давс
Appearance
Монголоор
[засварлах]Үгийн гарал
[засварлах]Үгийн дуудлага
[засварлах]- [dawas]
Үндэсний бичиг
[засварлах]- ᠲ᠋ᠠᠪᠤᠰᠣ
- (дабусу)
Үгийн утга
[засварлах]- нэр.
- хими. Химийн нэгдлийн нэг анги, ионы бүтэцтэй талст бодсууд; шорвог гашуун амт бүхий цагаан, бор өнгөтэй талст бодос
- Хүчлийн найрлагад байх устөрөгчийн атомыг металлынхаас бүрэн ба хэсэгчлэн халсан химийн нэгдэл, нэгэн төрлийн бодос
Ойролцоо үг
[засварлах]Нийлмэл үг
[засварлах]- хоолны давс - хүнсэнд хэрэглэх давс
- чулуун давс - дөрвөлжин талст хэлбэрийн давс
- бор давс - байгалийн давс, жамц давс
- жамц давс - хоолны чулуун давс
- иоджуулсан давс - бамбай өвчнөөс сэргийлэх зорилгоор иодоор баяжуулсан хүнсний давс
- хятад давс - энэтхэг давс
- цагаан давс - сайтар боловсруулан хатаасан нунтаг цагаан давс
- шар давс - усанд уусдаг шар талст, будаг хийхэд хэрэглэнэ
- давс авах - а.давс худалдан авах; б.байгалиас давс олборлох
- давс уусгах - шингэн зүйлд давс найруулах
- давс хийх - шингэн зүйлд давс уусгах
- давс ширгээх - а.давсыг тунгаах; б.шилж. унтах
- давсанд явах шилж. - унтах
- давсан лүший - давс ширгээх үед үлдсэн шороотой ус
- давсны аян - давс шүүж авах, борлуулахаар алс холд явах ачаа хөсөг бүхий аян
- давсны уурхай - давсны ордоос давс авч байх байгууламж
- давхар давс - химийн давхар нэгдэл бүхий давс
- давсан нуур - давс гардаг нуур
- давсан сум - давсаар цэнэглэсэн сум
- гагнуурын давс - гагнуурын найрлагад ордог нэгэн зүйл давс; гууль өнгөлөх, чулуу наах, төмөр хатаах, ясны тос авах, өнгийн цаас хийх, мөнгө угаах зэрэгт ашиглана
Зөв бичихзүй
[засварлах]Кирил бичгийн зөв бичихзүй
[засварлах]давс нэр. давсны, давсыг, давсанд, давснаас
Үндэсний бичгийн зөв бичихзүй
[засварлах]ᠲ᠋ᠠᠪᠤᠰᠣ᠊᠊ᠨ ᠊ᠣ
ᠲ᠋ᠠᠪᠤᠰᠣ᠊᠊ᠨ ᠳ᠋ᠣ
ᠲ᠋ᠠᠪᠤᠰᠣ ᠊ᠢ᠊᠊ᠢ
ᠲ᠋ᠠᠪᠤᠰᠣ᠊᠊ᠨ ᠡᠴ᠊᠊ᠨ
ᠲ᠋ᠠᠪᠤᠰᠣ ᠪᠡ᠊ᠷ
ᠲ᠋ᠠᠪᠤᠰᠣ ᠲ᠋ᠠ᠊ᠢ
ᠲ᠋ᠠᠪᠤᠰᠣ ᠡᠣ᠊᠊ᠷᠣ᠊ᡍᠣ
ᠲ᠋ᠠᠪᠤᠰᠣ ᠪᠡ᠊ᠨ
- /~ы /~д /~ыг /~аас /~аар /~тай /~руу /~аа
Орчуулга
[засварлах]Хоршоо үг
[засварлах]- давс буулт - хужир мараа
- давс хужир - гашуундуу хурц амттай, хоолонд амт оруулдаг, хээр газар ургадаг цагаан өнгө бүхий шүлтэрхэг талст бодос
Товчилсон үг
[засварлах]Хэлц үг
[засварлах]Өвөрмөц хэлц
[засварлах]- давс гүйлгэх - унтах
- давс тээх - унтах
- даарин дээр нь давс нэмэх - хэрэг явдлыг улам хэцүү болгож дэвэргэх
- хошногонд нь давс хийх - хашраах, залхаах
- давсны жинд явах/давсан жинд явах/давсанд явах - (хошин) унтах~Цэвэгмэд зүүн орыг засаж хувцсаа тайлан. Цэвэгмэдээ хаа очих нь вэ, Би давсны жинд явлаа (С.Удвал, Их хувь заяа). ~Нэг мэдсэн дэнгийн тос дуусаж, хэншүү ханхлан цөгцний ёроол шатаж эхэлсэнд цэргүүд давсандаа явцгаая гэж шоглолдон... дуугаа хураацгаалаа (Л.Түдэв, Алтан гадас чиг заана).
- давс нэмэх/хийх - юманд улам хүч эрчим оруулах~Гонгоор чи хэдэн төгрөгтэйгээ хэлчих! Юуг нь нуудаг юм гэж Галсан давс нэмлээ (С.Эрдэнэ, Өвлийн ойд).
- давслалт нь хэтрэх - хэрэг явдлыг хэм хэмжээнээс, хэв зүйгээс нь хэтрүүлэх~Итгэлт хэрэг биш болоод давслалт нь хэтэрснийг Эрдэнийн харцнаас олж харснаар барахгүй гэрийн эзэн өөрийг нь урхидаж аваад бахархан баярлаж байгааг мэджээ (Ч.Лодойдамба, Тунгалаг тамир).
- давстай давсгүй үг - хэрэгтэй хэрэггүй үг~За, та сонсоход санаархаж байвал нэгийг яривал яръя, давстай давсгүй үг дэлгэж, уруул амаа хужир суулгаснаас жанжныхаа үгээгүй ядуу ард түмний хүүхэд дүү нарыг яаж хайрлаж дэмжиж явсан тухай ярьж, шинэ байлдагч нөхдөдөө манай цэргийн яруу алдарт удамшлыг судалцахад өчүүхэн тусламж болгоё гээд... (А.Одсэр, Халуун элгэнд нь).
- ↑ даарин дээр нь давс нэмэрлэх
- ↑ хошногонд нь давс хийх
Хэвшмэл хэлц
[засварлах]- Ажил хийвэл дуустал
- Давс хийвэл уустал
- Давс амттай боловч
- Дангаар идэж болдоггүй
- Давс идсэн ам яаж эс хэлэх вэ
- Давс уустал
- Хүн дуустал
- Давс хийвэл уустал нь
- Тус хийвэл дуустал нь
- Давс хийвэл уустал нь
- Үг хэлбэл дуустал нь
- Давс хийвэл уустал
- Ажил хийвэл дуустал
- Давс хэдий шорвог боловч идээнд найралтай
- Найр наадам хэдий цэнгэлтэй боловч ажилд саадтай
- Давс шорвог боловч идээний амтанд тустай
- Сургаал хатуу боловч хувийн ахилд тустай
- Давс шорвог боловч идээний амтанд тустай
- Үнэн үг ширүүн боловч хэтийн явдалд тустай
- Дайран дээр
- Давс хийх
- Дарс гашуун боловч найрын чимэг
- Давс шорвог боловч идээний зохимж
- Дарс хахуун боловч найрын хувинд эрхэм
- Давс шорвог боловч идээний амтад эрхэм
- Тус хийвэл дуустал
- Давс хийвэл уустал
- Үнэн үг хатуу боловч алсад тустай
- Давс шорвог боловч амтанд тустай
- Үнэн үг хатуу боловч хүнд тустай
- Давс шорвог боловч идээнд тустай
- Хужир ерэн есөн эрдэмтэй нэг гэмтэй
- Давс нэг эрдэмтэй ерэн есөн гэмтэй
- Чихэр амттай боловч шингээр идэж болохгүй
- Давс амттай боловч дангаар идэж болохгүй
Аман зохиолд орсон нь
[засварлах]Зүйр үг
[засварлах]- Давс хийвэл уустал
- Ажил хийвэл дуустал
Тайлбар: F*ck