Jump to content

Этиоп

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Этиоп Улс
Үндэсний хэл дээрх нэр
  • Амхар:የኢትዮጵያ ፌዴራላዊ ዴሞክራሲያዊ ሪፐብሊክ
    Ye-Ītyōṗṗyā Fēdēralawī Dēmokirasīyawī Rīpebilīk
    Оромо:Rippabliikii Federaalawaa Dimokraatawaa Itiyoophiyaa
    Сомали:Jamhuuriyadda Dimuqraadiga Federaalka Itoobiya
    Тигриня:ፌዴራላዊ ዴሞክራሲያዊ ሪፐብሊክ ኢትዮጵያ
    Fēdēralawī Dēmokirasīyawī Rīpebilīki Ítiyop'iya
    Афар:Itiyoppiya Federaalak Demokraatik Rippeblikih
Төрийн дуулал: 
ወደፊት ገስግሺ ፣ ውድ እናት ኢትዮጵያ
(Монгол: "Этиоп эх орон минь, урагшлаарай")
Location of Этиоп
Нийслэл
ба томоохон хот
Аддис Абеба
9°1′N 38°45′E / 9.017°N 38.750°E / 9.017; 38.750
Албан ёсны хэлАфар хэл
Амхар хэл
Оромо хэл
Сомали хэл
Тигриня хэл[1][2][3]
Угсаатны бүлгүүд
(2007[5][6])
Шашин
(2016[7])
  • 31.3% Ислам
  • 0.6% Уламжлалт шашин
  • 0.8% бусад / байхгүй
Ард түмний нэршилЭтиопчууд
Төр засагХолбооны парламентын бүгд найрамдах улс[8]
Сахле-Ворк Зевде
Абий Ахмед
Хууль тогтоох байгууллагаХолбооны Парламентын Ассамблей
Холбооны Танхим
Ардын Төлөөлөгчдийн Танхим
Түүх
1270
5 сарын 7, 1769 он
2 сарын 11, 1855 он
1904
5 сарын 9, 1936 он
1 сарын 31, 1942 он
• Дерг
9 сарын 12, 1974 он
5 сарын 28, 1991 он
8 сарын 21, 1995 он
Газар нутаг
• Нийт
1,104,300[9] км2 (26)
• Усны эзлэх талбай (%)
0.7
Хүн ам
• 2023 тооцоо
116,462,712[10] (13)
• 2007 тооллого
73,750,932[6]
• Нягтаршил
92.7/км2 (123)
ДНБ (ХАЧП)2023 тооцоо
• Нийт
$394 тэрбум[11] (55)
• Нэг хүнд ноогдох
$3,724[11] (159)
ДНБ (нэрлэсэн)2023 тооцоо
• Нийт
$156 тэрбум[11] (59)
• Нэг хүнд ноогдох
$1,475[11] (159)
ОТББИ (2015)  35.0[12]
дундаж
ХХИ (2021) 0.498[13]
бага · 175
Мөнгөний нэгжБирр (ETB)
Цагийн бүсUTC 3 (ЗАЦ)
Жолооны талбаруун
Утасны томьёо 251
Домэйн нэр.et

Этиоп, албан ёсоор Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Этиоп Улс нь Дорнод Африкт орших, далайгаас тусгаарлагдсан улс юм. Хойд талаараа Эритрей, баруун талаараа Судан, Өмнөд талаараа Кени, зүүн өмнөд талаараа Сомали, зүүн хойд талаараа Жибути орнуудтай тус тус хиллэдэг.

Этиоп нь дэлхийн хамгийн эртний орнуудын нэг бөгөөд хүн амаараа Африкт хоёрт ордог. Хүний эволюцийн судалгаанд маш хэрэгтэй олдворууд Этиопод олджээ. Сүүлийн үеийн судалгаагаар одоогийн Аддис-Абеба хотын орчмоос хүн төрөлхтөн дэлхийд тархсан хэмээгдэж байна.

Этиопын түүх нь улалмжлалт ёсоор МЭӨ 1000 онд, I Менелик хаанаар эхлэсэн гэгддэг. Этиоп улсын түүх ч гэсэн маш урт бөгөөд Аксумитын эзэнт гүрэн (4-р зуунд "Этиоп" нэртэй болсон) болон түүний өмнөх Дʿмт хаант улсаас (МЭӨ 1-р мянганы эхэн үед үүссэн) хойш тасралтгүй үргэлжилдэг. 18 болон 19-р зууны эхэн үеийн Земэнэ Месафинт ("Шүүгч/Ханхүү нарын эрин") гэгч доройтлын үеийн дараа 1855 онд хожмын II Теводрос эзэн хаан болсон Касса Хаилу улсыг нэгтгэж Этиопын шинэ үеийн түүхийг эхлүүлжээ. Этиоп нь тэр зууны сүүл хүртлээ одоогийн байдал хүртлээ тэлж, 1896 онд Адвагийн тулаанд Рас Маконнений удирдлага доор Италичуудыг ялж, өөрсдийгөө колоничлолоос аварчээ. 1936-с 1941 онд Муссолинигийн Итали улсад эзлэгдэж, Британий эзэнт гүрэн ба Этиопын хүчнээр чөлөөлөгджээ.

Этиоп нь Христосын шашин руу МЭ 4-р зуунд шилжсэн бөгөөд Арменийн дараа Христос руу шилжсэн хоёр дахь эртний орон болжээ. 1974 оноос хойш шашингүй болсон бөгөөд Исламын хамгийн эртний үеэс л Мусульмантан хүн ам ихтэй байжээ.

Этиоп нь түүхэн явцдаа харьцангуй тусгаарлагдмал, уулархаг орон байсан бөгөөд 20-р зууны дунд үе гэхэд олон улсын хамтын ажиллагааны чухал газар болжээ. 1923 онд Үндэстнүүдийн Лигийн гишүүн болж, 1942 онд Нэгдсэн Үндэстнүүдийн тунхагт гарын үсэг зурж, НҮБ-г үндэслэгч 51 орнуудын нэг болжээ.

НҮБ-н Африкийн Эдийн засгийн комиссын болон Африкийн Холбооны төв байрууд Аддис-Абебад байрладаг. Дэлхий даяар 55 орчим Этиопын элчин сайд, консул байрладаг.

  1. Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named Ventures
  2. Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named Nazret
  3. Shaban, Abdurahman. "One to five: Ethiopia gets four new federal working languages". Africa News. Archived from the original on 15 December 2020. Татаж авсан: 23 October 2020.
  4. "Ethiopian Constitution".
  5. "Table 2.2 Percentage distribution of major ethnic groups: 2007" (PDF). Summary and Statistical Report of the 2007 Population and Housing Census Results. Population Census Commission. p. 16. Archived from the original (PDF) on 25 March 2009. Татаж авсан: 14 December 2020.
  6. 6.0 6.1 "Country Level". 2007 Population and Housing Census of Ethiopia. CSA. 13 July 2010. Archived from the original on 8 February 2019. Татаж авсан: 18 January 2013.
  7. "Ethiopia- The World Factbook". www.cia.gov/the-world-factbook/. Central Intelligence Agency (CIA). Татаж авсан: 19 July 2021.
  8. "Zenawism as ethnic-federalism" (PDF).
  9. Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named CIA World Factbook
  10. "Ethiopia". The World Factbook (2024 ed.). АНУ-ын Тагнуулын төв газар. Татаж авсан: 24 September 2022. (Archived 2022 edition)
  11. 11.0 11.1 11.2 11.3 "World Economic Outlook Database, April 2023". IMF.org. International Monetary Fund. April 2023. Татаж авсан: 21 April 2023.
  12. "Gini Index coefficient". CIA World Factbook. Татаж авсан: 16 July 2021.
  13. "Human Development Report 2021/2022" (PDF) (англи хэлээр). United Nations Development Programme. September 8, 2022. Татаж авсан: September 8, 2022.

Stub icon

Энэ өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.