Jump to content

Коимбра

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Коимбра хот

Коимбра (порт. Coimbra; [kuˈĩbɾɐ]) нь Португалын ижил нэртэй дүүрэг, хотын болон Бейра Литорал түүхэн мужийн төв, 138,540 хүнтэй хот.[1]

Коимбра нь 1139-1256 онд Португалын Вант улсын нийслэл байсан бөгөөд өдгөө тус хот нь уламжлал, соёлын өвөөрөө баялаг, Европын хамгийн эртний их сургуулиудын нэг болох Куимрбе их сургуулиараа алдартай юм. Хотын оршин суугчдын 1/3 нь их сургуультай (багш, оюутнууд, үйлчилгээний ажилтнууд) холбоотой.

Тус хот нь Португалын нийслэл Лиссабон хотоос умард зүгт 182 км зайнд Монегу голын эрэг дээр оршдог.


 Commons: Коимбрын зургийн цомог – Викимедиа зураг, бичлэг, дууны сан