Jump to content

Улаавар бужмар

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Улаавар бужмар


Ховордолтын зэрэглэл

Ховордоогүй (IUCN3.1)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Жигүүртэн
Баг: Боршувуутан
Овог: Бужиргынхан
Төрөл: Carpodacus, Бужмар
Зүйл: C. erythrinus
Латин нэр
Carpodacus erythrinus
(Pallas, 1770)
Ижил утгатай нэршил

Erythrina erythrina

Эмэгчин
Эмэгчин
Carpodacus erythrinus
Carpodacus erythrinus

Улаавар бужмар (Carpodacus erythrinus), урьд Улаавар шувуу гэж байсан, нь Бужиргынхан овгийн шувуу бөгөөд Европ, Азид өргөн тархжээ. Тэд Дунай мөрний хөндий, Швед, Сибирь, Берингийн тэнгис, Кавказ, Иран, Афганистан, Пакистан, Гималайн нуруу, Төвөд, Хятад, Монгол, Япон зэрэг газар таарна. Өвлийн улиралд зүүн өмнөд Хятад, Энэтхэг, Бирм зэрэг улсруу нүүдэллэнэ.

Нас бие гүйцсэн эрэгчин нь тод ягаан толгой, цээж, нуруутай, бор далавч, цагаан хэвлийтэй байна. Биеийн урт 16 см. Эмэгчин ба залуу шувуудын ар хэсэг нь бор шардуу, саарал толгой, шаргал өвөртэй байдаг.

Тэд зуны улиралд ой модны зах хөвөө, голын ойролцоо өвс ургамалтай газар нутаглаж, өвөл цэцэрлэгт хүрээлэн болон чийглэг газар, мөн царс модот хуурай газар таарна. Намхан бутанд үүрээ засаж 5 өндөг гаргадаг.

 Commons: Улаавар бужмар – Викимедиа дуу дүрсний сан