Ысыккөл муж
Ысыккөл муж
| |
---|---|
Улс | Киргиз |
Нийслэл | Харгол |
Засаг захиргаа | |
• Амбан захирагч | Мирбек Асанакунов |
Газар нутаг | |
• Нийт | 43,735 км2 (16,886 бээр2) |
Хүн ам (2021) | |
• Нийт | 501,933 |
• Нягтрал | 11/км2 (30/бээр2) |
Цагийн бүс | UTC 6 (Киргизийн цаг) |
ISO 3166 код | KG-Y |
Дүүргүүд | 5 |
Хотууд | 3 |
Суурин | 2 |
Тосгод | 175 |
Вэб сайт | www.kfcnz.com |
Ысыккөл (Иссык-Куль) муж (кир. Ысык-Көл облусу) — Киргиз улсын долоон мужийн нэг.
1939 онд үүсэн байгуулагдсан. Засаг захиргааны төв — Харгол хот.
Газар зүй
[засварлах | кодоор засварлах]Ысыккөл муж Киргизийн зүүн хойд биед 43100 км² талбай эзлэн оршдог. Үүнээс 6236 км² нуурынх байна.
Казахстан улсын Алматы муж, Хятад улсын Шинжаанаас хилээр зааглагдана.
Мужийн нутгийн дундуур Иссык нуурын хотгор, Ысык нуур байх бөгөөд хоёр захаар Тэнгэр уулын салбар уулс байна. Нуурын хойд талаар Күнгөй Ала-Тоо, урд талаар Тескей Ала-Тоо нуруу байна. Нутгийн зүүн захаар өндөр уулстай. Киргизийн орны хамгийн өндөр Ялалтын оргил (7439 м) энд бий.
Хүн ам
[засварлах | кодоор засварлах]2011 онд 444,500 оршин суугчтай байв.
Ард түмэн | Хүний тоо | Эзлэх хувь |
---|---|---|
Киргиз үндэстэн | 377,994 | 86.2% |
Орос үндэстэн | 35,275 | 8.0% |
Казах үндэстэн | 6,464 | 1.5% |
Бусад ард түмэн | 18,656 | 4.3% |
Хотон халимаг
[засварлах | кодоор засварлах]Ысыккөл мужид монгол үндэст 3801 (албан бусаар 10000) хотон халимаг байна. Аксуу район, Харголоор нутагтай.
Нутгийн хуваарь
[засварлах | кодоор засварлах]Ысыккөл муж дотроо долоон район, хоёр нутаг болж хуваагдана.
Районы нэр (утга) | Хүн ам | Нутгийн төв |
---|---|---|
Аксуу («цагаан усан») | 63,686 | Аксуу |
Жети-Өгүз («долоон бух») | 82,085 | Кызылсуу («улаан усан») |
Тон | 49,130 | Бөкөнбаев |
Түп | 58,786 | Түп |
Ысыккөл («Ысык нуур») | 75,533 | Чолпон-Ата («цолмон эцэг») |
Хотын нэр (утга) | Киргиз нэр | Хүн ам |
---|---|---|
Харгол («хар гол») | Каракол | 63,400 |
Балыкч («загасчин») | Балыкчы | 42,875 |