Jump to content

Ханпаша Нурадилов

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Ханпаша Нурадилов (чеч. Нурадилан-кӏант Нурадилов Хампáша) 1924 оны 7-р сарын 6-нд төрсөн - 1942 оны 9-р сарын 12-нд (18 насандаа) нас барсан. [1]

Зөвлөлт Холбоот Улсын Улаан Армийн түрүүч, Дагестанд төрсөн Чечень гаралтай пулемётчин. Тэрбээр дэлхийн дайн тулааны түүхэн дэх хамгийн олон дайсныг ганцаараа хөнөөсөн цэрэг юм. 1941-1942 оны хооронд 920 нацистыг (ихэнх нь Германчууд) алж, 18 дайсныг амьдаар нь олзолж, сүүлийн үеийн есөн ширхэг герман пулемотыг (автомат буу) олзолжээ.

Түүний эцсийн тулаан Сталинградын хамгаалалт байжээ. Түүний цогцос олдоогүй бөгөөд хүмүүс түүнийг германы бөмбөгдөгч онгоц бөмбөгдөж алсан гэсэн дүгнэлт гаргажээ. Нас барсных нь дараа Зөвлөлт Холбоот Улсын баатар цолыг түүнд 2 удаа нэхэн олгожээ[1].

Ханпаша Нурадилов 1944 оны Зөвлөлт Холбоот Улсын үндэсний марк
  1. Указ Президиума Верховного Совета СССР «О присвоении звания Героя Советского Союза начальствующему и рядовому составу Красной Армии» от 17 апреля 1943 года // Ведомости Верховного Совета Союза Советских Социалистических Республик : газета. — 1943. — 23 апреля (№ 16 (222)). — С. 1