Jump to content

Уншигч (2008 оны кино)

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Уншигч
Найруулагч:Стивен Долдри
Продюсер:
Зохиол:Дэвид Хэйр
Дүрүүдэд:
Хөгжмийн
зохиолч:
Нико Мёли
Зураглаач:
Эвлүүлэгч:Клэйр Симпсон
Студи:Mirage Enterprises
КомпаниThe Weinstein Company
Нээлт:2008 оны арванхоёрдугаар сарын 10
Хугацаа:124 мин
Улс:Америкийн Нэгдсэн Улс
Хэл:Англи
Төсөв:32 сая доллар
Орлого:108,709,522 доллар[1]

Уншигч (Англи: The Reader) нь 2008 онд бүтээгдсэн Америкийн кино бүтээл ба Германы зохиолч Бернхард Шлинкийн ижил нэрт зохиолоос санаа авчээ. Дэвид Хэйр кино зохиолыг бичиж, Стивен Долдри найруулсан уг киноны гол дүрд Рэйф Файнс болон Кэйт Уинслет нарын шилдэг жүжигчдээс гадна Дэвид Кросс гэх Германы залуу жүжигчин тогложээ.

Энтони Мингелла, Сидни Поллак нарын шилдэг мэргэжилтнүүдийн сүүлчийн бүтээл нь энэхүү кино байсан ба нээлт болохоос өмнөхөн таалал төгссөн юм. 2007 оны есдүгээр сард зураг авалт нь эхлэж, 2008 оны 12 дугаар сарын 10-нд бүтээл болон нээлтээ хийсэн.

Кинонд хуульч мэргэжилтэй Михаэль Берг хэмээх Герман хүний 1958 онд өсвөр насны хүүхэд байхдаа өөрөөсөө насаар ахмад Ханна Шмиц хэмээх эмэгтэйтэй дотно харилцаатай болж, хэдэн жилийн дараа тэр эмэгтэй нь Нацистын бөөнөөр хорих лагерийн хянагч байсан нь илэрч дайны гэмт хэрэгт холбогдон өөрийн нэгэн нууцаа эмзэглэн нуусаар хэлмэгдэж буйг тус тус харуулах болно.

Кэйт Уинслет болон Михаэлийн багын дүрийг бүтээсэн Дэвид Кросс нарын жүжиглэлт нь олны талархлыг маш ихээр хүлээсэн.

Кэйт Уинслет Алтан бөмбөрцөг, БАФТА, Гильдийн нэрэмжит Кино урлагийн дээд шагнал болон Оскар зэрэг дэлгэцийн урлагийн шилдэгт тооцогдох бүхий л шагналуудыг авсан. «Шилдэг эмэгтэй гол дүр»-д нэр дэвшиж шагнал авсан билээ. Киноны хувьд хэд хэдэн шагналд нэр дэвшиж нэр дэвшиж Оскарын «Шилдэг кино» шагналд ялсан юм.

Трамвайн кондуктор 36 настай Ханна Шмиц 15 настай дунд сургуулийн сурагч Михаэль Берг нар эр эмийн харилцаатай болохоос гадна Шмиц эмэгтэй балчир Бергээр уран зохиолын ном уншуулдаг байв. Ийн явсаар нэг жилийг өнгөрүүлэн Шмиц амьдарч байсан орон гэрээ орхин одно.

Михаэль Берг 1966 онд Хайдельбергийн хуулийн сургуульд суралцаж байх үедээ дахин Шмицийг олж харах болох боловч тэр нь шүүхийн танхимд сууж буйг нь харсан болно. Дайны үед Нацистын бөөнөөр хорих лагерийн хянагч хийж байсан Шмицийг дайны гэмт хэрэгт яллах бөгөөд Шмиц хэрэгт холбогдолгүй болохыгоо илчлэх боломж байсан ч бичиг үсэг мэддэггүйн улмаас бүх насаараа хоригдох ялыг эдлэхээр болно. Энэ үед идэр насанд хүрсэн Берг өөрийгөө түүний уншигчдын нэг байсныг ухамсарлаж цааш кино үргэжлэх болно...

Киноны багийнхны авсан шагналууд

[засварлах | кодоор засварлах]