Jump to content

MeToo

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

MeToo (монг. Би ч бас) бол бэлгийн хүчирхийллийн эсрэг хөдөлгөөн юм. Хэн ч ганцаараа биш гэдгийг харуулахын тулд хүмүүс бэлгийн дарамт, хүчирхийлэлд өртсөн түүхээ бие биентэйгээ хуваалцдаг хөдөлгөөн. Хөдөлгөөний гишүүд бие биендээ хүч өгч, бодлого, үйл ажиллагааг өөрчлөхийн тулд хамтран ажилладаг. Хөдөлгөөний үндсэн санаа нь өрөвдөх сэтгэл болон эв нэгдэл. Энэ хөдөлгөөн нь АНУ-д эхэлж, улмаар дэлхийн даяар тархсан юм.

Хамгийн анх удаа “би ч бас” үгийг хэрэглэж эхэлсэн хүн бол Тарана Берк[1] юм. Таран Берк залуу эмэгтэйчүүдийг дэмжих, тэдэнд хүч зориг өгөх зорилгоор 2006 онд анх энэ үгийг хэрэглэжээ. Тэрээр одоо хөдөлгөөний албан ёсны бус удирдагч юм.

“Би ч бас” хөдөлгөөн 2017 онд бүх дэлхийг хамарч улмаар олон улсад хүчтэй өрнөжээ. Энэ онд олон эмэгтэй жүжигчид Голливудын нэртэй kино найруулагч Харви Вайнштайныг бэлгийн дарамт, хүчирхийлэлд буруутгаж илчилсэнээр хөдөлгөөн бүх нийтийн анхааралд орж, олон эмэгтэйчүүд үүнээс урам зориг авсан юм. “Бэлгийн дарамт, хүчирхийлэлд өртсөн бүх эмэгтэйчүүд "Би ч гэсэн" гэж бичвэл бид хүмүүст асуудлын цар хүрээг бага ч гэсэн ойлгуулж магадгүй юм” хэмээн жүжигчин Алисса Милано бичиж энэхүү хөдөлгөөнийг улам идэвхжүүлжээ. Хөдөлгөөн нийгмийн сүлжээгээр маш хурдан тарж, бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан олон мянган эмэгтэйчүүд өөрсдийн түүхээ хуваалцаж байв. Зөвхөн эмэгтэй төдийгүй эрэгтэйчүүд ч бас бичиж байлаа. Урьд нь ярьж чаддаггүй байсан сэдвийг ил гарган, бэлгийн хүчирхийлэгчдийг жигшин зэвүүцэх, хүчирхийлэлд өртөгсдийг дэмжин, тэдэнд сэтгэлийн дэм өгөх энэ хөдөлгөөн нь дэлхийн олон оронд улам хүчтэй өрнөн дэлгэрч байна.

Албан ёсны цахим хуудас (англиар)

  1. https://metoomvmt.org/get-to-know-us/tarana-burke-founder/