Тогтвортой хими
Тогтвортой хими буюу ногоон тойрог хими нь аюултай бодисын хэрэглээг багасгах эсвэл бүрмөсөн устгах үйл явц болон бүтээгдэхүүний загварт суурилсан химийн инженерчлэлийн салбар юм. Харин хүрээлэн буй орчны хими нь байгаль орчны бохирдуулах химийн бодисын нөлөөнд анхаарлаа хандуулдаг ба тогтвортой хими нь нөхөн сэргээгдэхгүй нөөц баялгийн хэрэглээг бууруулах, бохирдлоос сэргийлэх технологийн арга барил зэрэг химийн байгаль орчинд үзүүлэх нөлөөлөлд анхаарлаа хандуулдаг.
Ногоон химийн гол зорилго бол молекул, материал, бүтээгдэхүүн, процессын нөөцийг илүү хэмнэлттэй, аюулгүй, өргөн цар хүрээнд хэрэгжих боломжтой загвартай болгох билээ.
Тодорхойлолт
[засварлах | кодоор засварлах]Тайлбар 1: Ногоон хими (Тогтвортой хими) : Хүн, амьтан, ургамал, хүрээлэн буй орчинд аюултай бодисыг ашиглах, үүсгэхийг багасгах эсвэл арилгах химийн бүтээгдэхүүн, үйл ажиллагааны төлөвлөгөө.
Тайлбар 2: Ногоон хими нь бохирдлоос урьдчилан сэргийлэх, хог хаягдлыг тэглэх инженерийн үзэл баримтлалыг лабораторийн үйлдвэрлэлийн хэмжээнд авч үздэг. Энэ нь зөвхөн ургацыг сайжруулаад зогсохгүй химийн үйл ажиллагааны үр дүнд хог хаягдлыг зайлуулах зардлыг бууруулдаг, хэмнэлттэй, байгальд нийцсэн техникийг ашиглахыг дэмжиж өгдөг.