- Өндөр уул нөмөртэй
- Өвгөн хүн
- Үгэндээ хурц
- Өвгөн хүнд өргөмж хэрэгтэй
- Залуу хүнд сургамж хэрэгтэй
- Өвгөн хүний хэлсэн шувтарлага их
- Өндөр уулын ташууд сүүдэр их
- Өвгөн хүргэн хайртай боловч хар нь их
- Өндөр хэрэм нөмөртэй боловч хуугиа нь их
- Өвгөн хүргэн ээлтэй
- Өндөр мод нөмөртэй
- Өндөр толгой дээр гарвал нүдний хужир
- Өвгөн хүнтэй харилцвал чихний хужир
- Өндөр уул нөмөр болдог
- Өвгөн хүн түшиг болдог
- Өндөр уул нөмөртэй
- Өвгөн хүргэн сахалтай
- Өндөр уул нөмөртэй
- Өвгөн хүн түшигтэй
- Өндөр уулын нөмөр сайхан
- Өвгөн хүний түшиг сайхан
- Өргөө нүүхийн төлөө
- Өвгөн чавганц хоёр хэрэлдэх гэх шиг
- Өтөг бууц нүхтэй
- Өвгөн хүн мэхтэй
- Үнэг сүүлээ хайрладаг
- Өвгөн сахлаа гамнадаг
- Үнэг сүүлээрээ гэрч татах
- Өвгөн сахлаараа гэрч барих
Аман зохиолд орсон нь
[засварлах]Зүйр үг
[засварлах]- Өвгөн хүнд өргөмж хэрэгтэй
- Залуу хүнд сургамж хэрэгтэй
Тайлбар: настай хүнд асрамж, залуу хүн сургаал хэрэгтэй
- Өвгөд ирвэл үг нэмнэ
- Хүүхэд ирвэл хүч нэмнэ
Тайлбар: ажил хийж байхад настай хүмүүс ирвэл зааж зааварласан үг хэлдэг, харин залуу хүн ирвэл гар бие оролцон тусалдаг