Jump to content

Рюүгакү шалгалт

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Рюүгакү ( Японы их дээд сургуульд хувийн зардлаар суралцахыг хүсэгчдэд зориулсан шалгалт ) - Японы их дээд сургуульд орохын тулд заавал ч үгүй монбушо эсвэл рюүгакүг өгж элсэх шалгуурыг давдаг. Рюүгакү нь монбушо ( засгийн газрын шалгалт ) -с илүү хялбар байдаг. Дотроо байгалийн ухаан ба нийгмийн ухаан гэж 2 хэсэгт хуваагддаг. Байгалын ухааны шалгалтаар инженер техник, архитектур , анагаах ухаан зэрэг мэргэжлийн чиглэлээр суралцах сонирхолтой хүмүүс өгдөг бол Нийгмийн ухааны шалгалтыг эдийн засаг, хүмүүнлэг, банк санхүү зэрэг мэргэжлээр суралцахыг хүсэгчид өгдөг.

Байгалийн ухаан нь Математик , Физик, Япон хэлээр шалгалт өгдөг .

Нийгмийн ухаан нь Математик , Нийгэм, Япон хэлээр шалгалт өгдөг .

Монбушо ( засгийн газрын шалгалт ) -с ялгаатай нэг зүйл нь англи хэл дээр рюүгакү шалгалтыг өгөх боломжгүй зөвхөн япон хэл дээр өгж болдог. Энэ шалгалтуудад өндөр оноо авч тэнцсэн тохиолдолд шууд японы их дээд сургуульд орох боломжтой болдог. Харин онцлог нь их дээд сургуулийн төлбөрөө хувиасаа гаргадаг. Гэхдээ тухайн жилээсээ хамаараад өндөр оноо авсан тодорхой тоотой хүүхдүүдэд сургалтын төлбөрөөс хөнгөлөх зэрэг тэтгэлэгүүдийг олгодог. Жилд мөн 2 удаа авдаг зун өвөл өгж болдог.