Jump to content

Фрэнк Кахэл

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Фрэнк Кахэл
Хөнгөн атлетик
Төлөөлдөг улс:  Америкийн Нэгдсэн Улс
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Фрэнк Жозеф Кахэл
Төрсөн огноо 1904 оны 9 сарын 28
Төрсөн газар Седар Рапидс, Айова, АНУ
Нас барсан огноо 1943 оны 2 сарын 22
Нас барсан газар Лисбон, Португал
 
Медалиуд
Зуны олимп
Мөнгөн медаль – хоёрдугаар байр Амстердам 1928 Эрэгтэй 400 м халхалттай гүйлт

Фрэнк Жозеф Кахэл (Англи: Frank Josef Cuhel, 1904 оны 9 сарын 28 – 1943 оны 2 сарын 22) нь Америкийн Нэгдсэн Улсын хөнгөн атлетикч байв.

Айовагийн их сургуульд сурч байсан Кахэл болон хөнгөн атлетикаас гадна америк хөлбөмбөгөөр хичээллэж байжээ. 1928 онд тэрээр 220 метрийн халхалттай гүйлтийн төрөлд НСАА-гийн дээд амжилтыг тогтоов[1]. 1993 онд тэрээр Айовагийн их сургуулийн хөнгөн атлетикийн алдрын танхимд багтжээ.

1928 онд Нидерландын Амстердам хотноо болсон зуны олимпын наадамд тэрээр эх орноо төлөөлөн оролцож 400 метрийн халхалттай гүйлтийн төрөлд Их Британийн Дэвид Барлигийн дараа орж, мөнгөн медаль зүүжээ.

Түүний олимпод үзүүлсэн амжилт нь сургуулиа төгсмөгц Америкт үйл ажиллагаагаа явуулдаг Нидерландын компаниудтай харьцдаг компанид ажилд ороход нөлөөлжээ. Тэр ажлын шугамаар Нидерландын Энэтхэг буюу Индонезийн Жава аралд амьдарч байх үед дэлхийн хоёрдугаар дайн эхлэв.

Жава нь дайны үйл ажиллагаанд стратегийн хувьд чухал газар болохын сацуу Кахэл Мутуал Бродкастинг Системс компанид дайны сурвалжлагчаар ажилд орж, радиогоор мэдээ дамжуулдаг болов. Жаваг Японы арми эзлэхэд Кахэл болон бусад нэвтрүүлэгчид эцсийн мөчид амжиж арлыг орхижээ.

Гэвч 1943 оны 2 сарын 22-нд түүний сууж явсан Янки Клиппер онгоц Португалын Лисбон хотын орчимд Тахо голд унаж осолдон, Кахэн нас нөгчжээ.

  1. National Iowa Varsity Club - Letterwinner (Memento 13. Долоодугаар сар 2011 цахим архивт) at www.iowavarsityclub.com
  • Bliss, Edward (1991). Now The News: The Story of Broadcast Journalism. New York: Columbia University Press. ISBN 9780231044028. OCLC 22731482.