Jump to content

Японы хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Япон Япон
[[Файл:|150px|бэлгэ тэмдэг]]
Хоч Цэнхэр самүрай (サムライ・ブルー)
Эвсэл (тив) АХХ (Ази)
Холбоо Японы Хөлбөмбөгийн Холбоо
Дасгалжуулагч Альберто Заккерони
Ахлагч Хасэбэ Макото
Домогт
тоглогч
Ихара Масами (122)
Домогт
мэргэн бууч
Камамото Күнишигэ (75)
Чансаа (ФИФА) 29
Форма
Эзэн
өмсгөл
Форма
Зочин
өмсгөл
Анхны тоглолт
 Япон 0–5 Тайвань 
(Япон, Токио; 1917 оны 5 сарын 9)
Илт ялалт
 Япон 15–0 Филиппин 
(Япон, Токио; 1967 оны 9 сарын 27)
Илт ялагдал
 Япон 2–15 Филиппин 
(Япон, Токио; 1917 оын 5 сарын 10)
ДАШТ
Оролцоо 4 (Анх: 1998)
Амжилт 2-р шат, 2002, 2010
Азийн АШТ
Оролцоо 6 (Анх: 1988)
Амжилт Аварга, 1992, 2000, 2004, 2011 (дээд амжилт)
Олимпын медаль
Эрэгтэй Хөлбөмбөг
Хүрэл Мехико 1968 Баг

Японы хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг (Япон: サッカー日本代表) нь Япон улсыг төлөөлөн хөлбөмбөгийн уралдаан тэмцээнүүдэд оролцдог баг бөгөөд Японы Хөлбөмбөгийн Холбооны удирдлага дор байдаг. Ахлах дасгалжуулагч нь Италийн иргэн Альберто Заккерони.

Япон нь Азидаа хамгийн өндөр амжилт үзүүлсэн баг бөгөөд Азийн АШТ-д 4 удаа түрүүлснээс гадна Дэлхийн АШТ-д 2002, 2010 онуудад хэсгээсээ шалгарч байв. Мөн 2001 оны Конфедерацийн цомд үзүүрлэж байжээ.

Япончуудын олон улсын тавцан дахь анхны том амжилт бол Мехикод болсон 1968 оны зуны олимпоос хүрэл медаль хүртсэн явдал байлаа. Хэдийгээр уг амжилт нь Японд хөлбөмбөгийн спорт дэлгэрэхэд хувь нэмэр оруулсан ч дотооддоо мэргэжлийн лиггүй байсан нь шигшээ багийн нь амжилт ахихад сөргөөр нөлөөлж, тэд 30 жилийн дараа л анх удаа ДАШТ-д оролцсон юм.[1]

1991 онд хагас мэргэжлийн Японы Хөлбөмбөгийн Лигийн эзэд лигээ тарааж, мэргэжлийн Жэй Лигийг байгуулахаар санал нэгдсэн түүхэн алхмыг хийснээр шинэ лиг 1993 онд байгуулагдаж, шигшээ багийн амжилт нь хурдтай ахив.

Мэргэжлийн тамирчидтай болсны дараах анхны ДАШТ-ий сонгон шалгаруулалтад тэд ДАШТ-д оролцох эрх авах тун дөхсөн бөгөөд сүүлийн тоглолтдоо Иракийг хожиход л шалгарах байсан. Гэвч тэд хожиж яваад цаг дуусах мөчид гоол алдан тэнцсэнээр шалгарч чадаагүй бөгөөд хөгжөөн дэмжигчид нь уг явдлыг Дохагийн эмгэнэл гэж нэрлэдэг юм.

4 жилийн дараа анх удаа ДАШТ-д оролцсон Япончууд эхний хоёр тоглолтоо Аргентин, Хорватын хүчтэй багуудтай хийж, тун сайн тоглон 0:1-ээр хожигдсон ч чансаа доогуур Ямайкын багт 2:1-ээр хожигдон нутаг буцжээ.

2002 оны ДАШТ-ийг Өмнөд Солонгос улстай хамтран зохион байгуулсан Япончууд нутагтаа сайн тоглож хэсгээсээ шалгарсан.

Харин 2006 оны ДАШТ-ээс нэг ч ялалт авч чадаагүй байна.

2010 оны ДАШТ-д оролцох эрхээ хамгийн түрүүнд авсан Японы шигшээ баг хэсгээсээ шалгараад 2-р шатанд Парагвайн шигшээ багтай тоглож тэнцэн, торгуулийн цохилтоор харамсалтайгаар ялагджээ.

*Торгуулийн цохилтоор шийдэгдсэн тоглолтуудыг тэнцээнд тооцсон. Улаан хүрээгээр тухайн тэмцээнийг нутагтаа зохион байгуулсныг тэмдэглэв. Алт, мөнгө, хүрэл дэвсгэрээр харгалзан 1, 2, 3-р байр эзэлснийг тэмдэглэлээ. Тухайн тэмцээнд үзүүлсэн хамгийн өндөр амжилтыг тодруулж харуулав.

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн

[засварлах | кодоор засварлах]
Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Сонгон шалгаруулалт
Улс / Он Дүн Байр ТТ Х Т* Хд ОГ АГ ТТ Х Т Хд ОГ АГ
Уругвай 1930 Оролцоогүй - - - - - - - - - - - - -
Итали 1934 Оролцоогүй - - - - - - - - - - - - -
Франц 1938 Цуцалсан - - - - - - - - - - - - -
Бразил 1950 Шийтгүүлсэн - - - - - - - - - - - - -
Швейцар 1954 Шалгараагүй - - - - - - - 2 0 1 1 3 7
Швед 1958 Оролцоогүй - - - - - - - - - - - - -
Чили 1962 Шалгараагүй - - - - - - - 2 0 0 2 1 4
Англи 1966 Оролцоогүй - - - - - - - - - - - - -
Мексик 1970 Шалгараагүй - - - - - - - 4 0 2 2 4 8
Баруун Герман 1974 Шалгараагүй - - - - - - - 4 1 0 3 5 4
Аргентин 1978 Шалгараагүй - - - - - - - 4 0 1 3 0 5
Испани 1982 Шалгараагүй - - - - - - - 4 2 0 2 4 2
Мексик 1986 Шалгараагүй - - - - - - - 8 5 1 2 15 5
Итали 1990 Шалгараагүй - - - - - - - 6 2 3 1 7 3
Америкийн Нэгдсэн Улс 1994 Шалгараагүй - - - - - - - 13 9 3 1 35 6
Франц 1998 1-р шат 31 3 0 0 3 1 4 15 9 5 1 51 12
Өмнөд СолонгосЯпон 2002 2-р шат 9 4 2 1 1 5 3 - - - - - -
Герман 2006 1-р шат 28 3 0 1 2 2 7 12 11 0 1 25 5
Өмнөд Африк 2010 2-р шат 9 4 2 1 1 4 2 14 8 4 2 23 9
Нийт 4/19 2-р шат 14 4 3 7 12 16 88 46 21 21 173 70


ДАШТ-д хийсэн тоглолтууд
Он Шат Оноо Үр дүн
1998 1-р шат  Япон 0 – 1  Аргентин Хд
1-р шат  Япон 0 – 1  Хорват Хд
1-р шат  Япон 1 – 2  Ямайка Хд
2002 1-р шат  Япон 2 – 2  Бельги Т
1-р шат  Япон 1 – 0  Орос Х
1-р шат  Япон 2 – 0  Тунис Х
2-р шат  Япон 0 – 1  Турк Хд
2006 1-р шат  Япон 1 – 3  Australia Хд
1-р шат  Япон 0 – 0  Хорват Т
1-р шат  Япон 1 – 4  Бразил Хд
2010 1-р шат  Япон 1 – 0  Камерун Х
1-р шат  Япон 0 – 1  Нидерланд Хд
1-р шат  Япон 3 – 1  Дани Х
2-р шат  Япон 0 – 0  Парагвай Т

Тивийн аварга шалгаруулах тэмцээн

[засварлах | кодоор засварлах]

Азийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн
Улс / Он Дүн Байр ТТ Х Т* Хд ОГ АГ
Хонконг 1956 Оролцоогүй - - - - - - -
Өмнөд Солонгос 1960 Оролцоогүй - - - - - - -
Израил 1964 Оролцоогүй - - - - - - -
Иран 1968 Шалгараагүй - - - - - - -
Тайланд 1972 Оролцоогүй - - - - - - -
Иран 1976 Шалгараагүй - - - - - - -
Кувейт 1980 Оролцоогүй - - - - - - -
Сингапур 1984 Оролцоогүй - - - - - - -
Катар 1988 1-р шат 10 4 0 1 3 0 6
Япон 1992 Аварга 1 5 3 2 0 6 3
Арабын Нэгдсэн Эмират Улс 1996 1/4 шигшээ 5 4 3 0 1 7 3
Ливан 2000 Аварга 1 6 5 1 0 21 6
Хятад 2004 Аварга 1 6 4 2 0 13 6
ИндонезМалайзТайландВьетнам 2007 4-р байр 4 6 2 3 1 11 7
Катар 2011 Аварга 1 6 4 2 0 14 6
Australia 2015 Шалгарсан - 0 0 0 0 0 0
Нийт 7/15 4 түрүү 36 20 11 5 71 37

Азийн АШТ-ий тоглолтууд
Он Шат Оноо Үр дүн
1988 1-р шат  Япон 0 – 0  Иран Т
1-р шат  Япон 0 – 2  Өмнөд Солонгос Хд
1-р шат  Япон 0 – 1  Арабын Нэгдсэн Эмират Улс Хд
1-р шат  Япон 0 – 3  Катар Хд
1992 1-р шат  Япон 0 – 0  Арабын Нэгдсэн Эмират Улс Т
1-р шат  Япон 1 – 1  Умард Солонгос Т
1-р шат  Япон 1 – 0  Иран Х
Хагас шигшээ  Япон 3 – 2  Хятад Х
Шигшээ  Япон 1 – 0  Саудын Араб Х
1996 1-р шат  Япон 2 – 1  Сири Х
1-р шат  Япон 4 – 0  Узбекистан Х
1-р шат  Япон 1 – 0  Хятад Х
1/4 шигшээ  Япон 0 – 2  Кувейт Хд
2000 1-р шат  Япон 4 – 1  Саудын Араб Х
1-р шат  Япон 8 – 1  Узбекистан Х
1-р шат  Япон 1 – 1  Катар Т
1/4 шигшээ  Япон 4 – 1  Ирак Х
Хагас шигшээ  Япон 3 – 2  Хятад Х
Шигшээ  Япон 1 – 0  Саудын Араб Х
2004 1-р шат  Япон 1 – 0  Оман Х
1-р шат  Япон 4 – 1  Тайланд Х
1-р шат  Япон 0 – 0  Иран Т
1/4 шигшээ  Япон 1 – 1  Йордан Т
Хагас шигшээ  Япон 4 – 3  Бахрейн Х
Шигшээ  Япон 3 – 1  Хятад Х
2007 1-р шат  Япон 1 – 1  Катар Т
1-р шат  Япон 3 – 1  Арабын Нэгдсэн Эмират Улс Х
1-р шат  Япон 4 – 1  Вьетнам Х
1/4 шигшээ  Япон 1 – 1  Australia Т
Хагас шигшээ  Япон 2 – 3  Саудын Араб Хд
3-р байрын төлөө  Япон 0 – 0  Өмнөд Солонгос Т
2011 1-р шат  Япон 1 – 1  Йордан Т
1-р шат  Япон 2 – 1  Сири Х
1-р шат  Япон 5 – 0  Саудын Араб Х
1/4 шигшээ  Япон 3 – 2  Катар Х
Хагас шигшээ  Япон 2 – 2  Өмнөд Солонгос Т
Шигшээ  Япон 1 – 0  Australia Х

Конфедерацийн цом

[засварлах | кодоор засварлах]

Конфедерацийн цом
Улс / Он Дүн Байр ТТ Х Т Хд ОГ АГ
Саудын Араб 1992 Шалгараагүй - - - - - - -
Саудын Араб 1995 1-р шат 6 2 0 0 2 1 8
Саудын Араб 1997 Шалгараагүй - - - - - - -
Мексик 1999 Шалгараагүй - - - - - - -
Өмнөд СолонгосЯпон 2001 Дэд аварга 2 5 3 1 1 6 1
Франц 2003 1-р шат 6 3 1 0 2 4 3
Герман 2005 1-р шат 5 3 1 1 1 4 4
Өмнөд Африк 2009 Шалгараагүй - - - - - - -
Бразил 2013 Шалгарсан - - - - - - -
Нийт 4/8 Дэд аварга 13 5 2 6 15 16

Конфедерацийн цомын түүх
Он Шат Оноо Дүн
1995 1-р шат  Япон 0 – 3  Нигери Хд
1-р шат  Япон 1 – 5  Аргентин Хд
2001 1-р шат  Япон 3 – 0  Канад Х
1-р шат  Япон 2 – 0  Камерун Х
1-р шат  Япон 0 – 0  Бразил Т
Хагас шигшээ  Япон 1 – 0  Australia Х
Шигшээ  Япон 0 – 1  Франц Хд
2003 1-р шат  Япон 3 – 0  Шинэ Зеланд Х
1-р шат  Япон 1 – 2  Франц Хд
1-р шат  Япон 0 – 1  Колумби Хд
2005 1-р шат  Япон 1 – 2  Мексик Хд
1-р шат  Япон 1 – 0  Грек Х
1-р шат  Япон 2 – 2  Бразил Т

1992 оноос Олимпын наадамд 23 болон түүнээс дээш насны тоглогч нэг багт хамгийн олондоо 3 байхыг зөвшөөрдөг болсон тул олимпод үзүүлсэн амжилт нь үндэсний шигшээ багийн албан ёсны үзүүлэлтэд тооцогдохоо больсон.

Олимпын наадам
Улс / Он Дүн Байр ТТ Х Т* Хд ОГ АГ
Франц 1900 Оролцоогүй - - - - - - -
Америкийн Нэгдсэн Улс 1904 Оролцоогүй - - - - - - -
Нэгдсэн Хаант Улс 1908 Оролцоогүй - - - - - - -
Швед 1912 Оролцоогүй - - - - - - -
Бельги 1920 Оролцоогүй - - - - - - -
Франц 1924 Оролцоогүй - - - - - - -
Нидерланд 1928 Оролцоогүй - - - - - - -
Герман 1936 1/4 шигшээ 8 2 1 0 1 3 10
Нэгдсэн Хаант Улс 1948 Шийтгүүлсэн - - - - - - -
Финланд 1952 Оролцоогүй - - - - - - -
Australia 1956 1-р шат 10 1 0 0 1 0 2
Итали 1960 Шалгараагүй - - - - - - -
Япон 1964 1/4 шигшээ 8 3 1 0 2 5 9
Мексик 1968 Гуравдугаар байр 3 6 3 2 1 9 8
Герман 1972 Шалгараагүй - - - - - - -
Канад 1976 Шалгараагүй - - - - - - -
Зөвлөлт Холбоот Улс 1980 Шалгараагүй - - - - - - -
Америкийн Нэгдсэн Улс 1984 Шалгараагүй - - - - - - -
Өмнөд Солонгос 1988 Шалгараагүй - - - - - - -
Испани 1992 Шалгараагүй - - - - - - -
Америкийн Нэгдсэн Улс 1996 1-р шат 9 3 2 0 1 4 4
Australia 2000 1/4 шигшээ 5 4 2 1 1 6 5
Грек 2004 1-р шат 13 3 1 0 2 6 7
Хятад 2008 1-р шат 15 3 0 0 3 1 4
Нийт 8/24 Гуравдугаар байр 25 10 3 12 34 49

Олимпын наадмын түүх
Он Шат Оноо Үр дүн
1936 1-р шат  Япон 3 – 2  Швед Х
1/4 шигшээ  Япон 0 – 8  Итали Хд
1956 1-р шат  Япон 0 – 2  Australia Хд
1964 1-р шат  Япон 3 – 2  Аргентин Х
1-р шат  Япон 2 – 3  Гана Хд
1/4 шигшээ  Япон 0 – 4  Чехословак Хд
1968 1-р шат  Япон 3 – 1  Нигери Х
1-р шат  Япон 1 – 1  Бразил Т
1-р шат  Япон 0 – 0  Испани Т
1/4 шигшээ  Япон 3 – 1  Франц Х
Хагас шигшээ  Япон 0 – 5  Унгар Хд
3-р байрын төлөө  Япон 2 – 0  Мексик Х
1996 1-р шат  Япон 1 – 0  Бразил Х
1-р шат  Япон 0 – 2  Нигери Хд
1-р шат  Япон 3 – 2  Унгар Х
2000 1-р шат  Япон 2 – 1  Өмнөд Африк Х
1-р шат  Япон 2 – 1  Словак Х
1-р шат  Япон 0 – 1  Бразил Хд
1/4 шигшээ  Япон 2 – 2  Америкийн Нэгдсэн Улс Т
2004 1-р шат  Япон 3 – 4  Парагвай Хд
1-р шат  Япон 2 – 3  Итали Хд
1-р шат  Япон 1 – 0  Гана Х
2008 1-р шат  Япон 0 – 1  Америкийн Нэгдсэн Улс Хд
1-р шат  Япон 1 – 2  Нигери Хд
1-р шат  Япон 0 – 1  Нидерланд Хд

Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээн

[засварлах | кодоор засварлах]

Хөлбөмбөгийн Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээн
Улс / Он Дүн Байр ТТ Х Т Хд ОГ АГ
Япон 2003 Дэд аварга 2 3 2 1 0 3 0
Өмнөд Солонгос 2005 Дэд аварга 2 3 1 1 1 3 3
Хятад 2008 Дэд аварга 2 3 1 2 0 3 2
Япон 2010 Гуравдугаар байр 3 3 1 1 1 4 3
Нийт 4/4 3 удаа дэд аварга 12 5 5 2 13 8

Зүүн Азийн АШТ-ий түүх
Он Шат Оноо Үр дүн
2003 Шигшээ  Япон 2 – 0  Хятад Х
Шигшээ  Япон 1 – 0  Хонконг Х
Шигшээ  Япон 0 – 0  Өмнөд Солонгос Т
2005 Шигшээ  Япон 0 – 1  Умард Солонгос Хд
Шигшээ  Япон 2 – 2  Хятад Т
Шигшээ  Япон 1 – 0  Өмнөд Солонгос Х
2008 Шигшээ  Япон 1 – 1  Умард Солонгос Т
Шигшээ  Япон 1 – 0  Хятад Х
Шигшээ  Япон 1 – 1  Өмнөд Солонгос Т
2010 Шигшээ  Япон 0 – 0  Хятад Т
Шигшээ  Япон 3 – 0  Хонконг Х
Шигшээ  Япон 1 – 3  Өмнөд Солонгос Хд

Япон нь Копа Америка тэмцээнд оролцож байсан, Америк тивийн бус цорын ганц баг бөгөөд 1999, 2011 онуудад уригдаж байв.[2]

Копа Америка дахь үзүүлэлт
Улс / Он Дүн Байр ТТ Х Т Хд ОГ АГ
Парагвай 1999 1-р шат 10 3 0 1 2 3 8
Аргентин 2011 Уригдсан - - - - - - -
Нийт 2 1-р шат 3 0 1 2 3 8

Копа Америкагийн түүх
Он Шат Оноо Үр дүн
1999 1-р шат  Япон 2 – 3  Перу Хд
1-р шат  Япон 0 – 4  Парагвай Хд
1-р шат  Япон 1 – 1  Боливи Т
2011 1-р шат  Япон  Аргентин
1-р шат  Япон  Колумби
1-р шат  Япон  Боливи
 Commons: Японы хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
  1. Matsushima, Ken. "History of the J. League". Rising Sun News. Архивласан огноо 2006-05-12. Татаж авсан: 2006-07-07.
  2. Японы шигшээ баг 2011 оны Копа Америкад Мексиктэй цуг уригдав (Memento 5. Зургаадугаар сар 2009 цахим архивт) Goal.com 2009 оны 6 сарын 2