Jump to content

мөнгө

Викитоль-с

Монголоор

[засварлах]

Үгийн гарал

[засварлах]

Үгийн дуудлага

[засварлах]
[mцŋgц̆]

Үндэсний бичиг

[засварлах]
ᠮᠣ᠊᠊ᠢ᠊ᠩ‍ᠬᠥ
(мөнггү)

Галиглах зарчим

Үгийн утга

[засварлах]
нэр.
  1. эрдэнэ. Цагаавтар өнгөтэй, өнгөлөг үнэт төмөрлөг, есөн эрдэнийн нэг
  2. Мөнгөөр хийсэн, мөнгөлөн чимсэн зүйл
  3. Худалдах, худалдаалахад өртгийн хэмжүүр болж төлбөрийн үүрэг гүйцэтгэх төмөрлөг цаасан тэмдэгт
  4. Жижиг зоос, төгрөгийн зууны нэг хувь
  5. Төлбөр, үнэ хөлс

Ойролцоо үг

[засварлах]

Нийлмэл үг

[засварлах]
цалин мөнгө - а.дээд зэргийн чанартай үнэт төмөрлөг; б.ажлын хөлс
алт мөнгөний дархан - алт мөнгөн эдлэл урладаг хүн
мөнгөн ембүү - тусгай хэвэнд цутгасан мөнгө
гулууз мөнгө - ганжин хэлбэрт оруулсан цул мөнгө
мөнгө хайлуулах - үнэт төмөрлөгийг хайлуулах
мөнгө сувд - цагаавтар өнгийн төмөрлөг болон сувд эрдэнэ
мөнгөн аяга - а.мөнгөөр хийсэн аяга; б.гадрыг нь мөнгөөр бүрсэн аяга
мөнгөн гүц - мөнгөөр хийсэн буюу мөнгөөр өнгөлсөн гүц
мөнгөн тоног - эмээл, хазаарын тоног чимгийг мөнгөөр хийсэн нь
мөнгөн хяр - эмээлийн бүүргийн ирмэгийг мөнгөөр даруулж хийсэн нь
мөнгөөр бөгжлөх - мөнгөөр бөгжлөн өнгөлөх
мөнгөн цаас - цагаан тугалгаар хийсэн нимгэн ялтас
мөнгө гуйвуулах - мөнгө төгрөгийг банк, шуудан, цахилгаанаар дамжуулан илгээх
мөнгө задлах - бутархай мөнгө болгох
мөнгөн сан - мөнгө хадгалах газар
мөнгөн тусламж - мөнгө төгрөг олгох тусламж
мөнгөн тэмдэгт - гүйлгээнд оруулахаар Улсын банкнаас батлан гаргасан үнэт цаас
мөнгөний ханш - мөнгөний үнэ
мөнгөн хөрөнгө - улсын үнэт хатуу хөрөнгө
мөнгөн шагнал - бэлэн мөнгө төгрөгөөр өгөх урамшуулал
мөнгөний нярав - мөнгийг гардан барих, хариуцах хүн
мөнгөний реформ - улсаас мөнгөний эргэлтийг өөрчлөх шинэчлэлт
мөнгөний ханш буурах - аливаа улс оронд цаасан мөнгөний эргэлтийн хэмжээ асар их болсноос худалдан авах чад­вар буурах
мөнгө хүүлэгч - хүүтэй мөнгө зээлэгч
мөнгөний эргэлт - мөнгөний байнгын гүйлгээ
бутархай мөнгө - өртгийн хэмжүүрийн бага дэвсгэртүүд
хуурамч мөнгө - хувь хүн, байгуулла­гын үйлдвэрлэсэн гүйлгээнд оруулах эрхгүй мөнгөн тэмдэгт, хууль бусаар үйлдвэрлэсэн мөнгөн тэмдэгт
хүүтэй мөнгө - хүү тооцогдох гүйлгээний хэрэг­лэл
арван мөнгөний марк - арван зоосны үнэтэй марк
мөнгөн янчаан - мөнгөн зоос
байрны мөнгө - байрны үнэ хөлс
бодын хөлийн мөнгө хуучир. - малаас авч байсан татвар
цахилгааны мөнгө - цахилгаан ашигласан төлбөр
мөнгөн сахал - цагаан өнгөтэй сахал
мөнгөн уруул - морины хамрын үзүүрт байх бяцхан цагаан толбо
мөнгөн ус - химийн үндсэн махбод, мөнгөн цагаан өнгөтэй, шингэн төмөрлөг
мөнгөн хяруу - гялтганасан цагаан хяруу
цалин мөнгөн дуулга - цав цагаан дуулга
мөнгөн гүйлс урга. - нүцгэн үртэн маягийн мод, үрийг нь иднэ
мөнгөн улиас урга. - мөчир нь нэл цагаан ноолууран үстэй, навч нь өндгөлжин хэлбэртэй, хуурай ногоон газар, ууланд ургадаг тураг мод
мөнгөн хөвөөр өвс урга. - цэцэг нь навчны өвөрт ургадаг, нэг наст өвс
мөнгөн цацагт урга. - бут бутаар ургадаг, ялам модны навчтай адил навчтай цагаан өнгөтэй, найман хэлтэстэй, тоорцгоос нь нарийн түрүү ургадаг нэгэн зүйл цэцэг
мөнгөн загас амьт. - мах нь маш амттай, уртаараа сөөм илүүхэн, ус хөлдсөн хойно гол нуураас олддог нэгэн зүйл загас

Зөв бичихзүй

[засварлах]

Үг хувилгах зарчим

Кирил бичгийн зөв бичихзүй

[засварлах]

мөн|гө нэр. ~өн аяга (цаасан тэмдэгт) ~ төгрөг хорш., мөнгөний, мөнгөнд, мөнгөнөөс, мөнгөөр

Үндэсний бичгийн зөв бичихзүй

[засварлах]

ᠮᠣ᠊᠊ᠢ᠊ᠩ‍ᠬᠥ᠊ᠨ ᠊ᠣ
ᠮᠣ᠊᠊ᠢ᠊ᠩ‍ᠬᠥ᠊ᠨ ᠳ᠋ᠣ
ᠮᠣ᠊᠊ᠢ᠊ᠩ‍ᠬᠥ ᠊ᠢ᠊᠊ᠢ
ᠮᠣ᠊᠊ᠢ᠊ᠩ‍ᠬᠥ᠊ᠨ ᠡᠴ᠊‍᠊ᠨ
ᠮᠣ᠊᠊ᠢ᠊ᠩ‍ᠬᠥ ᠪᠡ᠊ᠷ
ᠮᠣ᠊᠊ᠢ᠊ᠩ‍ᠬᠥ ᠲ᠋‍ᠠ‍᠊ᠢ
ᠮᠣ᠊᠊ᠢ᠊ᠩ‍ᠬᠥ ᠡᠣ᠊᠊ᠷᠣ᠊ᡍᠣ
ᠮᠣ᠊᠊ᠢ᠊ᠩ‍ᠬᠥ ᠪᠡ᠊‍᠊ᠨ
ᠮᠣ᠊᠊ᠢ᠊ᠩ‍ᠬᠥ ᠨᠣ᠊ᠬᠥᠣ᠊᠊ᠨ

/~ий /~д /~ийг /~өөс /~өөр /~тэй /~ рүү /~өө /~үүд

Орчуулга

[засварлах]

Хоршоо үг

[засварлах]

Этгээд үг

[засварлах]
АХ МӨНГӨ н. том оронтой тоо бүхий мөнгөн дэвсгэрт
  • Одоо ч ах мөнгөөрюм худалдаж авахад хэцүү болжээ.
  • Ах мөнгөнөөс өөр мөнгө хэтэвчинд хийх хэцүү юм.
БАНКТАЙ б.мөнгөтэй
  • Хүүхэн I: –Чи ямар хүнтэй сууя гэж боддог вэ? Хүүхэн II: –Банктай хүнтэй л суувал зүгээр шүү дээ.
  • Паах, Тэр хүн яасан их банктай хүн бэ?
БОР ЮМ н. мөнгө, төгрөг
  • Манай нөхөр хэдэн бор юм олохоороо үргэлж архи уудаг.
  • Бор юм цагтаа буухгүй байна шүү.
БОСГОХ тү. мөнгө, хөрөнгийг бий болгох
  • Татварын тогтолцооноосоо шалтгаалан монгол улс нэг жилд хэдэн тэрбум төгрөгийн хөрөнгө босгох боломжоо алдаж байна.
  • Монгол улс ирэх жил Дэлхийн банкнаас хөрөнгө босгох болов.
БУХ н. а.хулгайчийн хулгайлсан их хэмжээний мөнгө
  • Бид бухтай болбол баярлахаас гадна баригдвал ямар ч авралгүй болдог.
  • Баяр наадмаар бид бухтай болох нь их.
ГАПИЙ н. аө.бага жаахан мөнгөО.копейка(мөнгө)
  • Ганц гапий үлдээлгүй бүх мөнгөө дуустал юм худалдаж авлаа.
  • Гапий улаан мөнгөгүй байж дэлгүүр хэсэх дуртай хүн ч байдаг.
ГУЯА ЧИРЭХ тбү. ядуурах, мөнгөгүй болох
  • Би түүнийг сайн мэднэ. Гурван жилийн өмнө гуяа чирсэн нөхөр байсан юм.
  • Чи хичээж ажиллах хэрэгтэй. Надтай адил гуяа чирсэн хүн болов.
ГУЯНДАА ГУРВАН ТӨГРӨГГҮЙ хэл. ядуу буюу өмдний халаасандаа ч мөнгөгүй
  • Гуяндаа гурван төгрөггүй байхад чинь би чамтай гэр бүл болсон билээ.
  • Би гуяндаа гурван төгрөггүй байхдаа компаниа байгуулсан юм.
ДОЙЛУУР н. аө.долларА.dollar(америкийн мөнгөний нэгж)
  • Би 300 дойлуур солих хэрэгтэй байна.
  • Сүүлийн үед дойлуурын ханш унаж байх шиг.
ЛҮНЗГЭР б.мөнгөтэй
  • Одоохондоо хэн биднээс лүнзгэр байгаа юм бэ?
  • Бидний дунд чи л лүнзгэр шүү дээ.
МАНИЙ, МОНИЙ мөнгөА.money(мөнгө)
  • Гудамжинд бидний хажуугаар өнгөрсөн залуучууд амандаа: “Маний маний, Хүн бүхний хайртай маний. Хүсээд олддоггүй маний, Хэрэв олбол амттай маний” хэмээн үглэн дуулж байв.
  • Оюутан байхдаа тэр үргэлж манийтай явдаг байса н.
(МӨНГӨ) БУЙЛУУЛАХ тбү. мөнгө хурдан шаламгай тоолох
  • Захын наймаачид мөнгө буйлуулж байж л хүмүүстэй хурдан харьцдаг.
  • Наад их мөнгийг чинь гараар буйлуулахад хэцүү учир машинаар тоолчих.
НОГООН н. доллар(өнгөөр нь нэрлэсэн),О.зелень(ногоон буюу доллар)
  • Би банк явж хэдэн ногоон солиулах хэрэгтэй боллоо.
  • Тэр хүн банканд ногоон нэлээд хураасан гэнэ.
НОГООН БУЙЛУУЛАХ тбү. доллар тоолох
  • Даваа хар зах дээр сүүлийн таван жил ногоон буйлуулж байжээ.
  • Нэг үе би чинь ногоон буйлуулж байлаа шүү дээ.
НОЙЛ/НООЛЬ ЗААХ тбү. мөнгөө дуусгах, ядуурах
  • Сарын цалин хүрэхгүй дорхноо нойл заачихюм.
  • Над шиг нойл заачихсан хүнтэй ямар охин үерхэх билээ дээ.
ӨВӨӨ МӨНГӨ н. чингэс хааны зураг бүхий мөнгөний дэвсгэрт
  • Манай авга надад хааяа өвөө мөнгө өгдөг юм.
  • Чингис хааны зурагтай 10000, 20000 дэвсгэртийг хүүхдүүд өвөө мөнгө гэж нэрлэдэг.
ӨНХӨРҮҮЛЭХ тү. мөнгө тоолох
  • Тэр мөнгө өнхөрүүлэхдээ мундаг.
  • Өдөржингөө мөнгө өнхөрүүллээ.
САЛТААДАХ тү. мөнгө хураах, хадгалах
  • Тэр сүүлийн хоёр жил цалингаа салтаадаж байж компьютер худалдаж авчээ.
  • Мөнгөө сайн салтаадахгүй бол дорхноо дуусчих юм.
САМАРКАНД н. мөнгөний бага дэвсгэрт, ханшгүй мөнгө(хотын нэр)
  • Одоо самаркандаар юу ч авч чадахгүй болоод байна.
  • Одоо чинь, түрийвч дорхноо самаркандаар дүүрчих юм аа.
ЧАН н. мянган төгрөг,Х.чиан(мянга)
  • Ажил тарах үеэр бид хоёр дор хаяж таван чан шуудаг гэж хоёр хулгайчийн нэг нь цагдаад хэлж байв.
  • Чамд хэдэн чан байгаа вэ?
ШОУНД ЯЛАА АЛАХ хэл. чухал бус газар дуулж мөнгө олох,A.show(үзүүлэх, харуулах)
  • Сувд шоунд ялаа алах байдлаар нэг хэсэг амьдарч байв.
  • Манай дуучдын олонх шоунд ялаа алж байгаа нь үнэ н.
ЭРГҮҮЛЭХ тү. мөнгө солих наймаа хийх
  • Тэр бид хоёр сүүлийн гурван жил мөнгө эргүүлэх ажил хийж байгаа.
  • Доллар эргүүлнэ шүү, доллар эргүүлнэ шүү.

Товчилсон үг

[засварлах]
МГХД Мөнгө Гуйвуулгын Хяналтын Дугаар

Хэлц үг

[засварлах]

Өвөрмөц хэлц

[засварлах]
мөнгө идэх - улсын мөнгөн хөрөнгийг хувьдаа ашиглах
мөнгө цутгах - хээл хахууль өгөх
мөнгө уух - а.их цалин хөлс авах
мөнгө угаах - хууль зөрчиж олсон бохир мөнгийг гүйлгээнд оруулж өөрийн болгон арвижуулах
сохор улаан мөнгө ч өгөхгүй - юу ч өгөхгүй
мөнгө барих - мөнгө санхүүг хариуцаж, захиран зарцуулах~Хайгуулийн экспедицийн ангийн мөнгө барих үүрэг надад оногдов.
мөнгө босгох - мөнгө олох~Гурвуулаа нийлж, боломжоо ашиглаж мөнгө босговол ямар вэ?
мөнгө уух - их цалин хөлс авах~Түүний ярьснаас үзвэл Осор барилгад хэвээрээ байж байгаад ноднин төмөр замд оржээ. Өөрийн нь ярих нь “мөнгө уудаг” гэнэ (С.Бадраа, Улаанбаатар минь сайн байна уу). ~Модны үйлдвэрийн жолооч нар мөнгө уудаг гэж цуурхдаг нь үнэн гэвч тийнхүү “мөнгө уухын” төлөө ямархан бэрх зам туулдгийг мэдэх хүн бас ховор (С.Эрдэнгэ, Төмөр, Чулуу хоёр).
мөнгөн аяга барьж будаа гуйх - хөрөнгө хогшлоо эзэгнэж үл чадах, юм байгаад эдэлж чадахгүйг дүрсэлсэн хэллэг~Мөнгөн аяга барьж, будаа гуйгаад явдаг дүүрсэн толгой байгаа юм.
мөнгөний хүүдий - баяжих, баян болох~Энд наймаа арилжаа ид цэцэглэж, мөнгөний хүүдий болох бөөн боломж байна. Бушуухан ирж, мөнгөний тариалангаас хуваалц (До.Цэнджав, Шэнь Жэнь орох замд).
↑ алтан чээжтэй мөнгөн бөгстэй гэх шахах

Хэвшмэл хэлц

[засварлах]
Морь авахад шүдий нь хардаг
Мөнгө авахад өнгий нь хардаг
Мөнгө гэхлээр зэс болдог
Мал гэхлээр тураг болдог
Мөнгө дуусахлаараа тайлаг болдог
Мал дуусахлаараа ишиг болдог
Мөнгө муу бол эзэндээ
Хүүхэн муу бол төрхөмдөө
Мөнгө нь ихэдвэл
Хоол нь гашилдаг
Мөнгө үнэнийг олно
Үнэн үнэнийг олохгүй
Мөнгө ховдог
Мөнх тэнгэрт
Мөнгө цуглуулахаар
Өнгө цуглуул
Мөнгө шиг цагаан
Мөс шиг мөлгөр
Мөргөсөн толгой чинь мөнхрөг
Мөнгө алтан дээр өнхрөг
Мөч ховордоход богтос
Мөнгө ховордоход цайр
Мөчир хэдий нарийн боловч жимсээ даадаг
Мөнгө хэдий цагаан боловч давтмал байдаг
Нүд улаан
Мөнгө цагаан
Өнгө ертөнц
Мөнгө ертөнц
Үг зөөвөл илүүддэг
Мөнгө зөөвөл дутдаг

Аман зохиолд орсон нь

[засварлах]

Зүйр үг

[засварлах]
Мөнгөний сайныг хайлуулаад мэддэг
Нөхрийн сайныг ханилаад мэддэг

Тайлбар: хүний болон юмны мөн чанарыг туршин байж мэддэг

Мөнх настай мөнгөн дөрөөтэй

Тайлбар: эдэлгээ урт

Мөнгөн аяга барьж
Будаа гуйх

Тайлбар: эд хөрөнгөтэй боловч хүнээс юм гуйх гэсэн санаа

Мөнгө цагаан
Нүд улаан

Тайлбар: хэтэрхий их шуналтай, мөнгө олохын тулд яахаас ч буцахгүй

Мөнгө нь ихэдвэл хоол нь гашилдаг

Тайлбар: хүн мөнгөтэй болбол тооцоогүй зардаг

Мөнгөө барж
Өнгөө гээх

Тайлбар: ядуурч хоосрох

Мөнгөнд шунавал мөхнө
Өнгөнд шунавал үхнэ

Тайлбар: өнгө мөнгөнд хэт их шунах амьдралд халтай

Мөнгө муу бол эзэндээ
Хүүхэн муу бол төрхөмдөө

Тайлбар: чанаргүй муу зүйл хэнд ч хэрэг болдоггүй

Мөнгөн ус чимхүүрт үл баригдана
Газрын зэрэглээ хөөж үл гүйцэгдэнэ

Тайлбар: болж бүтэхгүй зүйл

Мөнгөн толгой биш мөгөөрсөн толгой
Мөнхөрдөг толгой биш өнхөрдөг толгой

Тайлбар: бат бөх зүйл биш хэврэг