Jump to content

бага

Викитоль-с

Монголоор

[засварлах]

Үгийн гарал

[засварлах]

Үгийн дуудлага

[засварлах]
[baǧă]

Үндэсний бичиг

[засварлах]
ᠪᠠᠭ᠎ᠠ
(баг-а)

Галиглах зарчим

Үгийн утга

[засварлах]
I тэм.
  1. Ихийн эсрэг утга; хэмжээгээр их биш, том бус, жижиг
  2. Бага настай
  3. Эхний, доод шат
  4. Доод тушаалтан
  5. Цөөхөн тоотой, тоо цөөхөн
II.
  1. бага сага хорш. (цөөхөн тооны; жижиг сажиг, аар саар).

Ойролцоо үг

[засварлах]

Нийлмэл үг

[засварлах]
бие нь бага - нас бие бага
бага авга - эцгийн дүү
бага гэр - а.хүүгийн гэр; б.жижиг гэр
бага арга - зурхай
бага үд - арван нэгэн цагийн орчим
бага хүйтэн зурхай. - сарны зурхайн ёсны хорин дөрвөн улирлын нэг, өвлийн туйл; ёс эхлэхийн өмнөх үе
бага зэрэгтэн хуучир. - түшмэл тушаал их бөгөөд, хавсарсан зэрэг багыг хэлнэ
бага тархи - их тархины доод этгээдэд байх жижиг тархи
бага хаалт хэл зүй. - дугуй хаалт
бага залуу - нас бага залуу
бага нас - балчир нас, хүүхэд нас
бага сургууль - анхан шатны сургууль
бага анги - ерөнхий боловсролын сургуулийн нэгээс дөрөвдүгээр анги
бага хурал - олон улсын болон албан байгууллагын төлөөлөгчдийн зөвлөгөөн
бага эвхмэл хуучир. - айлтгах хэрэг зүйлийг бичиж, сайдуудад үзүүлэн өргөх бичиг
бага дарга - доод тушаалын дарга
бага дэслэгч - офицерын анхны цол
бага бус - багагүй
бага ургац - тачир шингэн ургац
бага алаг тоншуул амьт. - Монгол орны Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтий, Хянганы ой мод бүхий нутгаар амьдардаг суурин шувуу
бага бужгар урга. - цэцэг болон үндэс нь бие махбодод дулааны илч үүсгэн тамир тэнхээ сайжруулах, хоол боловсруулах эрхтний өвчнийг анагаахад хэрэглэдэг өвс
бага хонхон цэцэг урга. - цэцэг, навч, үндсээр нь элэг цөсний өвчнийг эмчилдэг

Зөв бичихзүй

[засварлах]

Үг хувилгах зарчим

Кирил бичгийн зөв бичихзүй

[засварлах]

ба|га тэм.. ~ сага хорш. (аар саар), багын: багын найз, ба­гаасаа, багадаа

Үндэсний бичгийн зөв бичихзүй

[засварлах]

ᠪᠡᡍ‍ᠠ‍ᠪᠳ᠋ᠣ᠊᠊ᠷ /~втардуу
ᠪᠡᡍ‍ᠠ‍ᠳ᠋‍ᠠ‍ᡍᠣ
ᠪᠡᡍ‍ᠠ‍ᠳ᠋‍ᠠ‍ᡍᠣ᠊‍ᠠ‍‍ᠠ‍‍ᠠ‍᠊‍᠊ᠨ
ᠪᠡᡍ‍ᠠ‍‍ᠠ‍‍ᠠ‍‍ᠠ‍᠊ᠨ

/~втар /~дуу /~дуухан /~хан

Орчуулга

[засварлах]

Хоршоо үг

[засварлах]

Товчилсон үг

[засварлах]
АБЭТБХ Азийн Буддистуудын Энх Тайвны Бага Хурал
БАЗАН Бага Ангийн Заах Аргын Нэгдэл
ББЭС Багийн Бага Эмчийн Салбар
ББЭС Бригадын Бага Эмчийн Салбар
БД Бага Дарга
БД Бага Дэслэгч
БИС Бага Интеграл Систем
БИХ Бага Интеграл Хэлхээ
БКБ Бага Калибрын Буу
БКВ Бага Калибрын Винтов
БКГБ Бага Калибрын Гар Буу
БТ Бага Түрүүч
БХ Бага Хурал
ЛАУТНББХ Латин Америкийн Улс Төрийн Намуудын Байнгын Бага Хурал
ЛБХБ Лалын Бага Хурлын Байгууллага
НБХ Намын Бага Хурал
НДЭЗХАБХ Номхон Далайн Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны Бага Хурал
УБХ Улсын Бага Хурал
УБХТ Улсын Бага Хурлын Тэргийлэгчид
ХБЕХ Хамгийн Бага Ерөнхий Хуваагдагч
ХХБХ Худалдаа, Хөгжлийн Бага Хурал
ШУАБЧ Шинжлэх Ухааны Академийн Бага Чуулган
ЭШБХ Эрдэм Шинжилгээний Бага Хурал

Хэлц үг

[засварлах]

Өвөрмөц хэлц

[засварлах]
бага чулуугаар их чулууг хөдөлгөх - бага зардал гаргаж их ашиг олох
бага зэрэг сувилах - цэцэг өвчнөөр өвдөх
бага гарын - жижиг бага, авсаар~Хөдөө гадаа хаана ч бариад явж болох бага гарын жип машинтай л болмоор байна хө.
бага зэрэг сувилах - цэцэг өвчнөөр өвдөх~Бага зэрэг сувилаад хэд хоног гэрээс гарсангүй.
бага чулуугаар их чулууг хөдөлгөх - бага зардал гаргаж их ашиг олох~Их нарийн бодож боловсруулж байж л бага чулуугаар их чулууг хөдөлгөж чадна гэж бизнесийн томчуул хэлдэг.
↑ зүрх бага

Хэвшмэл хэлц

[засварлах]
Баасыг их баривч өмхий
Бага баривч өмхий
Бага багаар цугласаар нэг юм бүтдэг
Цаг цагаар өнгөрсөөр нэг жил болдог
Бага бол ихийн эх
Багш бол шавийн эх
Бага гэж байхгүйгээс багагүй
Бага гэж басаж болохгүй
Бандгар гэж голж болохгүй
Бага гэж басахгүй
Балчир гэж дээрэлхэхгүй
Бага гэж бүү бас
Их гэж бүү бард
Бага гэж чамлахаар
Бага багаар цуглуул
Бага гэж чамлахаар
Балга
чимхээр цуглуул
Бага залхуугаас их залхуу
Бага хэргээс их буруу
Бага идвэл шингүүртэй
Баахан хэтэрвэл түгшүүртэй
Бага идэж
Их хийх
Бага мэдсэн бархираач
Бяруун бух гүйгээч
Бага мэдсэн хүн бархираач
Бяруун бух урхираач
Бага мэдэгчийн бардам хэцүү
Бяруун бухын дуу хэцүү
Бага нь уйлж
Их нь ичих
Бага сага эрдэм
Нэмэр авахад тус
Бага тэнэг хүүгээ магтана
Дунд тэнэг морио магтана
Доорд тэнэг эмгэнээ магтана
Бага уувал бал
Балартал уувал мал
Бага уувал бал
Балартал уувал хор
Бага хүн балд хууртдаг
Багал нохой маханд хууртдаг
Бага хүнд сургаал байтугай
Их хүнд ч ёс байдаг
Бага хүүхдийн цовоо сайхан
Байшин гэрийн уужим сайхан
Бага цасанд газар хөлдөнө
Их цасанд мөрөн барилдана
Бага ч бол барсын зулзага
Бага ч гэсэн под хийсэн юм
Бага ч болсон
Бахим нь дээр
Бага ч гэсэн гомдол
Балай ч гэсэн зовлон
Бага чулуугаар
Их чулууг доргиулах
Бага идвэл бал
Баахан хэтэрвэл барс
Бага эрийн баатрыг үнэмлэшгүй
Байдсан гүүний гүйдлийг итгэшгүй
Бадам цэцгийн нахиа зөөлөн
Бага хүүхдийн гар зөөлөн
Байна гэж битгий бард
Бага гэж битгий чамла
Байх үед нь тавихыг бодохгүй үгүйрээд гэмшинэ
Бага цагт суралцахыг шамдахгүй өтлөөд гомдоно
Байшинд гурав явбал өртэй болно
Бага шавартайд гурав явбал заргатай болно
Балай их уувал өвчин
Бага зэрэг уувал жаргал
Балар шугуй мод сармагчин дамжихад амар
Бага сага эрдэм нэмэр авахад тус
Балбын дархан ирвэл
Бага сага дархан багажаа хураана
Барим сахалтай өвгөн боловч
Бага баймааж өтөлсөн юм
Барс цагт босож ажиллах нь өдрийн явдал
Бага байхдаа сурах нь насны явдал
Барсын зулзагыг барья гэвэл
Бач эрдмийг сурах хэрэгтэй
Бага ихтэй нөхөрлөе гэвэл
Бардам зангаа дарах хэрэгтэй
Барын зулзагыг
Бага дээр нь
Дусал дуслаар хуримтлуулбал далай болно
Бага багаар цуглуулбал мэдлэг болно
Их газрын хүүхэд ардаг
Бага айлын нохой ярдаг
Их айл их зараатай
Бага айл бага зараатай
Их айл их зардалтай
Бага айл бага ордолтой
Их баривч баас
Бага баривч баас
Их барьсан ч өмхий
Бага барьсан ч өмхий
Их бол хулгай худал
Бага бол зугаа цэнгэл
Их газрын хүүхэд ардаг
Бага айлын нохой зуудаг
Их залхуу нь бага залхуугаа зарна
Бага залхуу нь толгойгоо маажна
Их мод их сүүдэртэй
Бага мод бага сүүдэртэй
Их мэд
Бага хэл
Их мэдэлтэнд бага тушаал өгвөл унтамхай болно
Бага мэдэлтэнд их тушаал өгвөл бархираа болно
Их нохой хуцахад
Бага нохой дуурайдаг
Их санаа биелдэггүй
Бага санаа балардаггүй
Их санаа ус
Бага санаа тос
Их хар хүнийг ална
Бага хар биеэ ална
Их ч гэсэн гашуун
Бага ч гэсэн гашуун
Их эрдэм хүн зарна
Бага эрдэм хүнд зарагдана
Өчүүхэн эрдэмтний омог их
Бага голын боргио их

Аман зохиолд орсон нь

[засварлах]

Зүйр үг

[засварлах]
Багаас их болно
Балчираас том болно

Тайлбар: аливаа юм багаасаа эхэлж өсч дэвждэг

Бага идвэл бал
Баахан хэтэрвэл барс

Тайлбар: архи сархадыг хэтрүүлэн уух тусгүй

Багадаа ном сур
Идэртээ ажил сур

Тайлбар: ажил хөдөлмөр, эрдэм номыг багаасаа эрхэмлэ

Хүн болох багаасаа
Хүлэг болох унаганаасаа

Тайлбар: бага насанд хүн төлөвшин тогтдог