Jump to content

Гэгээн Таддеусын хийд

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Иран дахь Армен хийдүүд: Гэгээн Таддеусын хийд, Гэгээн Стефаносын хийд, Зорзорын сүм*
ЮНЕСКО-гийн Дэлхийн өв

Гэгээн Таддеусын хийд
Улс  Иран
Төрөл Соёлын
Шалгуур ii, iii, vi
Дугаар 1262
Бүс** Ази, Австрали ба Далайн орнууд дахь дэлхийн өвүүд
Бүртгэсэн түүх
Бүртгэсэн 2008  (32-р чуулган)
* Нэр нь Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэний дагуу.
** Бүс нь ЮНЕСКО-гийн тогтоосны дагуу.

Гэгээн Таддеусын хийд (Перс: قره‌کلیسا; Армени хэл:Սուրբ Թադէոսի վանք; азе. قره کیلسه) нь Ираны Баруун Азербайжан мужийн уулархаг нутагт орших эртний Армени хийд юм. Уг хийдийн анхны барилгыг Есүсийн дагалдагч 12 апостолийн нэг Гэгээн Таддеус МЭ 68 онд байгуулсан бөгөөд 1319 оны газар хөдлөлтөөр нуран унахад 10 гаруй жилийн турш засварлан барьж дахин шинэчилжээ. XIX зууны үед Казар хунтайж Аббас Мирзагийн тусламжтайгаар шинэчлэл, сэргээн засварлалтын үйл ажиллагаа явагдсан байна.