шинэ
Appearance
Монголоор
[засварлах]Үгийн гарал
[засварлах]Үгийн дуудлага
[засварлах]- [ʃinĕ]
Үндэсний бичиг
[засварлах]- ᠰ᠊ᠢ᠊᠊ᠨᠠ
- (син-э)
Үгийн утга
[засварлах]- тэм.
- Хуучин бус, сая гарсан, хуучраагүй
- Арван тавын тооны ёгт нэр, тэргэл, өдрийн хоног.
Ойролцоо үг
[засварлах]Нийлмэл үг
[засварлах]- шинэ ажил - а.хийж үзээгүй ажил; б.хийгээд удаагүй ажил
- шинэ ажилчин - а.сая ажилд орсон хүн; б.залуу ажилчин
- шинэ арга эзэмших - үйлдвэрлэлд сая нэвтэрсэн арга эзэмших
- шинэ байгуулах - саяхан байгуулах
- шинэ барилга - саяхан барьсан барилга
- шинэ зуун - нэг зуун жил өнгөрч дахин нэг зуун жил эхлэх
- шинэ мянган - нэг мянган жилээр хязгаарлагдах цаг хугацаа
- шинэ сэтгэлгээ - аливаа зүйлийг шийдэхдээ олон талаас нь бодтой, шүүмжлэлтэй хандах хандлага
- шинэ тогтолцоо - бүтэц зохион байгуулалтын хувьд урьд өмнө байгаагүй систем
- шинэ үсэг - кириллийн үсгээс уламжлан авсан монгол үсэг
- шинэ боловсон хүчин хуучир. - залуу боловсон хүчин
- шинэ бүтээл - сая гарсан бүтээл
- шинэ гэр - а.саяхан барьсан гэр; б.саяхан хийсэн гэр
- шинэ дээл - сая оёсон дээл
- шинэ жил - шинэ гарч буй он
- шинэ мах - сая төхөөрсөн малын мах
- шинэ мэдээ - саяхан болсон үйл явдлын тухай мэдээ
- шинэ ном - саяхан хэвлэгдсэн ном
- шинэ санаачилга - аливаа ажил үйлд дэвшилттэй шинэ арга, зарчим хэрэгжүүлсэн нь
- шинэ сар - сая гарсан сар
- шинэ соёолон - таван настай адуу
- шинэ сүү - сая саасан, өнжөөгүй сүү
- шинэ техник - сая гарсан, хуучраагүй техник
- шинэ төл - саяхан гарсан нялх төл
- шинэ хүн - а.сая төрсөн хүүхэд; б.залуу хүн; в.сая ирж буй хүн
- шинэ цас - сая орсон цас
- шинэ цэрэг - цэргийн албанд ирээд удаагүй цэрэг
- шинэ шарх - удаагүй, саявтархан олсон шарх
- шинийг санаачлагч - шинэ, оновчтой санаачилга гаргагч
- шинийн нэгэн - а.цагаан сарын анхны өдөр; б.сар бүрийн анхны өдөр
- цоо шинэ - шив шинэ, маш шинэ
Зөв бичихзүй
[засварлах]Кирил бичгийн зөв бичихзүй
[засварлах]ши|нэ тэм.. ~ ажилчин, шинэвтэр, шинэхэн
Үндэсний бичгийн зөв бичихзүй
[засварлах]ᠰ᠊ᠢ᠊ᠨ᠋ᠠᠪᠳ᠋ᠣ᠊᠊ᠷ
ᠰ᠊ᠢ᠊ᠨ᠋ᠠᠪᠳ᠋ᠣ᠊ᠷᠳ᠋ᠠᠬᠥᠣ /~дүү
ᠰ᠊ᠢ᠊ᠨ᠋ᠠᠳ᠋ᠠᠬᠥᠭᠡ᠊᠊ᠨ
ᠰ᠊ᠢ᠊ᠨ᠋ᠠᠭᠡ᠊ᠨ
- /~втэр /~втэрдүү /~дүүхэн /~хэн
Орчуулга
[засварлах]Хоршоо үг
[засварлах]Товчилсон үг
[засварлах]- МАШСДН Монголын Ардчилсан Шинэ Социал Демократ Нам
- МАШСДХ Монголын Ардчилсан Шинэ Социал Демократ Холбоо
- МАШСН Монголын Ардчилсан Шинэ Социалист Нам
- МИАШЛН Монголын Иргэний Ардчилсан Шинэ Либерал Нам
- МШБХХ Монголын Шинэ Бичгийг Хамгаалах Хороо
- МШСДН Монголын Шинэ Социал Демократ Нам
- НЭПКО NEPCO (“New Era” Publishing Соmрany) [“Шинэ үе” хэвлэлийн газар]
- ТАНЮГ ТАНЮГ (Телеграфное Агентство Новой Югославии) [Шинэ Югославын цахилгаан мэдээний агентлаг]
- ҮШН Үндэсний Шинэ Нам
- ШБАЗ Шинэ Бүтээл, Ашигтай Загвар
- ШБОС Шинэ Бүтээл, Оновчтой Санал
- ШДХ Шинэ Дэвшилт Холбоо
- ШЗУ Шинэ Зеланд Улс
- ШИДС “Шинэ Иргэншил” Дээд Сургууль
- ШТ “Шинэ Толь” [сэтгүүл]
- ШХ “Шинэ Хөдөө” [сонин]
- ЭЗШБ Эдийн Засгийн Шинэ Бодлого
Хэлц үг
[засварлах]Өвөрмөц хэлц
[засварлах]Хэвшмэл хэлц
[засварлах]- Анхны юм амттай
- Шинэ юм шимтэй
- Хуучин жил хангиршиж явдаг
- Шинэ жил шилжиж ирдэг
- Хуучин нь ул
- Шинэ нь зул
- Хуучин нь хаагдаж
- Шинэ нь нээгдэх
- Хуучин нь элдэг
- Шинэ нь босдог
- Хуучин юм ул болж
- Шинэ юм зул болох
- Хуучин юм ул болж
- Шинэ юм шил болох
- Шарсан мах (халуундаа) амтан дээрээ
- Шинэ (чагнах) үг сонин дээрээ
- Шиж будааны шингэн нь
- Шинэ авгайн ажилтай нь
- Шилбийн бөөсний зуудал хатуу
- Шинэ зангийн захиа хэцүү
- Шингэн будааны халуун нь сайн
- Шинэ бэрийн ажилтай нь сайн
- Шинийн нэгэн болгонд шинэлдэггүй
- Шинэ юм болгонд ёсолдоггүй
- Шинийн нэгэн болгонд шинэлдэг
- Шинэ юм болоход ёсолдог
- Шинэ бадарчны таяг нь олон
- Хуучин бадарчны сав нь олон
- Шинэ баян дотор өвчинтэй
- Хуучин баян хөл өвчинтэй
- Шинэ баян өнгөргүй
- Ширэн таарцагт хөвүүргүй
- Шинэ баян шимгүй
- Ширэн сав өнгөгүй
- Шинэ баян шинжгүй
- Ширэн сав хөвүүргүй
- Шинэ баян шинжгүй
- Ширэн хавтага хөвүүргүй
- Шинэ бэр нүдний гох
- Шар тос хоолойн гох
- Шинэ бэр үзэхээр
- Шинэ хүүхэд үз
- Шинэ бэр шинэдээ сайхан
- Ширмэн тогоо халуундаа сайхан
- Шинэ бэр шинэдээ
- Шишин будаа зажлууртаа
- Шинэ бэр яарахад
- Ширмэн тогоо яарахгүй
- Шинэ гөлөм тасарч
- Ширмэн дөрөө сэтэрдэг
- Шинэ дээрээ чихэр
- Хуучрахлаар хумс
- Шинэ зангийн зангиа хатуу
- Шилбийн бөөсний зуудал хэцүү
- Шинэ мөс найдваргүй
- Шинэ нөхөр найдвартай
- Шинэ хувцас өмсвөл хуучирна
- Шингэн будаа чанавал өтгөрнө
- Шинэ хүн ёсорхог
- Шинэ мах шөлөрхөг
- Шинэ хүн шинэрхэг
- Шинэ мах шөлөрхөг
- Шинэ хүргэн болсон хүн
- Царцгайн гуянд цадна
- Шинэ эмчийн эмнээс
- Шүдлэн хонины шөл
- Шинэ эмчээс
- Ширгэсэн ус дээр
- Шинэ юм шижир
- Шигшсэн будаа хужир
- Шинэ юм шингэж өгдөггүй
- Хуучин юм ширгэж өгдөггүй