Jump to content

Роберта Амайон

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Роберта Николь Амайон (франц. Roberte N. Hamayon, Nicole-Roberte Hamayon; 1939 рны 4-р сарын 29-нд төрсөн) - францын хэл зүйч, угсаатан зүйч, монгол судлаач. 1974 оноос Францын Боловсролын яамны дэргэдэх Дээд судалгааны практик сургуулийн (франц. École pratique des hautes études, сокр. EPHE) хүндэт захирал, шашин судалын шинжлэх ухааны салбарын (Умард Азийн шашин) эрхлэгч.

Сибирийн жижиг үндэстнүүд болон Монгол үндэстний уламжлалт шашин, түүний дотор бөө мөргөл судлал бол түүний судалгааны үндсэн чиглэл юм.

1958 онд Сорбонны Их сургуульд хэл зүй, үндэстэн судлаач мэргэжилтэй болсон. Роберта Амайон Парисын Их сургуульд 1973 онд анхны докторын зэрэг «Монгол хэлний дүрмийн зарим элемент» (Dunod, 1976, М.Л.Беффа-гийн хамтын бүтээл) хоёр дахь докторын зэргээ мөн Парисын Х-р Их сургуульд 1988 онд монголын бөө шашин судлалаар авсан. Энэ бүтээл нь 1990 онд «Esquisse d’une théorie du chamanisme sibérien» нэртэй хэвлэгдсэн байна.

1970 онд Парисын Х-р Их сургуульд Монгол судлалын төв байгуулж "Études mongoles et sibériennes" сэтгүүл гаргасан байна.

Тэрээр Монгол, Сибирь, Умард Хятадын нутгаар судалгааны экспедицид байнга оролцдог байжээ.

  • La chasse à l’âme. Esquisse d’une théorie du chamanisme sibérien (Nanterre, Société d’ethnologie, 1990
  • Taïga, terre de chamanes (Paris, Imprimerie Nationale, 1997).
  • The Concept of Shamanism : Uses and Abuses, Budapest, Akadémiai Kiado, 2001 (direction, avec Henri-Paul Francfort, et en collaboration avec Paul G. Bahn).
  • Chamanismes, Paris, PUF (« Quadrige »)/ Diogène, 2003 (direction).