Jump to content

Энвер Хожа

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Энвер Халил Хожа (албани. Enver Halil Hoxha; 1908 оны 10-р сарын 16-нд Османы эзэнт улсын Гирокастра хотод төрсөн- 1985 оны 4-р сарын 11-нд БНСААУ-ын Тирана хотод нас барсан) - албаний хувьсгальч, төр, цэрэг, нийгмийн зүтгэлтэн. 1946-1985 онуудад Социалист Албани улсын удирдагч. Албани улсын Ардын баатар.

Албани Улсын Хөдөлмөрийн намын 1-р нарийн бичгийн дарга (1941—1985), Сайд нарын Зөвлөлийн дарга (1944/46-1954), Гадаад хэргийн сайд (1946-1953), Батлан хамгаалахын сайд (1944-1953), Албаний Ардын Армийн Ерөнхий командлагч (1944—1985).

Тэрээр засгийн эрхэнд гарсны дараа дэлхийн хоёрдугаар дайны уршигаар балгас болсон улс орноо сэргээн босгоход анхаарлаа хандуулсан байна. Түүний 40 гаруй жилийн хаанчлалын хугацаанд Албанийн эдийн засаг, боловсрол, эрүүл мэндийг хөгжүүлэхэд бага болов амжилтанд хүрч, анхны төмөр замын шугам баригдаж, дээд боловсрол, соёлын тогтолцоо бий болсон (Албани улсын Шинжлэх ухааны академи, Тирана их сургууль), мэргэжлийн театр, телевиз; Насанд хүрэгчдийн бичиг үсгийн түвшин 5%-аас 98% хүрч, эдийн засгийн хувьд улс орон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээр бүрэн бие даадаг болжээ.

Гэсэн хэдий ч Хожа улс төрийн хэлмэгдүүлэлт, үүнд албадан хөдөлмөрийн лагерь байгуулах, ашиглах, коммунистыг эсэргүүцэгчдийн эсрэг шүүхээс гадуур аллага, цаазаар авах ажиллагаа явуулсан гэж шүүмжилдэг бөгөөд ихэнхийг нь Сигурими - нууц цагдаа гүйцэтгэсэн байна. Тэрээр эрх баригч намын гишүүдийн дундах "үнэнч бус элементүүдийг" устгаж, шашны аливаа үйл ажиллагааг бүрэн хориглож, сүм хийдүүдийг их хэмжээгээр устгасан дарангуйлагч байжээ.


Түүнийг 1985 оны 4-р сарын 11-нд тархиндаа цус харваж нас барахад Албани улсад 9 хоногийн турш гашуудсан ажээ.

Гадаадаас зөвхөн "жинхэнэ марксист-ленинист намуудын" удирдагчид болон Умард Солонгос, Вьетнам, Куба, Румын, Лаос, Кампучи, Ардын Йемен, Никарагуа, Иран, Иракийн элч нарыг Тиран руу ирэхийг зөвшөөрсөн байна. ЗСБНХУ, Итали, Югослав зэрэг гадаадын улс орнуудаас илгээсэн эмгэнэл илэрхийлсэн цахилгааныг албаничууд буцаажээ. Зөвхөн Ф.Кастро, Н.Чаушеску, Ким Ир Сен нарын илэрхийлсэн эмгэнэлийг хүлээн авсан байдаг.